| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01035/и |
| Дугаар | 1021 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01035/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг **-р хороолол **-р байр ** тоотод оршин суух С.Э***/***/-ын хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Э*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын *******ийн нүүрсний уурхайд борлуулагч, холбоочин, бичээч, бичиг хэрэг, маркшейдрээр ажиллаж байсан. Мөн 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Дархан-Уул аймгийн ******* голын уурхайн өргөтгөл конторт уулын ажилчин, гүний уурхайд цэнэглэгчээр 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Ажиллаж байсан байдалтай холбоотой тушаалууд олдохгүй байсан тул шүүхэд хандсан юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Э*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
С.Э*** нь ******* аймгийн ******* сумын *******ийн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд борлуулагчаар, 1984 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд холбоочин, бичиг хэрэг, бичээчээр, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд маркшейдрээр, Уурхайн барилгын трестийн ******* голын өргөтгөл конторт 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурхайн гүний хэсэгт уулын ажилчнаар, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурхайн гүний хэсэгт цэнэглэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд маркшейдрээр тус тус ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны ******* дугаартай тодорхойлолт, Уурхайн барилгын трестийн ******* голын конторын даргын 1991 оны 16 дугаартай ажил өөрчлөх тухай тушаал, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1982 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн баярын бичиг, 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн сайшаалын үнэмлэх, 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн баярын бичиг, 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн сайшаалын үнэмлэх, гэрч Д.Э***, М.С*** нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд С.Э***ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Э***/***/-ын ******* аймгийн ******* сумын *******ийн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд борлуулагчаар, 1984 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд холбоочин, бичиг хэрэг, бичээчээр, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд маркшейдрээр, Уурхайн барилгын трестийн ******* голын өргөтгөл конторт 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурхайн гүний хэсэгт уулын ажилчнаар, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурхайн гүний хэсэгт цэнэглэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд маркшейдрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ