| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00858/и |
| Дугаар | 900 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 900
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00858/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо,****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“14,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...нэхэмжлэгч Ш.*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 14,200,000 төгрөгийг хариуцагч Б. миний бие дараах графикаар төлнө. Үүнд:
2016 оны 07 дугаар сарын 14-нд 200,000 төгрөг,
2016 оны 08 дугаар сарын 14-нд 200,000 төгрөг,
2016 оны 09 дүгээр сарын 14-нд 500,000 төгрөг,
2016 оны 10 дугаар сарын 14-нд 3,000,000 төгрөг,
2016 оны 11 дүгээр сарын 14-нд 5,000,000 төгрөг,
2016 оны 12 дугаар сарын 14-нд 5,300,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 14,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******т 2016 оны 07 дугаар сарын 14-нд 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 14-нд 200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-нд 500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-нд 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-нд 5,300,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.*******ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 14,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 228,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,475 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА