| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1359 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.5.2.1, |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Т.Жаргалсайхан,
Насанд хүрээгүй хохирогч Е.Зул, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ерөөлт, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баасанжав,
Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 04178 1485 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэх засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нагац эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, М.Б .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн багшийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн багт оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Г.Б
.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр cap хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө-1” кино театрын хойд талд байрлах нийтийн байранд хохирогч Е.Зулыг 14 нас 8 сартай буюу 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхдаа 8 удаа бэлгийн харьцаанд орж, хохирогч Е.Зулыг жирэмсэн болгосон,
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байр 4-32 тоотод насанд хүрээгүй буюу 14 нас 11 сартай Е.Зулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Соёл урлагын Их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Е.Зул мэдүүлэхдээ: “...Би М.Балжинямтай анх танилцахдаа 12 дугаар ангид сурдаг гэж танилцаж байсан. Би М.Балжинямтай бэлгийн харьцаанд 2018 оны өвөл орж байсан. Дараа нь буюу 2018 оны 2 сард М.Б намайг манай найзаас 9 дүгээр ангид сурдаг гэдгийг мэдсэн байсан. Бид хоёр тухайн үед сайн найзууд байсан. Г.Б миний гарыг дарсан. Би бэлгийн харьцаанд орохыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Би бэлгийн харьцаанд орж байхад утсаар яриагүй. Харин дууссаны дараа нь утсаар ярьсан. Өөр ярих зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ерөөлт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. 2 шүүгдэгчээс нийт 2.214.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Е.Зулын өгсөн мэдүүлгүүд /1хх-16, 17, 20, 23-26, 27/, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсүхийн өгсөн мэдүүлэг /1хх-33/, Ж.Ерөөлтийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-13, 40, 43/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 9791 дугаартай дүгнэлт /1хх-69/, М.Б ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-34, 195-196/, Г.Б ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-39, 209-212/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 243 дугаартай дүгнэлт /1хх-74-75/, насанд хүрээгүй хохирогч Е.Зулын төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-48/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13174 дугаартай дүгнэлт /1хх-57/, насанд хүрээгүй хохирогч Е.Зулын үр хөндөлтийн түүх, эмчлүүлсэн картны хуулбар /1хх-142-146/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6106 дугаартай дүгнэлт /1хх-91/, цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-153-170, 171-183/, шүүгдэгч М.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /1хх-197/, гэрч О.Гантулгын өгсөн мэдүүлэг /1хх-31-32/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 243 дугаартай дүгнэлт /1хх-80-82/, Соёл урлагийн Их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн тодорхойлолт /1хх-137, 214/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-205/, шүүгдэгч Г.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-222/, шүүгдэгч Г.Б ын авч байсан шагналын тухай баримтууд /1хх-223-227/, шинээр 2 хуудас хохирол нэхэмжилсэн хүсэлт 2 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр cap хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө-1” кино театрын хойд талд байрлах нийтийн байранд хохирогч Е.Зулыг 14 нас 8 сартай буюу 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхдаа 8 удаа бэлгийн харьцаанд орж, хохирогч Е.Зулыг жирэмсэн болгосон,
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байр 4-32 тоотод насанд хүрээгүй буюу 14 нас 11 сартай Е.Зулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаад насанд хүрээгүй хохирогч Е.Зулын өгсөн: “...2017 оны өвөл байсан юм. Би одоо мартчихсан байна. Сурагчийн амралт эхэлсэн байсан. Тэр үед байрны банди болох Б.Мөнхсүхтэй Хажидаа охины гэрт байхдаа бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Хажидаагийн гэр нь манай байрны 2-62 билүү 64 билүү тоотод байдаг юм. Тэгээд хичээл ороод удаагүй байсан 2018 оны 1 дүгээр сард Хар хорингийн 19 дүгээр байрны орцонд танилцсан банди болох М.Б тай анх бэлгийн харьцаанд орсон. Тэгээд М.Б тай 7 хоногт 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Г.Б тай нэг удаа гэрт нь бэлгийн харьцаанд орж байсан. Тэр үед би бэлгийн харьцаанд орохгүй гэж бодсон юм. Тэгтэл надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ бид хоёрын тухайд үерхэж байсан зүйл байхгүй ба сайн найз нөхдийн холбоотой байсан юм. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр санаж байна М.Б тай чатаар юм бичиж байгаад “хоёулаа уулзах юмуу” гэж асуухад М.Б “тэгье хаана уулзах юм бэ” гэж асуухаар нь би “Парадокс” дээр уулзъя” гэж хэлсэн юм. Ингээд бид хоёр “Парадокс” дээр уулзаад М.Б ын гэр болох “Өргөө” кино театрын ард байрлах гэр хорооллын гэрт нь очсон юм. Бид хоёрыг очиход гэрт нь хүн байгаагүй ба зурагтаар кино үзээд хамт хэвтэж байтал М.Б миний руул дээр үнссэн юм. Ингээд бид 2 үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд орсон юм. Тухайн үед М.Б бэлгэвч хэрэглээгүй ба тавьж биеэс үрийн шингэн ялгарсан эсэхийг мэдэхгүй байна. Үүний дараа 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр М.Б тай дахин бэлгийн харьцаанд орсон ба М.Б ын “Өргөө”-гийн ард гэр хороололд байдаг гэрт нь бэлгийн харьцаанд орсон. Үүний дараа 2018 оны 2 дугаар сарын эхээр дахин уулзаж бэлгийн харьцаанд орсон ба энэ удаад М.Б ын гэр болох “Хар хорин” захын ард байх 19 дүгээр байрны гэрт нь очиж бэлгийн харьцаанд орсон. Үүний дараа дахин 2018 оны 2 дугаар сарын дундуур “Хар хорин” захын ард байрлах гэрт нь очиж бэлгийн харьцаанд орж байсан. Үүний дараа 2018 оны 3 дугаар сарын эхээр дахин М.Б тай “Хар хорин” захын ард байрлах гэрт нь очиж бэлгийн харьцаанд орж байсан. Үүний дараа 2018 оны 3 дугаар сарын дундуур дахин М.Б тай уулзаж бэлгийн харьцаанд орсон ба тухайн үед “Өргөө” кино театрын ард байх гэрт нь очиж бэлгийн харьцаанд орж байсан. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр М.Б тай уулзаж “Хар хорин” захын ард байх гэрт нь М.Б тай бэлгийн харьцаанд орж байсан. Үүнээс өөрөөр М.Б тай дахин уулзаж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Г.Б намайг дарж аваад орон дээр хэвтүүлчихсэн юм. Тэгсэнээ миний өмссөн байсан хар өнгийн өмдийг турсиктай хамт тайлахаар нь “чи болиоч ээ” гэж хэлээд өмдөө татах гэсэн чинь миний 2 гарыг нэг гараараа барьчихсан байсан юм. Тэгээд Г.Б өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хүчээр хийсэн юмаа. Г.Б намайг дургүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би эсэргүүцсэн боловч намайг тоогоогүй ба миний 2 гарыг нэг гараараа бариад намайг хөдөлгөхгүй байсан. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Харин М.Б , Мөнхсүх нарын тухайд надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй ба М.Б , Б.Мөнхсүх нартай тохиролцоод л бэлгийн харьцаанд орж байсан. Би 14 настай гэдгээ анх танилцахдаа хэлж байсан. Б.Мөнхсүх анх танилцахдаа 15 настай гэж хэлж байсан. Харин М.Б ын тухайд өөрийгөө надтай анх танилцахдаа 19 настай гэж хэлж байсан. Г.Б ын тухайд надтай танилцахдаа 19 настай гэж хэлж байсан. Миний тухайд М.Б , Г.Б нарт гомдолтой байна. М.Б ын тухайд надтай бэлгийн харьцаанд орохдоо тавьсан бол тавьсан гэдгээ ч хэлчихгүй. Г.Б ын тухайд надад хүч хэрэглэж намайг хүсээгүй байхад надтай бэлгийн харьцаанд орсонд гомдолтой байна. Б.Мөнхсүхэд би гомдохгүй. Би гэртээ ирээд хэн нэгэнд болсон ядлыг хэлэхгүй айгаад нуусан. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр миний биений юм ирэх ёстой байтал ирэхгүй болохоор нь жирэмсэн шалгах тестээр шалгаж үзтэл жирэмсэн болсон байна гэж гарч ирсэн. Тэгэхээр нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эх нялхасын эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлэхэд жирэмсэн байна гэдгийг хэлээд шинжилгээ өгөх талаар эмч хэлсэн. Бүх шинжилгээг өгч дуусаад 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 14 цагт Эх нялхасын эрүүл мэндийн төв дээр ирж болсон явдлыг эмч Н.Эрдэнэчимэгт хэлэхэд эмч цагдаа дуудсан. Би эмнэлэгт үзүүлэхэд 6-7 хоногтой жирэмсэн гэж гарсан. Одоо хүүхдээ авахуулсан тул гомдолтой байна.” /хх-16-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсүхийн өгсөн: “...2017 оны өвлийн амралт эхэлсэн байсан юм. 2017 оны 12 дугаар сар байсан юм. Манай байрны Жажидмаагийн гэдэг охины гэрт Зул, Хажидаа, Гантулга бид хэд хөзөр тоглож, таавар таах тоглоом тоглож байсан. Тэгээд Е.Зул миний хажууд ирээд хэвтээд над руу наалдаад тэвэрч ноолоод үнсээд сонин байсан. Тэгээд бид 2 хоёр талаасаа зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Өөр бэлгийн харьцаанд орж үзээгүй. Пүүз арчихаар 2 ширхэг бэлгэвч аваад нэгээр нь гутлаа арчаад хаясан. Нэгийг нь дараа гутлаа арчиж хаяна гээд халаасандаа хийсэн байсан. Бэлгийн харьцаанд орохдоо уг бэлгзвчийг ашиглаж бэлгийн харьцаанд орсон юм.” /хх-ЗЗ, 44-45/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ерөөлтийн өгсөн: “...2018 оны 4 дүгээр сард миний охин Е.Зулын биений юм ирэх хугацаандаа ирэхгүй 2-3 хоночихсон учраас аптекаас тест авч шээсэнд дүрж сорил тавьж үзэхэд 2 зураастай жирэмсэн гэж гарсан юмаа. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгож үр хөндүүлсэнд гомдолтой байна. Насан туршийн сэтгэлд нь сэв суучихаж байна гэсэн үг шүү дээ. Мөн миний хувьд М.Б , Г.Б гэх хүмүүст гомдолтой байна. Харин Б.Мөнхсүх гэх хүүхдийн тухайд гомдол санал гэх зүйл байхгүй ээ.” /хх-43/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13822 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.
2. Г.Б нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.
3. Г.Б нь АВО системээр В3 дугаар бүлгийн цустай байна.” /хх53/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13823 дугаартай дүгнэлтэд:
1. М.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.
2. М.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчинтэй байна.
3. М.Б нь 1 дүгээр бүлгийн цустай байна.” /хх-55/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 9791 дугаартай дүгнэлтэд:
М.Б нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penta D, Vwa, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар Е. Зулын гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна.” /хх-69/ гэх дүгнэлт,
Хавсралт /хх-70/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Балжиннямын яллагдагчаар өгсөн: “...Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. 2017 оны өвөл 10, 11 дүгээр сарын үеэр фейсбүүкээр Zu Laa гэсэн фейсбүүк хаягтай охинтой танилцсан. Ер нь бол тэр охиныг 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны сагсан бөмбөгийн шийдэн дээр тааралддаг учраас зүс мэднэ. Тэгээд танилцаад фейсбүүк мессенжэрээр чаталж байгаад 2018 оны 1 дүгээр сард байхаа хоёулаа уулзахаар болж тохироод уулзаж байсан. Хаана уулзаж байснаа санахгүй байна. Тэгээд “Өргөө-1” кино театрын ар талын гэр хороолол дунд ээж нийтийн байр түрээсэлж байсан газарт очоод анх удаа бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд тэрнээс хойш чат бичиж байгаад 10 гаран хоноод нэг удаа уулзахаараа ээжийн түрээсэлж байсан нийтийн байранд очоод бэлгийн харьцаанд ордог байсан юм.” /хх-195-196/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд үнсэлцэж байх үед Зул өөрөө турсикээ доошлуулахаар нь би өөрийнхөө турсикийг доошлуулаад Зултай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд ороод 30 секунт болсон байх тэгсэн чинь Зулын гар утас нь дуугарсан. Тэгсэн Зул өөрөө гар утсаа аваад бэлгийн харьцаанд орж байх үедээ утсаар яриад байсан. Тэгээд гар утсаа таслаад “ёоё өвдөөд байна болъё” гэж хэлсэн. Тухайн үед 1-2 минут орчим бэлгийн харьцаанд ороол больсон. Тухайн үед би бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхдээ бол би бэлгийн харьцаанд ороод дур тавиагүй.” /хх-209-212/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Е.Зулын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-48/,
Насанд хүрээгүй хохирогч Е.Зулын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-49-50/,
насанд хүрээгүй хохирогч Е.Зулын үр хөндөлтийн түүх, эмчлүүлсэн картны хуулбар /1хх-142-146/,
Цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-153-170, 171-183/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-197/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн зүгээс “…Хүчиндсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Харин миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн зүгээс “…Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул уг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг гэдэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд гэмт буруугийн санаатай аливаа хэлбэрээр халдахыг ойлгох ба бэлгийн харьцаанд орсоны улмаас насанд хүрээгүй хохирогчийн умайд үр тогтож, үр хөврөл, ураг бүрэлдсэнийг хэлнэ. Иймд шүүгдэгч М.Б ыг 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр cap хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө-1” кино театрын хойд талд байрлах нийтийн байранд хохирогч Е.Зулыг 14 нас 8 сартай буюу 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхдаа 8 удаа бэлгийн харьцаанд орж, хохирогч Е.Зулыг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Г.Б ыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байр 4-32 тоотод насанд хүрээгүй буюу 14 нас 11 сартай Е.Зулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.
Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж шууд утгаар ойлгоно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б , Г.Б нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 2.214.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч М.Б , Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч М.Б , Г.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч М.Б , Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон”
шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар М.Б , Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Б , Г.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ерөөлт нь гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Б , Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б , Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС