| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01036/и |
| Дугаар | 1022 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01036/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг **-р хороолол **-р байр ** тоотод оршин суух С.О*** /*****/-ын хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.О*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Дархан хотын ******* *******ын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн *******ийн удирдагчаар ажиллаж байгаад 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ар гэрийн гачигдлаар Дархан хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуульд *******ийн ахлах удирдагчаар 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Дархан хотын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Дархан хотын *******ийн зөвлөлд сургуулийн пионерын удирдагч гэх албан тушаал байдаг байсан юм. Ажиллаж байсан байгууллагын нэр өөрчлөгдөж энэ талаар бичилт хийгээгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд шүүхэд хандаж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.О*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
С.О*** нь Дархан хотын ******* *******ын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд болон Дархан хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус *******ийн ахлах удирдагчаар ажиллаж байсан болох нь 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мон*******ын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон албан томилолтын шилжүүлгийн хуудас, Улсын багшийн дээд сургуулийн ректорын 1978 оны 397 дугаартай оюутан элсүүлэх тухай, 1982 оны 302 дугаартай оюутан төгсгөх тухай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн захирлын 1982 оны 98 дугаартай комисс томилох тухай тушаал, Дархан хотын *******ийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын С.О***т тэтгэмжтэй чөлөө олгох тухай тогтоол, Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Хүүхдийн төлөө төв байгуулах тухай тогтоол, Дархан хотын Хүүхдийн төлөө төвийн даргын 1991 оны 06 дугаартай С.О***ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай туүаал, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх, баярын бичиг, сайшаалын үнэмлэхүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Э***, Б.Г*** нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд С.О***ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.О*** /***/-ын Дархан хотын ******* *******ын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд болон Дархан хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус *******ийн ахлах удирдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ