| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00880/и |
| Дугаар | 1024 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1024
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2016/00880/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:****** аймаг, ******сум, ****** багт байрлах *******, ******* *******ны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг,****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-т холбогдох,
"Нийт 7,706,605.29 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага нийт 7,706,605.29 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 1,306,605.29 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******, ******* *******ны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******т холбогдох нийт 7,706,605.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага нийт 7,706,605.29 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 1,306,605.29 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******, ******* *******ны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******т холбогдох иргэний хэрэгт нийт 7,706,605.29 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 1,306,605.29 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,255.68 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 138,255.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* *******ны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ