| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00659/и |
| Дугаар | 1030 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00659/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ***дугаар баг, *** банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, *** тоотод оршин суух, Т*** овогт Г*** Б*** /РД: ТИ***/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** тоотод оршин суух, М*** овогт Б*** Х*** /РД: ПЮ****/ нарт холбогдох,
“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 696,842,449 төгрөг, зээлийн хүү 235,088,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,762,082 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг нийт 939,723,985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***, хариуцагч Г.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Г.Б***, Б.Х*** нар нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, *** банкнаас 700,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зочид буудлын барилга барих, тоног төхөөрөмж авах зориулалттайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд Дархан сумын *** дүгээр баг, ****** дүгээр хороолол, *** буудлын ард байрлах 1728 мкв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, **,** тоот 36 мкв талбай бүхий 2 *******ы граж, ******* хотхоны хажууд байрлах 18 мкв талбай бүхий 1 *******ы граж, *** буудлын ард байрлах 144 мкв талбай бүхий 8 *******ы граж, ******* хотхоны зүүн хойд талд байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай 2784 мкв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт 5,877,286 төгрөг, хүүгийн төлбөрт 80,867,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 274.83 төгрөг, нийт 84,025,299 төгрөг төлсөн байна. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийг хүүг төлж байсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нар нь зочид буудлаа барьц дуусгаагүй, тоног төхөөрөмжөө худалдан аваагүй. Зээлийг төлөх талаар банкны зүгээс удаа дараа уулзаж, мэдэгдэл өгч байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 696,842,449 төгрөг, зээлийн хүү 235,088,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,762,082 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг нийт 939,723,985 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү. Манай банкны зүгээс хариуцагч нарт уян хатан хандаж, анх нэхэмжилсэн үнийн дүнгээ нэмэгдүүлэхдээ зөвхөн 1 сарын хүүний төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Мөн эвлэрүүлэн зуучлалаар орохоор бид харилцан тохирсон байсан боловч хариуцагч нар товлосон хугацаандаа ирээгүй. Иймд одоо эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Б***, Б.Х*** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** банкны Дархан бизнес төвөөс 700,000,000 төгрөгийн зээлийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний дагуу хүү төлбөрийг төлж байсан. Зээлийн гэрээний хугацаа гэрээнд 60 сар байна гэж заасан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад нийт зээлийн төлбөрийг нэхэмжилсэн нь гэрээгээ зөрчиж байна гэж үзэж байна. Зээлийн хүүгийн төлбөр гэрээнд заасан хүүгийн төлбөрөөс зөрүүтэй, хэт өндөр байна. Зээлийн хүүг ямар аргачлалаар гаргасан нь тодорхойгүй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн задаргааг зээлийн гэрээний дагуу гаргаагүй байна” гэжээ.
Хариуцагч Г.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкнаас 700,000,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. 2014 оны 04 дүгээр сард барилгын ажил эхэлсэн бөгөөд 8 дугаар сар хүртэл хэвийн явагдаж байсан. БНХАУ-ын иргэн бизнесийн хамтрагчаас цаад компанийн үйл ажиллагаа доголдсон учраас хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээс болоод *** дүгээр сард барилгын ажил зогссон. *** банкинд 2014 оны 05 дугаар сар хүртэл зээлийн төлбөр, хүүг цаг тухайд нь өгч байсан. Гэрээний үүрэг зөрчиж, хугацаа хэтэрсэн нь үнэн боловч гэрээний 3.1.6-д заасан хугацаанаас өмнө гэрээг цуцлах гэж байгааг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 0*** дүгээр сард хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой болно. Мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны явцад зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг тооцож үзэхэд тооцоолол таарч байна. Гэхдээ гэрээний хугацаа дуусаагүй учраас хугацаанаас өмнө зээлийг бүх төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Г.Б***, Б.Х*** нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 696,842,449 төгрөг, зээлийн хүү 235,088,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,762,082 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг нийт 939,723,985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Г.Б***, Б.Х*** нартай 2013 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 700,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *******5*** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, *** буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай 1728 мкв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, ******* хотхоны хажууд байрлах, гражын зориулалттай 18 мкв талбайтай /1 *******ы/ 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, **,** тоотод байрлах гражын зориулалттай, 36 мкв талбайтай /2 *******ы/ үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, *** буудлын ард байрлах *,*,*,*,*,*,*,* тоот, гражын зориулалттай, 144 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 10 дугаар баг, ******* хотхоны зүүн хойд талд байрлах, ********* дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын ********** дугаартай, 2784 мкв талбайтай газрыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “ хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Хариуцагч Г.Б***, Б.Х*** нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*** шүүх хуралдаанд зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, 7.1.2-т заасан зээлийг зориулалт бусаар ашигласан гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах үндэслэлтэй гэж тус тус маргадаг болно.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-т: “энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.14-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан тохиолдолд гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж заасан байна.
Хариуцагч Г.Б***, Б.Х*** нар нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, 2014 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн төлөлтөөс хойш хүү төлөөгүй, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 2,565,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 155,000 төгрөг тус тус төлснөөс хойш төлөлт хийгдээгүй болох нь *** банкны 2014 оны 05 дугаар сарын 31, 2014 оны 07 дугаар сарын 08, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдлүүд, 2014 оны 05 дугаар сарын 30, 2014 оны 06 дугаар сарын 10, 2014 оны 08 дугаар сарын 05, 2014 оны 0*** дүгээр сарын 17-ны өдрийн *** банкнаас хариуцлагч Г.Б***тай уулзсан ярилцлагын тэмдэглэлүүд, хариуцагч Г.Б***ийн *** банкны бизнес төвд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байсан хүсэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***гийн зээлийг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан гэсэн тайлбар нь хариуцагч Г.Б***ийн шүүх хуралдаанд гаргасан “...Зээлийн 50 хувийг барилгадаа, 50 хувийг өөр бизнест зарцуулсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт мэдэгдэл өгч байсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байгаа нь хуульд заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх хуульд заасны дагуу *** банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 22,8 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т: “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-т: “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаантай гэж шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан боловч шүүх хуралдааны явцад талууд хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоог хамтран гаргаж, нэхэмжлэлийн дүнгийн хэмжээнд маргаангүй гэснийг дурдаж байна.
Иймд хариуцагч Г.Б***, Б.Х*** нараас үндсэн зээлийн төлбөр 696,842,449 төгрөг, зээлийн хүү 235,088,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,762,082 төгрөг, нийт 939,693,485 төгрөг гаргуулж, *** банкны Дархан салбарт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 30,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 15*** дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Х*** нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***, хариуцагч Г.Б*** нар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан *** банк, Г.Б***, Б.Х*** нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/798 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Б***, Б.Х*** нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 939,723,985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *******5*** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, *** буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай 1728 мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, ******* хотхоны хажууд байрлах, гражын зориулалттай 18 мкв талбайтай /1 *******ы/ 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, 2, 3 тоотод байрлах гражын зориулалттай, 36 мкв талбайтай /2 *******ы/ үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Дархан сумын *** дүгээр баг, 11 дүгээр хороолол, *** буудлын ард байрлах 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 тоот гражын зориулалттай, 144 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 10 дугаар баг, ******* хотхоны зүүн хойд талд байрлах, ********* дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын ********** дугаартай, 2784 мкв газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,114,214 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 257,644 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Г.Б***, Б.Х*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,856,570 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11*** дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ