| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00652/и |
| Дугаар | 901 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 901
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00652/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар багийн нутагт байрлах, Дархан ******* ******* ******* ******* ХК / утас *******/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар багт өөрийн байранд байрлах, ****** ****** ******* ХК / утас *******/-д холбогдох,
“433,298,826 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 257 тоот эвлэрлийн гэрээндээ:
“...Дархан Ус ******* ХК нь Дархан ******* ******* ******* ******* хувьцаат компанид төлөх 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр 403,068,675 төгрөгийг доорх хугацаанд төлнө.
2016 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 08 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 09 дүгээр сард 35,000,000 төгрөг,
2016 оны 10 дугаар сард 115,000,000 төгрөг,
2016 оны 11 дүгээр сард 110,000,000 төгрөг,
2016 оны 12 дугаар сард 128,068,675 төгрөгийг ******* банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Уригдах тал улсын тэмдэгтийн хураамж 2,324,444 төгрөгийг нэмж төлнө. Алданги болох 30,230,151 төгрөгнөөс 5000,000 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцов” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан ******* ******* ******* ******* ХК нь хариуцагч Дархан ус ******* ХК-нд холбогдуулан үндсэн төлбөр 403,068,675 төгрөг, алданги 30,230,151 төгрөг, нийт 433,298,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасны дагуу зохигч талууд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаартай эвлэрлийн гэрээнд “хариуцагч Дархан-ус ******* ХК нь үндсэн төлбөр 403,068,675 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 08 дугаар сард 5,000,000 төгрөг,
2016 оны 09 дүгээр сард 35,000,000 төгрөг,
2016 оны 10 дугаар сард 115,000,000 төгрөг,
2016 оны 11 дүгээр сард 110,000,000 төгрөг,
2016 оны 12 дугаар сард 128,068,675 төгрөгийг ******* банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Дархан ******* ******* ******* ******* ХК нь алданги 30,230,151 төгрөгөөс 25,230,151 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч тал алданги 5000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2,324,444 төгрөгийг тус тус төлөхөөр” тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаартай эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,324,444 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА