Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1043

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00906/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Хас банкны Дархан салбар /утас: 95955795, 70376323/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, Мангиртын ****** хэсэг, ****** тоотод байрлах “Дархан Стек” ХХК /утас: 99041969/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, Мангиртын ****** хэсэг, ****** тоотод оршин суух, Олон улсын худалдааны төвийн павилонд ажилладаг, Алтангэрэл овогтой Хажидсүрэн /РД: ЦЖ73112361, утас: 99817061/ нарт холбогдох,

“14,527,158.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар болон хариуцагч “Дархан Стек” ХХК, А.Хажидсүрэн нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 14,527,158 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сар 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,527,158 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулна, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум,   ****** баг, Мангирт ****** хэсэг, ****** тоотод байрлах ГД-000159052, Ү-2003015634 дугаартай, 181м.кв талбайтай хашаа, байшин болон ГД-000149079, Г-2003003510 дугаартай, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч “Дархан Стек” ХХК, А.Хажидсүрэн нарт холбогдуулан 14,527,158.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 14,527,158 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сар 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,527,158 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах ГД-000159052, Ү-2003015634 дугаартай, 181м.кв талбайтай хашаа, байшин болон ГД-000149079, Г-2003003510 дугаартай, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, “Дархан Стек” ХХК, А.Хажидсүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нийт 14,527,158 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сар 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,527,158 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум,  ****** баг, Мангирт ****** хэсэг, ****** тоотод байрлах ГД-000159052, Ү-2003015634 дугаартай, 181м.кв талбайтай хашаа, байшин болон ГД-000149079, Г-2003003510 дугаартай, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,583 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 115,292 төгрөгийг хариуцагч  “Дархан Стек” ХХК, А.Хажидсүрэн нараас, 115,292 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгосугай.

 

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ