| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 103/2016/01011/и |
| Дугаар | 1044 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1044
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01011/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, *******тын ****** хэсэг, ****** тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******/-т холбогдох,
“2,742,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Б.******* нь ******* ******* ХХК-д төлөх 2,742,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна, хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох ******* маркийн ДАР улсын дугаартай автомашиныг ******* ******* ХХК нь Б.*******т шилжүүлэн өгнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан нийт 2,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь ******* ******* ХХК-д төлөх 2,742,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох ******* маркийн ДАР улсын дугаартай автомашиныг ******* ******* ХХК нь Б.*******т шилжүүлэн өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 2,742,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох ******* маркийн ДАР улсын дугаартай автомашиныг ******* ******* ХХК нь Б.*******т шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,822 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,411 төгрөгийг хариуцагч Б.*******аас, 29,411 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ