Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01148

 

 

 

 

 

 

 

 

 

*******-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******-ийн тус тус нэхэмжлэлтэй,

 

Дампуурсанд тооцож, татан буулгуулах иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч /хариуцагч/ *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч *******-ийн өмгөөлөгч: ,

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Хүсэлт гаргагч /хариуцагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2014 оны 12 сард үүсгэн байгуулагдаад 2014 оны 12 дугаар сараас Нийслэлийн ны 1 давхарт супермаркетын хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2015 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Хорго хотхонд байрлах 2 дахь супермаркет дэлгүүрийг нээж ажиллуулсан.

Компанийн санхүүгийн байдал 2016 оны сүүлээс дэлгүүрийн лангуунууд дүүргэх хэмжээний худалдан авалт хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнтэй холбоотой баримт бичиг, орлого зарлагын гүйлгээ бусад санхүүгийн баримтуудад хяналт хийж үзэхэд компани цааш үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсон байсан. 2017 оны 04 дүгээр сард хоёр дэлгүүрийг түрээсэлж байсан өмчлөгч нартай байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгоод 2017 оны 04 дүгээр сараас эхлэн компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон ба 332 149 084 төгрөгийн өр авлагатай гэсэн санхүүгийн тооцоолол гарсан.

Өглөг, авлагатай байгууллага 2017 оны 6 дугаар сараас эхлэн *******-ийг хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандсан ба манай байгууллага барааны үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч нийтдээ 18 шүүхийн болон арбитрын шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа.

Иймд Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551 .1, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 5, 7, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу дампуурлыг зарлаж, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгч *******-ийн өр төлбөр нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 18 392 252 төгрөг, Нийслэл хотын албан татварын өр 1 343 703 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 3 334 500 төгрөг байна. Тус компани нь 2015 оноос 2016 он хүртэл 1 051 811 төгрөгийг татварын албанд төлсөн. Үлдэгдэл 23 070 455 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн дагуу *******-аас 21 811 689 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******-тай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. ******* нь *******-ийн супермаркетад 2016 оноос 2017 он хүртэл нийт 8 удаагийн давтамжтай нийт 4 693 449 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр нийлүүлсэн ба шүнээс 3 740 530 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Мөн 2015 оноос 2016 оны хооронд 6 931 680 төгрөгийн бараа нийлүүлсэн ба үүнээс 4 635 750 төгрөгийн авлагатай. Үүнд маргах зүйлгүй гэж үзэж байгаа тул *******-аас 8 376 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, сарын эцсээр тооцоо нийлж төлбөрөө авдаг байсан. Гэтэл 2017 оноос хойш ******* нь төлбөрөө төлөхгүй явсаар манай компанид 5 286 959 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг төлбөрийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******-тай 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 574 050 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс 1 940 340 төгрөгийг төлөөд 633 710 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн SOLO-3 супермаркетад 3 671 100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлээд *******-аас 1 698 030 төгрөгийг төлж, 1 673 070 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нийт өр төлбөр болох 2 306 780 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2016 оноос эхлэн манай компанитай хамтран ажиллаж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулж байсан. Гэтэл 2016 оноос үлдэгдэл барааны төлбөр болох 4 282 740 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. ******* нь тус төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын дотор төлөхөөр тохиролцож тооцоо нийлэх акт үйлдсэн боловч төлбөрөө төлөхөөс хохироож байна.

Иймд *******-аас худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4 282 740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс *******-ийн талаар шүүхэд цугларсан нотлох баримт, хуульд заасны дагуу хамгаалалтад авсан баримт бичгүүдийг үндэслэн доорх дүгнэлтийг гаргаж байна.

1. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт: Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тушаалаар баталсан Аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалд заасан байдлаар хариуцагчийн 2016 он, 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланд шинжилгээ хийж хариуцагчийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулж, санхүү эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлтийг хийсэн болно.

Шүүхэд ирүүлсэн 2015 он, 2016 он, 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс төлбөрийн хэрэгсэл болон өр төлбөрийн харьцаагаар хариуцагчийн төлбөрийн чадварыг тодорхойлбол төлбөрийн хэрэгсэл болон өр төлбөрийн харьцаа нь төлбөрийн чадвар хангалтгүй гэсэн үзүүлэлтийг харуулж байна.

Хариуцагч нь гадны эх үүсвэргүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйг харуулж байна. Хариуцагч анд эзэмшдэг төгрөгийн тоот дансыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 999 000 төгрөг байршуулан нээж лангуу, ивүүр, галын хорын суурь, материалын үнэ нэмэлт санхүүжилт гэсэн утга бүхий нийт 23 694 057 төгрөгийн орлого хүлээн авч 24 673 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн талаар санхүүгийн тайландаа тусгаагүй мөн 2016 онд 28 688 963 төгрөг, 2017 онд 97 428 341 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр хүлээн авснаа 2016 онд 11 604 600 төгрөг, 2017 онд 907 900 төгрөгийн бараа материал бүхий эргэлтийн хөрөнгөтэй хэмээн санхүүгийн тайландаа тусгасан байдлаас дүгнэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн хариуцагч 2015 он, 2016 оны жилийн тайлан 2017 оны 2 улирлын санхүүгийн тайлангаа гаргаж холбогдох байгууллагад тайлагнасан боловч эдгээр тайлангуудын анхан шатны баримтуудыг хэрэг гүйцэтгэгчээс удаа дараа шаардахад гарган өгөөгүй учраас хариуцагчийн тайлагнасан санхүүгийн тайланг анхан шатны баримтуудад тулгуурлан санхүү, эдийн засгийн тооцоог хийх, судлах, дүгнэлт гаргах, баримтуудыг харьцуулах боломжгүй байсан тул хариуцагч өөрийн төлбөрийн чадваргүй байдлаа шүүхэд нотлох үүднээс санхүүгийн тайланд тусгасан байдлын үнэн зөв, тайланд тусгасан өмч, хөрөнгө, орлого зарлага, ерөнхий удирдлагын зардал болон бусад үзүүлэлтүүдийн өсөлт бууралтын талаар нотлох тайлбарлах ёстой гэж үзэж байна.

2. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог: Хариуцагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 0002283, 0001659 дугаар гэрээ байгуулан хүнсний дэлгүүр ажиллуулах эрхийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хүлээн авсан байдаг. Гэтэл хариуцагч дэлгүүр ажиллуулах эрх хүлээн авсан үеэс бус харин 2014 оноос эхлэн хүнсний дэлгүүрийг ажиллуулан, аж ахуй нэгжүүдтэй зээлээр хүнсний бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, дохиолол хамгаалалтын үйлчилгээ авах гэрээ байгуулж байсан байх бөгөөд 2016 онд үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй 46 удаагийн гэрээ байгуулан зээлээр хүнсний бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулсан байна.

Мөн хариуцагч үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдээс 2016 онд 28 688 963 төгрөгийн, 2017 онд 97 428 341 төгрөгийн буюу нийт 126 117 304 төгрөгийн төлбөр барагдуулах тухай нэхэмжлэл, тооцоо нийлсэн баримтууд хүлээн авч байсан нь хариуцагч хэвийн үйл ажиллагаа доголдож, өр төлбөрөө барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байгааг мэдсээр байж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл байдлыг хангах талаар санаачлагатай ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлыг засах, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүйг харуулж байна.

Гэтэл бусадтай гэрээ хэлцэл үргэлжлүүлэн байгуулж, зээлээр хүнсний бүтээгдэхүүн үргэлжлүүлэн хүлээн авсаар байсан нь өр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, бизнесийн харилцагч нартаа хүндрэл, хохирол учруулан, шүүхэд хандах нөхцөл байдалд хүргэсэн нь 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарын хооронд бусдад төлөх нийт 129 645 575 төгрөгийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн болон арбитрын 17 хүчин төгөлдөр шийдвэр захирамж байгаагаар тодорхойлогдож байна.

Иймд хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон үндсэн шалтгаан нь компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл байдлыг хангах талаар санаачлагатай ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлыг засах, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй, ийнхүү арга хэмжээ авах хүсэл зорилго хариуцагчид байсан эсэх нь тодорхойлогдохгүй байгаа хариуцагчийн буруутай үйлдэл эс үйлдхүйгээс шалтгаалсан хэмээн дүгнэж байна.

3. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: *******-ийн удирдлага аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй байдал нь хөрөнгийг үр бүтээлтэй ашиглах, орлогоороо зардлаа нөхөж ашигтай ажиллан үйл ажиллагаагаа өргөтгөх бизнесийн эцсийн зорилгоо биелүүлэх чадваргүй байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл компанийн төлбөрийн чадваргүй болсон үндсэн шалтгаан болсон компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, тогтвортой байдлыг хангах, үүссэн нөхцөл байдлыг засах, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй буруутай үйлдэл эс үйлдэхүй удирдлагын үйл ажиллагаанаас шууд хамаарсан байна.

Мөн шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нартай төлбөрийг барагдуулах бодит нөхцөл байдал, бодит тооцоолол, бодит хөрөнгийн эх үүсвэр байхгүйгээр эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь удирдлагын зүгээс шүүхэд дампуурлын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлүүлэх хүсэл сонирхол байсанг үгүйсгэхгүй.

4. Нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн: Шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12410 дугаар захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, нийтэд мэдээлсэн өдрөөс хойш Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-д холбогдуулан нийт 65 134 903 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 6 нэхэмжлэлийг гаргасан байна.

5. Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал: Дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болох талаар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан байдаг бөгөөд энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчээс дээрх хугацааны дотор хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

Иймд *******-аас ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хэрэгт цугларсан бусад байгууллагаас ирүүлсэн лавлагааны хариу болон хариуцагчийн үйл ажиллагаанд болон санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэн хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

6. Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримт: Хариуцагчийн бусадтай байгуулсан зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнүүд нь Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан гэрээ, хэлцэл биш байх бөгөөд холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны хариуд хариуцагч Эрхийн улсын бүртгэлийн цахим санд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй, эзэмших тээврийн хэрэгсэлгүй, 2014 оноос 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгээгүй, Үнэт цаас төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэж, үнэт цаас эзэмшээгүй, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлгүйг дурдсан байна.

Харин 2015 онд 89 800 000 төгрөгийн, 2016 онд 187 100 000 төгрөгийн Нийслэл хотын албан татвар, 2016 онд 386 400 000 төгрөгийн дотоодын бараа үйлчилгээний НӨАТ, 2016 онд 395 500 000 төгрөгийн Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар төлсөн байх бөгөөд 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын хооронд 120 000-355 000 төгрөгийн цалинтай 2-6 Монгол ажилчин ажиллуулж, 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын хооронд 4 706 500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн үлдэгдэлтэй байгаа талаар холбогдох байгууллагаас хариу ирүүлсэн гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч *******-ийн хамгаалалтад авсан тэмдэг болон бусад баримтыг *******-д буцаан өгөхийг гүйцэтгэгч д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 470 төгрөг, нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 000 төгрөг, нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 550 төгрөг, нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148 971 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч /хариуцагч/ *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тул 2017 оны 12 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

нь ны тоот, ны тоот, ны тоот данснуудыг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс уг дансанд орсон байгууллагын үйл ажиллагааны орлогыг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан хуримтлал үүсгэж байсан байдал нь санаатай дампуурлын шинжийг агуулж байх тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

"*******-ийг анх үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх үед банкны тавьсан шаардлагын дагуу дэлгүүрүүдэд ашиглагдах пос машины дансыг компанийн үүсгэн байгуулагч, хувь хүний нэр дээр шинэ данс нээж, пос машин ашиглуулж байсан. ны тоот, ны тоот, ны тоот данснуудыг анх нээсэн огноо, компанийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаатай таарч байхад шүүх уг тайлбарыг үнэлээгүй.

ын хувьд өөрийн ашиглаж байсан хувийн дансыг байгууллагын ашиглах пос машины данстай холбож хувьдаа ашигласан зүйлгүй. ын компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан ны тоот, ны тоот, ны тоот данснуудын хуулгыг хэрэг шийдвэрлэх гол нотлох баримт болгосон хэрнээ уг дансны зарлага хаана, хэрхэн, юунд зарцуулагдсаныг нотлох баримтаар нотлоогүй, зөвхөн гүйлгээний утгын үгэнд ач холбогдол өгч, үндэслэл бүхий хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Хууль хэрэглэх эрх бүхий субьектын хувьд Дампуурлын тухай хуулийн үзэл баримтлал, үр дагавар, ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй, Компанийн тухай хууль, Дампуурлын тухай хуулийн .уялдаа холбоо, нөхцөлт байдлыг үнэлээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч ******* нь дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгуулж өгөхийг хүссэн байна.

 

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/012410 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ тухай Өнөөдөр сонины 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дугаарт нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна.

 

*******-ийг 181/ШЗ2018/012410 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцон анхны хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийх гэж байгаа тухай нийтэд мэдээлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 21 хоногийн дотор нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 23 070 455 төгрөг, ******* 21 811 689 төгрөг, ******* 8 376 280 төгрөг, ******* 5 286 959 төгрөг, ******* 2 306 780 төгрөг, ******* 4 282 740 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх *******-д холбогдуулан нийт 132 281 443 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн болон арбитрын 18 шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 2 635 868 төгрөгийг төлөгдсөн 129 645 575 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болохыг зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх г хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захирамж гарсан өдрөөс хойш хүсэлт гаргагч ******* болон нэхэмжлэгч байгууллагууд, хэрэг гүйцэтгэгч нар *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд гаргаагүй байна.

 

Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд зохих ажиллагааг явуулж, хариуцагч *******-ийн дампуурах болсон шалтгааныг ... хариуцагч /*******/ -ийн төлбөрийн хэрэгсэл болон өр төлбөрийн харьцаа нь төлбөрийн чадвар хангалтгүй гэсэн үзүүлэлтийг харуулж байна, .../компани/ гадны эх үүсвэргүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй, ...анхан шатны баримтуудыг хэрэг гүйцэтгэгчээс удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй учраас хариуцагчийн тайлагнасан санхүүгийн 2015, 2016, 2017 оны 2 дугаар улирлын тайлан, анхан шатны баримтуудад тулгуурлан санхүү, эдийн засгийн тооцоог хийх, судлах, дүгнэлт, гаргах баримтуудыг харьцуулах боломжгүй байна, ... хариуцагч байгууллагын удирдлага хэвийн ажиллах нөхцөл байдлыг хангах талаар санаачлагатай ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлыг засах, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй, ... хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон үндсэн шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон, ... өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй нь удирдлагын үйл ажиллагаанаас шууд хамаарсан, ...шүүхийн 18 шийдвэр байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрч байгаа нь удирдлагын зүгээс шүүхэд дампуурлын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлүүлэх хүсэл сонирхол байсныг үгүйсгэхгүй... гэж дүгнэжээ. /2хх-133/

 

Түүнчлэн хэрэг гүйцэтгэгч нь *******-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ын эзэмшлийн, дахь тоот дансаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 116 857 679 төгрөгийн орлого орж, 116 849 647 төгрөгийн зарлага гарсан,

дахь тоот дансаар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 508 840 576 төгрөгийн орлого орж, 508 838 486 төгрөгийн зарлага гарсан,

мөн дахь тоот дансаар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 88 263 399 төгрөгийн орлого орж, 88 263 399 төгрөгийн зарлага гарсан гэх дүгнэлтийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, ын дансанд орсон компанийн мөнгөн хөрөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулах, хуримтлал үүсгэх зэргээр захиран зарцуулсан үйлдлийг компанийг санаатай дампууруулах шинжийг агуулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА