Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01060/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, *******, ****** гудамж, ****** тоотод  оршин суух ******* овогт ******* ******* /РД: ******* утас:*******/-ийн хүсэлттэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 1978 оны 6-р сард дунд сургууль төгсөж, илгээлт авч 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ийн нэгдэлд малчнаар 13 жил 9 сар 11 хоног ажиллаж байсан. Ажилласан жилийг минь сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

            Б.******* нь ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын нэгдлийн ерөнхий хорооны даргын 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч З.Батцэндийн “... Б.******* гуай намайг бага балчир байхаас эхлүүлээд нэгдлийн мал малладаг байсан. Намайг 1992 онд нэгдлээс гарахад тус нэгдэлд мал маллаад л үлдсэн”, гэрч ын “...  намайг бага балчир байхаас эхлүүлээд нэгдлийн мал малладаг байсан, хэдэн онд шилжиж явсан талаар би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд Б.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ