Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01066/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р багт байрлах Голомт банкны Дархан салбар /Регистрийн дугаар: **, Утас: ***/-ын хүсэлттэй,

 

     “Н.О***ийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч Д.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Н.О*** нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр **** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Голомт банк нь иргэн Н.О***т 1,500,000,00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний 2.2, 2.4-д зааснаар Зээлдэгч Н.О*** нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүрэгтэй.

2015 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй байна. Энэ талаар зээлдэгчид сануулж анхааруулах хуудас, мэдэгдлийг Дархан сум, **-р баг, **-р брак, ** тоотод хүргүүлж, гэрт нь очиж уулзаж байсан боловч 2016 оны 02 сараас хойш утас нь солигдож, уг хаягандаа амьдрахаа больж, холбоо барилгүй өнөөдрийг хүрсэн.

Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Н.О***ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар нь Н.О***ийг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягийг нь тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

           

Н.О*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р брак байр, ** тоотод оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягандаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй  бол  түүнийг  эрэн  сурвалжлуулах  тухай  хүсэлтийг  шүүхэд  гаргаж  болно”,  мөн

хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Голомт банкны Дархан салбар нь тус шүүхэд Н.О***ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р брак байр, ** тоотод оршин сууж байсан гэх С*** овогт Н.О*** /РД: ***/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.О***ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            4. Н.О***ийн оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Голомт банкны Дархан салбар /утас: ***/-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ