Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00990/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** баг, Шивээт, ****** тоотод оршин суух, Боржигон овогт Шаравнямбуу Оюунбилэг /регистрийн дугаар АЖ66022807, утас 99027350/-ийн хүсэлттэй,

“Ажилласан байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 02-нд Туяа нэгдэлд малчнаар, саальчнаар, сүү тосны зовадад ажилчнаар тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж гээгдсэн учир архивын лавлагааг авсан. Одоо 50 нас тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй учир ажилласан жил хүрэхгүй байгаа тул 1985 оны 01 дүгээр сарын 02-ноос 1990 оны 12 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан 5 жил 11 сар 15 хоногийг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Оюунбилэгийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Хүсэлт гаргагч Ш.Оюунбилэг нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, мөн тус байгууллагад цагаан идээний ажилчнаар 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тогтоол, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тогтоол, Архангай аймгийн Архивын тасаг тодорхойлолт, ажилд томилох тухай тушаал, ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн малчдын амралтын хоногийн тооцоо, гэрч С.Энхтүвшин, П.Болдбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Оюунбилэг нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд цагаан идээний ажилчнаар 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА