Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2016/00961/И |
Дугаар | 207/ма2016/00165 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 207/ма2016/00165
**********ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
**********аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
**********аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1033 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлтэй
Хариуцагч **********холбогдох
“********************дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг
Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** миний бие **********аймгийн засаг дарга **********тэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **********аймгийн ********** захирлын ажлыг хийхээр тохиролцож контрактын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш ажил үүргээ хэвийн явуулж байсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 40 минут орчмын үед **********аймгийн нутгийн удирдлагын ордонд албан ажлаа хөөцөлдөөд явж байтал **********аймгийн сонгуулийн хорооны үүдэнд бужигнаан болж байсан ба тэнд ганц нэг таньдаг хүмүүс байгааг хараад юу болж байгааг сонирхохоор очсон. Хүмүүсийн ярианаас сонсоход сонгуулийн хороо руу албан бус бичиг баримт оруулахаар дайрч байгаа хууль бус үйлдэл болж байна гэсэн юм. Хууль бус гэж ойлгосон учир үнэн мөнийг олоход хэрэг болж магадгүй гэсэн үүднээс дээрх явдлыг газар дээр нь баримтжуулахаар бичлэг хийж байсан ба хажуугийн хүмүүс ********** оруулахыг хориглож, зууралдаж байсан. Тэр үед ********** надруу дайрч ирэхэд би биеэ хамгаалахаар ********** өөрөөсөө холдуулсан. Өөрөөр ямар нэг байдлаар түүний биед хүрсэн, хэл амаар доромжилсон тохиолдол байхгүй тэгэх ч шаардпага байхгүй. Дээрх асуудалтай холбоотойгоор ********** нь засаг дарга **********д түүний сонгох эрхийг хязгаарласан гэх шалтгаанаар арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдол гаргасан байна.
Гомдлын дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/15 дугаартай захирамж гаргасан. Захирамж нь “**********ыг ажпаас халах тухай” гээд дээрхи болсон явдпыг бодитоор дүгнэж, шалгаж, нягталж үзэлгүйгээр нэг талыг барьсан, Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомж зөрчин захирамж гарган намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд ажиллах эрхгүйгээр халсан. Иймд захирамжийг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж өгөх шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********ажиллаж байсан ********** нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Ардчилсан намаас сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үеэр иргэн **********сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан.
********** нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэсэн заалт, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн бөгөөд түүний эдгээр зөрчлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т зааснаар түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах хууль зүйн үндэслэл болсон. Иймд аймгийн Засаг даргын **********дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
**********аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1033 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ********************дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч **********ыг **********аймгийн **********ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 161 929 төгрөгийг хариуцагч **********аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч **********т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хавсарган үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ********** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч **********аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 119 740 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг давж заалдсан гомдолдоо: Т.********** аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан эөгөөд Цагдаагийн газар гомдлын дагуу шалгаж үзээд, холбогдох нотлох баримтуудын хамт **********аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ энэ төрлийн хэд хэдэн гомдлыг нэгтгэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаартай захирамжид гомдол гаргагч нь дан ганц аймгийн Ардчилсан намын дэд дарга **********эайсан мэтээр бичиж, гомдол гаргагч Т.********** орхигдуулсан бөгөөд шүүхийн иийдвэрийг ч Т.**********д албан ёсоор гардуулж өгөөгүй. Иргэн Т.********** нь **********ын хууль бус үйлдэлтэй холбогдуулж бие даасан гомдол гаргасан субъект боловч түүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийг гардуулаагүй зөрчил гаргасан.
********** нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, дүрс бичлэг, гэрчийн тайлбар зэргээр хангалттай хэмжээнд нотлогдож байгаа боловч зөвхөн дээрх хууль буруу хэрэглэсэн, маргаан бүхий шүүхийн шийдвэрээс шалтгаалж, нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд тус хэрэгт бүхэлд нь эрх зүйн дүгнэлт хийж, **********аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2016/01033 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ********** нь **********аймгийн Засаг дарга **********д холбогдуулан ********** даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
**********аймгийн **********дугаартай захирамжаар **********ыг 2015.05.18-ны өдрөөс аймгийн ********** даргын албан тушаалд томилж контракт байгуулсан, Засаг даргын 2016.05.23-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар ********** даргын үүрэгт ажлаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч **********ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар **********2016.05.23-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч **********ыг **********аймгийн ********** даргын ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.161.929 төгрөгийг Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч **********т олгохоор шийдвэрлэжээ.
Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хоорондоо эвлэрэн хэлэлцсэн нь хуулинд харшлахгүй байх тул ********** даргын албан тушаалд эргүүлэн тогтоохгүйгээр шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговрыг олгож, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдөр хүртэлх үеийн цалинг тооцож олгох, /нийт 4.894.568 төгрөг/, ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 сарын хугацааны цалингаар тооцож олгох талаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нөхөн олговрыг Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул Засаг даргын Тамгын газраас гэж зөвтгөх нь зүйтэй байна.
Хариуцагч **********Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.**********аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ********** хариуцагч **********Тамгын газрын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч **********Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 110.492 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ