| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00977/и |
| Дугаар | 914 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00977/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ****** дүгээр баг, ******* ****** дүгээр байранд байрлах, ******* банкны ******* ******* тооцооны төв / утас *******, ******* /-ийн хүсэлттэй
“*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Иргэн овогт Ганболд нь ******* ******* сумын “ шарын ******* ”-нд ажиллаж байхдаа 2013 оны 07 дугаар сарын 05-нд тоот дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 5,152,457 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй зээл авсан. 2013 оны 12 дугаар сарын 24-нд 1,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 18,0 хувийн хүүтэй нэмэлтээр зээл аваад нийт зээлийн үлдэгдэл 5,594,000 төгрөг болсон.
Одоо байгаа зээлийн үлдэгдэл нь 2,189,079.33 төгрөг. Зээлдэгч 2014 оны 02 дугаар сард ажлаа хаян алга болсон тул зээлийн гэрээний заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болон одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй иргэний бүртгэлээрээ Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ****** дугаар баг, ойчид ****** дүгээр гудамж, ****** тоот хаягт орших гэх боловч уг хаяг дээрээ байхгүй. Дархан суманд амьдарч байгаа сураг байгаа. Харилцах утаснуудаа салгасан эсвэл холбогддоггүй, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, эхнэр овогт Сувдаа нь ******* ******* сумын 6 дугаар сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад хүүхэд асрах урт хугацааны чөлөө авсан. 2014 оны 02 дугаар сард нөхрөө даган ******* ******* сумаас нүүсэн. Одоо нөхрийн хамт 2015 оны 11 сараас хойш сураггүй болсон.
Иймд хүсэлтийг харгалзаж иргэн *******, ******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Ээж нь Дархан сум, ****** дугаар баг, , ****** тоотод амьдардаг. Харилцах утас , ах , ах , харилцах утас , , дугаартай. Иймд хүсэлийг хүлээн авна уу. ” гэв
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****** овогт гийн Ганболд /регистрийн дугаар , утас /, овогт гийн Сувдаа /регистрийн дугаар , утас / нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбарын гаргасан Их овогт гийн Ганболд /регистрийн дугаар , утас /, овогт гийн Сувдаа /регистрийн дугаар , утас / нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Их овогт гийн Ганболд /регистрийн дугаар , утас /, овогт гийн Сувдаа /регистрийн дугаар , утас / нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Их овогт гийн Ганболд /регистрийн дугаар , утас /, овогт гийн Сувдаа /регистрийн дугаар , утас / нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Их овогт гийн Ганболд /регистрийн дугаар , утас /, овогт гийн Сувдаа /регистрийн дугаар , утас / нарын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч ******* банк /******* ******* тооцооны төв, утас *******/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Ц.Сүглэгмаа утас 99996741, ******* утас 99872021/ утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА