Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 918

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00939/и

 

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* / регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын хүсэлттэй,

“Ниймгийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие ******* овогт ******* нь  1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад төв цехэд хаягдлын операторчноор орж ажиллаад 1993 оны 07 дугаар сарын 23-ны Б/10 тоот тушаалаар гарсан боловч тамгагүй болж байгааг хүчинтэй болгож өгөх мөн барилга сургалтын төвд 1994 оны 03 дугаар сарын 21-нд багшаар орж Б/09 тоот тушаалаар ажиллахад  миний овог ******* болохыг Сандуй болгож бичсэн тушаалыг ******* болгож сэргээн тогтоож өгнө үү.” гэв

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.*******ын гаргасан нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт *******н ******* гэхийг Сандуйн ******* гэж эцгийн нэрийг алдаатай бичсэн болох хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн тодорхойлолт зэрэг бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч С.******* нь Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатын төв цехэд хаягдлын операторчноор 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Эрдэс хөвөн эдэлхүүний комбинатад хаягдлын үйлчлэгчээр 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус  ажиллаж байсан болох нь Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Дарханы эрдэс хөвөн эдлэхүүний комбинатын даргын тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгийн даатгалын дэвтрийн хуулбар,  гэрч *******, , нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:                       

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нь 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.******* нь Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатын төв цехэд хаягдлын операторчноор 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Эрдэс хөвөн эдэлхүүний комбинатад хаягдлын үйлчлэгчээр 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                                

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА