Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 919

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00941/и

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, *******ын талбай, өөрийн байранд байрлах, ******* банк / утас ******* /-ны хүсэлттэй

 

“*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Хүсэлт гаргагч ******* банкны Дархан дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

      “... Зээлдэгч ******* овогтой Бадамцэцэг, ******* овогтой Мөнх-Эрдэнэ нар нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус банкнаас 11,945,843 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан.

Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний 4.2.11-д заасан нөхцлийг зөрчин, банкны мэдэгдэх  хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй байна.

Банкны зүгээс зээлдэгч *******, ******* нарын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй тул зээлдэгч *******, Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

 

 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ  нь:

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ын Бадамцэцэг /регистрийн дугаар *******, утас /, овогт *******ы Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар , утас /  нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу хүсэлт гаргагч ******* банкны Дархан дахь салбарын гаргасан овогт *******ын Бадамцэцэг /регистрийн дугаар *******, утас /, овогт *******ы Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар , утас /  нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт *******ын Бадамцэцэг /регистрийн дугаар *******, утас /, овогт *******ы Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар , утас /  нарыг  эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар овогт *******ын Бадамцэцэг /регистрийн дугаар *******, утас /, овогт *******ы Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар , утас /  нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. овогт *******ын Бадамцэцэг /регистрийн дугаар *******, утас /, овогт *******ы Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар , утас /  нарын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч ******* банк /утас *******/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас / утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА