Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 120

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.М , Н.Л ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Ч ,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл, Н.Н

Шинжээч: Ж.Жаргалтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч: Д.У ,

Шүүгдэгч: ДГ ХХК-ийн төлөөлөгч Б.Ц ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Д.У , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “ДГ ” ХХК нарт холбогдох 1928000930084 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Даваа овогтой Д.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 69-56 ӨМҮ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а, 12.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын дээр “ДГ ” ХХК-аас тавьсан замын хаалт шороо мөргөж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М , Н.Л  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 14 хоногтой нярай Ч.Б ын амь насыг хохироосон,

Шүүгдэгч “ДГ ” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ШХАГ2018/41 тоот “Даланзадгад, Баяндалай сумын нутаг дэвсгэр үерт автсан автозамын байгууламжийн засвар, үерийн хамгаалалтын даланг нөхөн сэргээх ажил”-ын гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 74-75 дахь километрт зам засварын ажил гүйцэтгэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.4, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчин замын тэмдэг тэмдэглэлийг стандартад заасны дагуу хэрэглээгүй, авто зам засварын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас жолооч Д.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 69-56 ӨМҮ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а, 12.2 дахь заалтуудыг зөрчин “ДГ " ХХК-аас тавьсан замын хаалт шороог мөргөж зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М , Н.Л , Д.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 14 хоногтой нярай Ч.Б ын амь нас хохирсон буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө авто зам засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.У , ДГ ХХК нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгаас 19 цагийн орчимд гурван хүний хамт хүүхэдтэй гарсан.  Баяндалай сумаас уруудаж явж байх замдаа замын хаалт шороог мөргөж осол гаргасан.

Шүүгдэгч ДГ ХХК-ийн төлөөлөгч Б.Ц  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2011 оноос хойш Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай зам барих ажлыг тасралтгүй одоо болтол 9 жил хийж байгаа. Өмнөговь аймгаас Баяндалай сум хүртэлх 81 км авто замыг 2014 оноос хойш барьж байгуулаад дууссан. 2018 оны 7 дугаар сарын их үерийн үеэр тэр зам эвдэрсэн. Манайх Засаг даргын Тамгын газартай онцгой байдлын журмаар тэр замыг засаж ашиглалтад оруул гээд шууд гэрээ байгуулсан. 2018 онд ажлаа эхлээд шороогоор нээсэн байсан. 2019 оны 5 сард урин дулааны цагт ажлаа эхлүүлсэн. Тэр зам дээр шороон хаалтыг тавиад 24 хоногийн дотор бид нар ажлаа хийж дуусгасан. Тэр хооронд зургийн компаниас гаргасан хөдөлгөөний эрчим гэж байдаг. Тэр зам дээр зуны улирал жуулчин ихтэй өдөрт 80-110 машины хөдөлгөөнтэй гээд эрчим гарсан байдаг. Тэр зам дээр 24 хоногт 3 осол болсон. Нэг нь Б  гэж хүний шүүх хуралд орсон, нөгөөдөх нь жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан гээд жолоочийн буруу болоод өнгөрсөн. 24 хоногт 3000 машин гэж тооцоход 3 осол болсон нь 0,1 хувийн осолтой байгаа. Манайх энэ шүүх хуралд шүүгдэгчээр биш иргэний хариуцагчаар орох санал гаргаж байна. Яллах дүгнэлт дээр инженерийн буруу шийдлээр замын тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэж дүгнэлт гарсантай санал нийлэхгүй байгаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 14 хоногтой нярай хүүхдээ алдсан. 10 сая төгрөг нэхэмжилж байгаа.

Хохирогч Н.Л  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 02-нд Д.У тай уулзсан. Би ахыгаа гуйх гэж байсан боловч тэр ах машин засвараас гараагүй гээд Д.У г гуйсан. Би хоёр, гурван фургон машинтай хүн гуйсан боловч төрсөн хүн авч явахгүй гээд авч яваагүй. М  эгч хийсвэрээр төрсөн болохоор хөнгөн машин гээд Д.У г гуйгаад явсан. Баруунсайханаар ороод М  эгчийг хүүхэдтэй нь авсан. Эхлээд би хүүхдийг тэвэрсэн.  Уртаа хүүхэд урд авч явж болохгүй гэж хэлсэн болохоор М  эгчид хүүхдээ хөхүүлээд яв гээд өгсөн. Тэр хооронд би унтсан байсан. Би дэлгүүрийн гадаа зогсоод миний өвөр дээр хүүхэд тавьсныг мэдээгүй. Миний бүсийг тайлаад хүүхэд тавиад энэ хэд дэлгүүр орсон байдаг. Тэр чигтээ хөдөө явсан байсан. Би сэрэхдээ Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлгээс гарч явахдаа ухаан орсон. Эрүү хугараад, баруун талын хавирга 15 хугаралттай, нэг хавирга нь хоёр хугаралттай. Тархиндаа гэмтэл авсан байсан. Цус хуралттай, хаван үүссэн байсан. Тэгээд яаралтай эмчилгээнд ор гэж хэлсэн. Одоо зүүн талын эрүүд дахиад хагалгаа хийхээр болсон. Бороолоогүй шүдэнд хүрээд хувилаад дахиад хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Би зөөлөн машинаар гайгүй аваад явчих байх гэж бодсон боловч ийм зүйл болсон байсан. М  эгч хүүхэд гаргадаггүй. 43 настай. Хүүхэд гаргадаггүй байж байгаад сая төрсөн байсан. М  эгч миний төрсөн ээжийн өргөмөл хүүхэд. Ухаан алдаж унаж татдаг өвчтэй. Манай гэрийнхэн бүгд энэ хүний төлөө явдаг. Ажилтай байж байгаад М  эгч төрлөө гэхэд нь би ажлаасаа чөлөө аваад ирээд М  эгч дээр 5, 6 хоночихоод буцаж ажил руугаа явах цаг болоод дахиж 2, 3 хоног ажлаа хийж байгаад буцаж ирээд М  эгчийг сахидаг байсан. М  эгч хүүхэд гаргаж байгаагүй болохоор хүүхдээ уураглаж чадахгүй. М  эгчийг хийсвэрээр төрсөн болохоор нь зөөлөн унаагаар авч явах санаатай Д.У г гуйгаад явсан. Хүүхдээ алдсан. Харамсалтай байгаа. Хүүхэд гаргадаггүй хүн хүүхэд гаргасан гээд бүгд энэ хүний төлөө явсан байсан. Хүүхэдгүй болсон байгаа. Миний хувьд 27 сая 60 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Би шүдэн дээр 17 сая 300 мянган төгрөг орно гэж хэлсэн. Дээр нь миний шүдийг нэмж авсан. Би бас цалингаа нэхэмжилж байгаа. Зээл төлдөг. Манай ээж саяхан нас бараад ээжийнхээ тэтгэврийн зээлийг би давхар төлж явдаг. Осолд орсноос хойш зээлээ төлж чадахгүй, хүн хүнээс зээл авч ээжийнхээ зээлийг өөрийнхөө зээлтэй төлсөн. Ажлаас бүтэн жилээр нь чөлөө авахгүй бол ийм өвчтэй хүнийг ажиллуулахгүй гэж хэлсэн. Жилийн дараа эдгэрэхээрээ ажилдаа ирээрэй гээд чөлөө авсан.  Листийн мөнгө гэж 1 удаа авсан. Харьяа газартаа очиж эмчилгээ хийлгэх ёстой байсан. Тэгтэл ийм хүнд хүнээр бид нар оролдохгүй Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Машинаар байнга олон дахин явж чадахгүй байгаа. Миний бөгсөн бие мэдээ алдаад, нуруу суулт өгөөд мэдрэлийн судаснуудаа дарсан байна гэж хэлсэн. Бөгсөн бие мэдээ алдаад удаан суучихаад босч явж чадахгүй байгаа. Яаралтай эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Мөнгөний боломжгүй учраас нэг сар эмнэлэгт үзүүлж чадаагүй. 1 шинжилгээ хийлгэхэд 900 мянган төгрөг байдаг юм байна. Хоёр шинжилгээ өгсөн байгаа. ДГ ХХК-иас мөнгөний тусламж гуйсан. 1.500.000 төгрөг өгсөн. Дараа нь дахиж гуйхад бид нар өгч болохгүй, шүүх хуралдааны дараа болно гээд орхисон. Улаанбаатар хот аймаг хоёрын хооронд байнга яваад байж чадахгүй. Би хэвтчихээд босч чаддаггүй. Хоёр хүүхдээрээ харуулж явсаар байгаад ирсэн. Том нь 7-р анги, бага нь 4-р ангийн хоёр хүүхэд намайг авч явсаар байгаад ирсэн. Хоёр хүүхдээ сургуульд оруулна. Ажлаа хийгээд эрүүл саруул байсан бол хоёр хүүхдээ сургуульд оруулах чадвартай байсан. Хоёр хүүхдийнхээ сургуулийн юмыг нь бэлдэж чадаагүй байгаа. Ажлаа хийж чадахгүй, бие махбод гээд бүх юмаараа хохирсон байдалтай байна.

Хохирогч Д.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би осолд орсон. Гар хугаралттай байгаа. 3 сар болоход гар эдгээгүй байна. Зөрүүтэй тэр чигтээ эдгэх гэж байна гэж хэлсэн. Гар өвдөөд хийх юмаа хийж чадахгүй байна. Хүүхдээ алдсандаа гомдолтой байна. Хүүхэд гаргахгүй байж байгаад сая гаргасан. Д.У тай явж байхад дэлгүүрт зогсоод Д.У  5 литрийн цэвэр ус, нэг архитай авсан. Замдаа юу уугаад явж байгаа юм бэ гэж асуухад цэвэр ус ууж байна гэж хэлсэн.

Хохирогч Д.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний өвчүү хугарсан. Машины үнэ болох 3.095.000 төгрөгийг ДГ ХХК-аас нэхэмжилж байна.

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүхэд ирүүлсэн эмнэлгийн баримт бичгүүдтэй танилцсан. Шүдний хугарал, гэмтлийн талаар дүгнэлтдээ бичээгүй орхигдуулсан нь миний буруу. Тухайн үед энэ эмэгтэй би яах вэ зүгээр, М  эгчийг л үз гээд үзүүлэхгүй байсан. Бас амаа ангайж чадахгүй байсан учраас хэдэн шүд хөдөлгөөн орсныг тухайн үед тогтоох боломжгүй байсан. Энэ хүний биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдсон ба энэ нь хүндэвтэр гэмтэлд хамаарч байгаа. Энэ гэмтлийн улмаас  хөдөлгөөнд орсон 6 шүдээ авахуулсан болох нь тогтоогдож байна. Энэ нь хүндэвтэр гэмтэлдээ багтах учраас гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Иймд хохирогч Л  гийн биед зам тээврийн ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргаж байна.

Хохирогч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би төрөх гээд 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймагт ирсэн юм. Аймагт хяналтанд байж байгаад 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдөр төрсөн юм. Төрөөд 5 хоноод эмнэлгээс гараад аймагт байж байгаад 14 хонож байхад Сэврэй сум руу Д.У гийн машинаар дүү Л  , талийгаач хүү Ч.Б  бид нар явсан. Д.У  машинаа бариад хажууд нь манай дүү Л   суугаад миний хүүхдийг тэврээд аймгаас гарсан юм. Аймгаас гарахдаа захын нэг дэлгүүрээс Д.У  1 шил 0,5 граммын архи авсан тэгээд аймгаас гараад явах замдаа Д.У  архины аягаар ус юм уу архи юм уу нэг юм уугаад яваад байсан. Тэгээд явж байсан чинь нэг мэдэхэд так, тук болоод явчихсан. Би машинаас өөрөө арай гэж буугаад машины гадаа зогсож байхад жолооч Д.У  өөрөө машинаас буугаад ирэхээр нь би хүүхдээ авъя гэсэн чинь машины хаалга онгойлгоод миний хүүхдийг татаад гаргаад ирсэн. Манай дүү Л   машин дотор сандал дээрээ ухаан алдчихсан байсан. Тэр үед Д.У  нэг машин зогсоогоод би хүүхдийн хамтаар суугаад Баяндалай сум руу явсан юм. Баяндалай суман дээр очоод хүү бид хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Баруун гар хугарсан, тархи толгой гэмтсэн хамар цуурсан зэрэг гэмтлүүд авсан.  Биеийн байдал муухан л байна. Аймгаас гарахдаа архи уучихсан байсан. Мөн замд гарахдаа архи аваад гарсан. Тэр архиа уусан эсэхийг мэдэхгүй байна. Замд явахдаа архины аягаар юм уугаад байсан. Би сүүлд нь уулзаад чи архи замдаа уугаад явсан юм уу гэсэн чинь би ус ууж явсан гэж хэлсэн. Миний биед учирсан хохиролд бол гомдоод байгаа юм алга байна. Анх удаагаа хүүхэдтэй болоод алдсандаа харамсалтай байна. Хүүхдийн оршуулгын зардлыг нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. /хх-ийн 42-43-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Н.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр 2019 оны цагаан cap өнгөрөөгөөд төрөх гээд Өмнөговь аймаг руу явсан юм. Аймагт ирээд 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Би аймаг дээр ирж хүүхдийнхээ даавууг угааж байгаад төрсний гэрчилгээг нь авчихаад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө Гурвантэс сум руу гэр рүүгээ явсан юм. Манай эхнэр дүү Л  гийн хамтаар Д.У гийн машинаар Сэврэй сум руу Л  гийн гэр рүү явсан байсан. Тэгээд замдаа Баяндалай сумын тэнд зам дээр овоолсон шороог мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас миний хүү эндэж миний эхнэр гэмтсэн асуудал гарсан. Санал гомдолтой гээд байх хэцүү байна. Гомдолгүй гээд байх хэцүү л байна. Нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулаад авчихвал хүүхдийнхээ 49 хоногийг нь хурааж буян сайн үйлдмээр байна. Мөн эхнэрээ сайн эмчлүүлж авмаар байна. Бид хоёр 40 гарсан хүмүүс байгаа юм дахиж хүүхэдтэй болно гэдэг хэцүү ер нь л хэцүү л байна. Уг нь бид хоёрын анхны хүүхэд байсан юм. Эмч нар хэлэхдээ эрүүл саруул сайхан хүүхэд байсан гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилнэ /хх-ийн 48-49-р хуудас/

Хохирогч Н.Л  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний ээжийн өргөмөл дүү М  эгч Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирж төрсөн юм. М  эгч бид хоёр багаасаа нэг гэрт тоглож өссөн хоёр байгаа юм. Би М  эгчийг төрөх үеэр нь ирж хараад эмнэлгээс гаргачихаад ажилдаа яваад хэд хоночихоод чөлөө аваад ирсэн юм. Чөлөө авч ирээд эгчийг хөдөө гэр рүү авч явах гээд унаа хайсан боловч унаа олдохгүй байсан. Сэврэй сумын унаа байсан боловч нялх хүүхэдтэй хүн авч явахгүй гээд байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.У тай таараад Д.У тай ярилцахад Д.У  Гурвантэс сум явна гэж хэлэхээр нь би замаараа бид нарыг Сэврэй суманд хүргэж өгөөд яваач гэж гуйсан юм. Бид нар Д.У гийн машинд бензин хийж өгөөд хамт явахаар болсон. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөө явах гэсэн чинь хүүхдийн бичиг баримт аваагүй байсан болохоор хүүхдийн гэрчилгээ авах ажил гараад М  эгчийн нөхрийг  дуудаж ирүүлэхээр болоод хойшилсон юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчимд байх Д.У  манай эгч Д-ийн гэрээс очиж авсан юм. Бид хоёр яваад М  эгчийг хүүхдийн хамтаар Баруунсайханы 12-16 тоотоос аваад чигээрээ баруун тийшээ засмал замаар гарсан. Би машинд ороод хүүхдийг өвөр дээрээ аваад явж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлгээс гараад явж байхдаа ухаан орсон. Ийм зүйл болсон юм. Цаашид зөндөө эмчилгээ хийлгэнэ. Тэр эмчилгээнд гарах зардлаа төлүүлнэ. Одоогийн байдлаар нэхэмжлээд байх зүйл байхгүй. /хх-ийн 52-53-р хуудас/

Хохирогч Д.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд бол нэхэмжлэх зүйл байхгүй. Харин зам тээврийн осолд орж гэмтсэн хүмүүст эмчилгээний зардлаас гаргуулмаар байна. Мөн нас барсан хүүхдийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлмээр байна гэж хүсэж байна. /хх-ийн 54-55-р хуудас/

Иргэний хариуцагч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн ЗДТГазартай гэрээ байгуулсан юм. Уг гэрээ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум орох хатуу хучилттай засмал замын 56-57, 74-76 дахь километрт засварын ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу засмал замын 74-76 дахь километр замыг шороон овоолго хийж хаагаад 2018 оны 09 дугаар сарын сүүлээр авто замыг даланг хашаад дахин хийсэн  юм. Тухайн үед уг замыг асфальтаар хучихад цаг агаарын нөхцөл тохиромжгүй байсан учир 2019 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн замын  хучилтын  ажлыг хийж эхэлсэн  юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр замыг нээсэн юм. Даланзадгад сумаас Баяндалай чиглэлийн замын 74-76 дахь километрт замын засварын ажил хийгдэж байх хэсэгт замын хоёр талд нь шороон овоолго хийж 2 талд нь шаардлагатай гэсэн тэмдэг, туузыг байрлуулсан юм. Бидэнд гаргах санал хүсэлт байхгүй /хх-ийн 57-р хуудас/

Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой гэрт байж байхад эмнэлгийн жолооч Н  ирээд Баян баг дээр эмнэлгийн төмс буулгачихаад ирье гэсэн. Тэгээд бид хоёр Баян баг ороод төмсөө өгчихөөд буцаад явж байхад засмал зам дээр аваарын гэрэл асаж байгаа харагдсан. Тэгээд нөгөө аваарын гэрлийн хажууд ирэхэд нэг хүн зам дээр гараа өргөөд зогсож байсан. Жолооч зогссон чинь тэр хүн би энд осолд орчихлоо машинд хамт явж байсан хүүхдийг ээжтэй нь сум руу явуулчихсан энд бас нэг хүнд хүн байна. Энэ хүнийг аваад яваач гэсэн. Жолооч Н  машинаас буугаад машинаасаа насилк гаргаж ирээд машины хажууд хэвтэж байсан эмэгтэйн хажууд тавиад бид хоёр нөгөө эмэгтэйг насилкан дээр өргөж тавиад машинд оруулсан. Тэгсэн нөгөө залуу бас хамт машинд суусан. Би арын суудлаар ороод хүүхний толгой хэсгийг нь түшээд явсан. Тэгээд явж байхад Цагдаагийн машин таарсан. Сумын Цагдаад жолооч Н  болсон асуудлын талаар ярьсан. Машины жолооч гэж өөрийгөө хэлсэн залуу миний хажууд суугаад явах замдаа Н  руу ахаа та нялх хүүхдийг яасан бол асуугаатах гээд байсан. Би энэ хүмүүсийг Сэврэй хүргэж өгөх байсан юм гэж ярьж байсан. Тэгээд Баяндалай сумын эмнэлэг дээр ирээд би насилкан дээр байсан эмэгтэйг өргөлцөж өгч эмнэлэгт оруулж өгчихөөд гэртээ очиж амарсан юм. /хх-ийн 58-р хуудас/

Гэрч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Баян баг дээр эмнэлгийн ногоо хүргэж өгчихөөд Баян багаас буцаад Ганболдын хамтаар Баяндалай сум руу явж байхад засмал зам дээр байх овоолсон шорооны цаад талд аваарын гэрэл  татсан машин харагдсан. Би яасан юм бол доо гэж бодож яваад нөгөө  аваар татсан машинд дөхөж ирэхэд нэг хүн гар өргөөд зогсож байсан. Би хажууд нь очоод зогссон чинь нэг залуу байсан. Тэр хүн бөхийгөөд цээжээ дараад бид нар осолд орчихлоо нэг хүн аваад яваач гэж хэлсэн. Хүүхэдтэй хүүхнээ таны өмнөх машинд өгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Би машинаас буугаад нөгөө машин дээр очоод харсан чинь машины хажууд нэг эмэгтэй хэвтчихсэн ёолоод яргалаад байсан. Миний унаж явсан машин эмнэлгийн машин байсан учраас насилктай явсан. Түүнийгээ гаргаад насилкан дээр хүүхнийг өргөж тавиад машинд оруулаад нөгөө залуугаас өөр хүн байгаа юу чи яах юм бэ гэхэд би ч гэсэн явъя надаас өөр хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө залууг машиндаа суулгачихаад хөдлөхөөсөө өмнө Эмнэлгийн эмч рүү залгаад энд осол болсон байна. Түрүүлээд хүнд байсан хүнээ явуулсан байна. Одоо эмнэлэг орж байгаа байх гэж би энэ хоёр хүнийг аваад очъё цагдаад хэлээрэй гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг аваад явж байхад манай сумын Цагдаагийн машин өмнөөс хүрээд ирсэн. Би Цагдаагийн машиныг зогсоогоод би хүмүүсийг эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлээд явсан. Тэгээд эмнэлэг дээр аваад ирэхэд осолд орсон гэх машинд байсан нярай хүүхэд ээж хоёрт нь эмчилгээ эхэлсэн байсан. Авч ирсэн хоёр хүнээ эмч нарт хүлээлгэн өгсөн юм. /хх-ийн 59-60-р хуудас/

Гэрч Ч.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг руу замын унаагаар яваад 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Даланзадгад сумаас Баяндалай сум руу хүү А-ын хамтаар явсан юм. Даланзадгад сумаас гараад 72-73 км газарт явж байхад машины гэрэл анивчаад байгаа харагдсан. Яваад хүрээд очиход бараан өнгийн жижиг тэрэг осолд орчихсон бололтой байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн хүүхэд тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би сайн байна уу гэхэд нөгөө залуу та нар надад нэг тус болоод өгөөч энэ хүүхдийг энэ эмэгтэйтэй хамт авч яваад эмнэлгийн тусламж үзүүлээд өгөөч бас цагдаад осол гарсан талаар мэдэгд гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хүүхнийг машиндаа суулгаад би хүүхдийг нь би тэврээд явсан юм. Явж байх замдаа сувилагч Г руу яриад осол болсон байна. Эмнэлэг, цагдаа дуудаатах гэж хэлүүллээ би хоёр хүнийг нь аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн гадаа ирээд хүүхэд, хүүхэн хоёрыг эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би цагдаатай уулзчихаад хөдөө гэр рүүгээ явсан юм. /хх-ийн 61-62-р хуудас/

Гэрч И.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Даланзадгад сумаас Баяндалай сум руу ээжийн хамтаар явсан юм. Даланзадгад сумаас гараад 72-73 км газарт явж байхад машины гэрэл анивчаад байгаа харагдсан. Яваад хүрээд очиход том тэрэг зогсож байгаа харагдсан. Тэр машиныг тойроод гарах гэхэд цаанаас нь нэг эрэгтэй хүн хүүхэд тэвэрчихсэн хүрээд ирсэн тэр ах ирээд энэ хүүхэдтэй хүүхнийг аваад явчих энэ хоёрт эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол болохгүй байна. Осол гарсан гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдээрэй, түргэн дуудаарай гэж хэлсэн тэгээд тэр эмэгтэйг, хүүхдийн хамтаар авч яваад Баяндалай сумын эмнэлэг дээр авч ирээд эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм. /хх-ийн 63-р хуудас/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 17 цагт ээлжнээс буугаад гэртээ амарч байхад манай найз Ичинхорлоогийн утаснаас дуудлага ирсэн. Утсаа авахад би аймаг орчихоод буцаад явж байхад Баяндалай сумын Баян багийн энд машин зам дээр овоолсон шороог мөргөөд осол гарсан байна гэж хэлсэн. Энд хүүхэдтэй хүүхэн байна нэг ухаангүй хүн байна. Хүүхэд хүнд байх шиг байна. Эмнэлэг рүү дуудлага өгөөтөх гэж хэлсний дагуу би эмнэлгийн утас руу залгах гэсэн боловч миний утас нэгжгүй байсан учраас сувилагч руу залгахад утсаа авахгүй байсан учраас сумын цагдаа С руу залгаад ийм осол гарсан байна гэж хүн хэллээ гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад манай эмнэлгийн бүх ажилтан нарыг дуудаж байна осол гарсан байна гэж хэлсний дагуу ажил дээрээ очсон юм. Ажил дээр очиход нэг ухаангүй хүүхэн байсан. Нярай хүүхэд ухаангүй байсан. Нярайн ээж гээд нэг эмэгтэй ёолоод сууж байсан. Жолооч гээд нэг залуу мөн ёолоод сууж байсан. Манай эрхлэгч эмч Мягмарцэрэн намайг ухаангүй эмэгтэйд  тусламж үзүүл гэж хэлсний дагуу би тэр эмэгтэйд тархины хаван буулгах дусал хийсэн цус тогтоох тариа, зүрх судас дэмжих тариа зэргийг хийсэн. Мөн хүзүүний чиг тавиад нүүр амны цусыг нь цэвэрлэсэн катетор тавиад шээс авсан маг монитерт холбосон зэрэг эмчилгээ үйлчилгээ үзүүлж байхад аймгийн гэмтлийн эмч нар ирээд аваад явсан юм.  Хүүхдэд Болормаа, Алтантуяа нарт  анхан шатны тусламж үзүүлсэн юм. /хх-ийн 65-р хуудас/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ  машиныг 2017 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос авч байсан юм. Тэгээд өөрийн нэр дээр шилжүүлж унаж байгаад мөнгөний хэрэг гараад 2018 оны11 сард автомашин “Гялс төгрөг” ХӨХ Хоршооноос зээл авах шаардлагатай болоод машинаа унаж явах гэрээгээр тавьж 3.000.000 төгрөг авсан санагдаж байна. Тэгээд машинаа 2019 оны 01 дугаар сард Д.У  гэдэг хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан юм. Машины мөнгөө бүгдийг нь бэлэн аваагүй 2019 оны 0.1 сард 3.000.000 төгрөг аваад 2019 оны 05 сард үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авахаар тохирсон юм. Тийм учраас тухайн үед нь нэрээ шилжүүлээгүй юм. Тэгээд Д.У  5 сард үлдэгдэл мөнгө болох 3.000.000 төгрөг авчирч өгөөд машины нэрээ шилжүүлье гэхэд нь нэрээ  шилжүүлэх гэсэн боловч 630.000 төгрөгний торгууль гарч ирсний улмаас машины нэрийг дараа шилжүүлэхээр болсон юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 66-р хуудас/

 

Шинжээч О.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн зам тээврийн ослын үеийн хэргийн газрын үзлэг, фото зураг, гэрчийн мэдүүлгүүдээс харахад тухайн зам дээр зам арчлалт хариуцсан аж ахуй нэгж замыг хааж засварын ажил хийж байсан байдаг. Замыг хаахдаа шороо овоолж дээр нь 2 ширхэг тэмдэг тавьсан байдаг. Энэ нь жолоочид зам хаасан аюул бүхий хэсэг байгааг бүрэн мэдээлж байгаа нь хангалтгүй гэж үзэхээр байгаа ба тухайн нөхцөл байдалд зам хаалттайг мэдээллэсэн, анхааруулсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхой зайнаас ихээс бага руу бууруулсан тэмдэг тавьж дараа нь саадыг тойрох мэдээллэх тэмдэг тавих байсан. Уг 2 ширхэг тэмдэг нь поошигны таган дээр хуулга нааж хийж тавьсан нь Монгол Улсын авто замын тэмдэг техникийн ерөнхий шаардлага MNS 4597. 2013 стандартын шаардлагыг хангаагүй байсан. Уг стандартын 4-т заасан тэмдгийн хэмжээг жижиг, хэвийн, том, хэт том гэсэн төрөлтэй байдаг. Хэт том тэмдгийг тууш зам дээрх засварын ажил явагдаж буй хэсэгт болон хэрэглэх нь үндэслэлтэй бол бусад зам дээрх аюултай хэсэгт байрлуулна гэж заасан байна. Мөн дээрх стандартад хуулга материалыг хийхдээ дундаж цацралтай, өндөр цацралтай, хэт өндөр цацралтай гэсэн 3 төрөлтэй байна. Тухайн нөхцөл байдалд бол өндөр цацралтай хальсан наалттай тэмдэг байршуулах байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуульд зам, замын байгууламж төлөвлөх, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно гэж заасан байдаг. Тухайн зам дээр шороо овоолж зам хаасан нь инженерийн буруу шийдэл гэж ойлгож болно. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь жолооч аюулыг харах, аюулыг хараад тээврийн хэрэгслээ зогсоох, самбаачлах хугацаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. /хх-ийн 246-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Д.У  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодох”-ыг хориглох мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан  Toyota crown маркийн 69-56 ӨМҮ улсын дугаарын автомашин овоолсон шороо хүрч тоормосны мөрний хэмжээсээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт-В. Уг зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Toyota crown маркийн 69-56 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.У   Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа, мансууруулах  эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн  үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн; Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хуулийн 13 дугаар зүйл: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4. “Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;” 19.3.“3ам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл rapraxыг  хориглоно", мөн дүрмийн 7.1. “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4П/, MNS 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг MNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь байгууллага  тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам замын нөхцөл байдал нөлөөлсөн болох үндэслэлтэй байна. /хх-ийн 73-74-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед гавлын титэм, суман заадсууд салсан хугарал, дагзны хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын чамархай, хуйхны цус хуралт, дух, баруун дээд доод зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин болон хэргээс өмнө авсан байх боломжтой гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 75-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.У гийн биед өвчүү ясны их бие хэсгийн зөрүүгүй хугарал, цээж, хэвлий зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх Цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл  нь  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 78-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.М ын биед тархи доргилт, хамар ясны цууралт, баруун шуу ясны далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, шилбэд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид     ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 80-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Л гийн биед эрүүний яс зүүн талд зөрүүгүй, урд хэсэгт зөрсөн,  баруун 2,5 р хавирганы хугарал, тархи доргилт, нүүр, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, цээжний урд хэсгээр, баруун бугалга, шуу. Шилбэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 82-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Д.У  0.8 хаягласан цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,8 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 85-р хуудас/

Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд: Урд салхины шил хагарсан, кобуд болон тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэг бүхэлдээ их хэмжээний эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. б. 69-56 ӨМҮ улсын дугаартай Toyota CROWN загварын автомашины хөдөлгүүрийг асаах, өөрөөр нь хөдөлгөх боломжгүй байгаагаас жолооны механизм, тоормосны систем, явах эд ангиудын үйл ажиллагаанд ямар нэгэн туршилт болон тээврийн хэрэгслийн техникийн хяналтанд ашигладаг суурин багаж тоног төхөөрөмжөөр шалгаж эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна. в/ 69-56 ӨМҮ улсын дугаартай Toyota CROWN загварын автомашинд учирсан эвдрэл гэмтлүүдийг аль нь ослын үед, аль нь ослын өмнө үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 89-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 3.095.000 төгрөг /хх-ийн 92-93-р хуудас/

Шүүгдэгч Д.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Надаас гадна 3 хүн явсан М , Л   болон нялх хүүхэд нар явсан юм. М ын rap хугарсан Л  гийн эрүү, хавирга хугарсан гэсэн зорчиж явсан М ын нялх хүүхэд нас барсан юм. Би жолоо бариад миний хажууд Л   суугаад М ын хүүхдийг тэврээд сууж байсан юм. Арын суудалд М  ганцаараа сууж явсан юм. Тоёота кроун маркийн 69-56 ӨМҮ улсын дугаартай хар, хөх өнгийн машин байсан. Би Э.Б  гэдэг хүнээс худалдаж авсан байсан юм. Э.Б  гэдэг хүн “Гялс төгрөг” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан юм, Тэр машины гэрчилгээ нь “Гялс төгрөг” ББСанхүүгийн байгууллагын нэр дээр явж байгаа. Эрдэнэт хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. /хх-ийн 119-р хуудас/

Шүүгдэгч ДГ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 дугаар сард Өмнөговь аймгийн ЗДТГазартай гэрээ байгуулсан юм. Уг гэрээ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум орох хатуу хучилттай засмал замын 56-57, 74-76 дахь километрт засварын ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан юм. уг гэрээний дагуу засмал замын 74-76 дахь километрт замыг шороон овоолго хийж хаагаад 2018 оны 09 дугаар сарын сүүлээр авто замын даланг аваад дахин хийсэн юм. Тухайн үед уг замыг асфальтаар хучихад цаг агаарын нөхцөл байдал тохиромжгүй байсан учир 2019 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн замын хучилтын ажлыг хийж эхэлсэн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр замыг нээсэн юм. Даланзадгад сумаас Баяндалай чиглэлийн замын 74-76 дахь километрт замын засварын ажил хийгдэж байх хэсэгт замын хоёр талд нь шороон овоолго хийж 2 талд нь шаардлагатай гэсэн тэмдэг, туузыг байрлуулсан юм. Замын зүүн талд нь хурд сааруулах тэмдэг орох хориотой тэмдэг, гэрэл ойлгогчтой туузаар хаасан зэрэг ажлуудыг хийсэн юм. Дүгнэлт тогтоолуудыг уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. /хх-ийн 229-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар / 2хх-ийн 80-84-р хуудас,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 94, 96, 97, 98,99,121-р хуудас/

Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 70-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-ийн 26-30-р хуудас, 69-121-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 159-169-р хуудас, 228-235-р хуудас, 2хх-ийн 32-43-р хуудас, 59-61-р хуудас, / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 69-56 ӨМҮ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а, 12.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын дээр “ДГ ” ХХК-аас тавьсан замын хаалт шороо мөргөж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М , Н.Л  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 14 хоногтой нярай Ч.Б ын амь насыг хохироосон,

Шүүгдэгч “ДГ ” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ШХАГ2018/41 тоот “Даланзадгад, Баяндалай сумын нутаг дэвсгэр үерт автсан автозамын байгууламжийн засвар, үерийн хамгаалалтын даланг нөхөн сэргээх ажил”-ын гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 74-75 дахь километрт зам засварын ажил гүйцэтгэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.4, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчин замын тэмдэг тэмдэглэлийг стандартад заасны дагуу хэрэглээгүй, авто зам засварын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас жолооч Д.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 69-56 ӨМҮ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а, 12.2 дахь заалтуудыг зөрчин “ДГ " ХХК-аас тавьсан замын хаалт шороог мөргөж зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М , Н.Л , Д.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 14 хоногтой нярай Ч.Б ын амь нас хохирсон буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө авто зам засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а, 12.2 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Д.У  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодох”-ыг хориглох мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан  Toyota crown маркийн 69-56 ӨМҮ улсын дугаарын автомашин овоолсон шороо хүрч тоормосны мөрний хэмжээсээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт-В. Уг зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Toyota crown маркийн 69-56 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.У   Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа, мансууруулах  эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн  үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн /хх-ийн 73-74-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч ДГ ХХК-нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.4, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн болох нь: Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хуулийн 13 дугаар зүйл: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4. “Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;” 19.3.“3ам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл rapraxыг  хориглоно", мөн дүрмийн 7.1 “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4П/, MNS 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг MNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь байгууллага  тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам замын нөхцөл байдал нөлөөлсөн болох үндэслэлтэй байна /хх-ийн 73-74-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Д.У  0.8 хаягласан цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,8 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 85-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У гийн үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ДГ ХХК-ийн төлөөлөгч Б.Ц  шүүх хуралдаанд ...зуны улиралд жуулчин ихтэй өдөрт 80-110 машины хөдөлгөөнтэй гэсэн эрчим гарсан байдаг. Тэр зам дээр 24 хоногт 3 осол болсон. 24 хоногт 3000 машин гэж тооцоход 3 осол болсон нь 0,1 хувийн осолтой байгаа. Манайхыг энэ шүүх хуралд шүүгдэгчээр биш иргэний хариуцагчаар орох санал гаргаж байна. Яллах дүгнэлт дээр инженерийн буруу шийдлээр замын тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэж дүгнэлт гарсантай санал нийлэхгүй байгаа гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч ДГ ХХК-нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.4, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт нь /хх-ийн 73-74-р хуудас/ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Уг шинжээчийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн шинжээч О.Чинзоригоос авсан мэдүүлэгт: Тухайн зам тээврийн ослын үеийн хэргийн газрын үзлэг, фото зураг, гэрчийн мэдүүлгүүдээс харахад тухайн зам дээр зам арчлалт хариуцсан аж ахуй нэгж замыг хааж засварын ажил хийж байсан байдаг. Замыг хаахдаа шороо овоолж дээр нь 2 ширхэг тэмдэг тавьсан байдаг. Энэ нь жолоочид зам хаасан аюул бүхий хэсэг байгааг бүрэн мэдээлж байгаа нь хангалтгүй гэж үзэхээр байгаа ба тухайн нөхцөл байдалд зам хаалттайг мэдээллэсэн, анхааруулсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхой зайнаас ихээс бага руу бууруулсан тэмдэг тавьж дараа нь саадыг тойрох мэдээллэх тэмдэг тавих байсан. Уг 2 ширхэг тэмдэг нь поошигны таган дээр хуулга нааж хийж тавьсан нь Монгол Улсын авто замын тэмдэг техникийн ерөнхий шаардлага MNS 4597. 2013 стандартын шаардлагыг хангаагүй байсан. Тухайн зам дээр шороо овоолж зам хаасан нь инженерийн буруу шийдэл гэж ойлгож болно. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь жолооч аюулыг харах, аюулыг хараад тээврийн хэрэгслээ зогсоох, самбаачлах хугацаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна /хх-ийн 246-р хуудас/ гэснээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч ДГ ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У , ДГ ХХК нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б ын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед гавлын титэм, суман заадсууд салсан хугарал, дагзны хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын чамархай, хуйхны цус хуралт, дух, баруун дээд доод зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин болон хэргээс өмнө авсан байх боломжтой гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ /хх-ийн 75-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.У , ДГ ХХК нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.М ын биед тархи доргилт, хамар ясны цууралт, баруун шуу ясны далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, шилбэд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 80-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт 14.123.200 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинзориг, Д.М  нарын нэхэмжлэлээс 9.063.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас 5.060.000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв. Учир нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нар нь өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул өмгөөлөгчийн төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн ажилгүй байсан хугацааны олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1.063.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас мал маллах, сүү цагаан идээ боловсруулж, хөдөлмөрлөх боломжгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх төдийгүй малын ашиг шимээс орлого олдог байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул хохирогч Д.М ын дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Бид хоёр 40 гарсан хүмүүс. Анх удаа хүүхэдтэй болоод алдсандаа гомдолтой байна. Дахиад цаашид хүүхэдтэй болох үгүйг мэдэхгүй. Тийм учраас сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

Хохирогч Н.Ч , Д.М  нар нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй болох нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ...шинжлүүлэгч Д.М , Н.Ч  нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно /хх-ийн 100-105-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хохирогч нарын өөрсдийн сэтгэл санааны хохирлыг илэрхийлж ...43 насандаа анх удаа хүүхэд төрүүлсөн боловч хүүгээ аваад гэртээ ч харьж чадаагүйдээ харамсч байна. Одоо дахин хүүхэд төрүүлэх нас ч үгүй болсон байх. Бид хоёрыг тэжээх хүн л байсан байх даа ...гэж бодох юм гэх мэдүүлэг зэрэгт үндэслэн сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн бүр ...хүүхэд төрүүлэх эрхийг баталгаатай эдлэхээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хохирогч гэж Эрүүгийн хууль ...бусад хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бие болон сэтгэл санааны хохирол амссан, сэтгэлийн шаналалд орсон буюу үндсэн эрхээ эдлэхэд нь бодит дарамт учирсан хүмүүсийг хэлнэ гэж, мөн 2.27-д “Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нар нь 43 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн ба хөгжлийн бэрхшээлтэйн зэрэгцээ цаашид эмэгтэй хүний бие физиологийн хувьд дахин үр хүүхэдтэй болох үгүйг мэдэхгүй байна гэх тайлбар гаргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзэн сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан хохирогч нарт олгож, үлдэх 7.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч  талийгаачийн оршуулгын зардалд 2.060.000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэргийн хүрээнд авагдсан байх тул шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас оршуулгын зардал 2.060.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У г оршуулгын зардал 1.030.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч ДГ ХХК-аас талийгаачийн оршуулгын зардалд 1.030.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч , хохирогч Д.М  нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.Ч , хохирогч Д.М  нар нь гэр бүлийн харилцаатай, эхнэр нөхөр хоёр байх тул гэмт хэргийн улмаас тэдэнд учирсан  хохирол, хор уршиг, төлбөрийн асуудлыг хамтатган шийдвэрлэхэд харшлах  зүйлгүй байна гэж шүүх үзсэн болно.  

Хохирогч Д.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт ...гарын гэмтэл буруу эдгэсэн учир дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул гарын шуунд дахин мэс засал хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

   Хохирогч Н.Л гийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.У , ДГ ХХК нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Л гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Л гийн биед эрүүний яс зүүн талд зөрүүгүй, урд хэсэгт зөрсөн,  баруун 2, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, нүүр, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, цээжний урд хэсгээр, баруун бугалга, шуу. Шилбэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 82-р хуудас/ гэснээр болон шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Н.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт ...эрүү хугараад, баруун талын хавирга 15 хугаралттай, нэг хавирга нь хоёр хугаралттай. Тархиндаа гэмтэл авсан байсан. Цус хуралттай, хаван үүссэн байсан. Одоо зүүн талын эрүүд дахиад хагалгаа хийхээр болсон гэх мэдүүлгийг өгсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас эмчилгээний төлбөрт-1.618.694 төгрөг, шатахууны зардал-301.412 төгрөг, зочид буудлын төлбөр-1.470.000 төгрөг, цалингийн зээл-2.137.188 төгрөг, хиймэл шүд хийлгэх төлбөр-17.300.000 төгрөг, нийт-26.147.294 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, хохирогч Н.Л гийн нэхэмжлэлээс: эмчилгээний төлбөр 2.432.174 төгрөг, бензиний зардал  401.400 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.320.000 төгрөг, зочид буудлын төлбөр 1.470.000 төгрөг нийт 7.623.570 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Н.Л д олгохоор шийдвэрлэж, цалингийн зээл 2.137.188 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Хохирогч Н.Л  нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн ба мөн уг хугацаанд төлөх байсан цалингийн зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь давхардсан үндэслэл болж байна гэж үзэж цалингийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.137.188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Л гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба 2.432.174 төгрөгийг уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотойгоор зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх баримтууд /69-121-р хуудас/-аар тогтоогдож байна.

Мөн хохирогч Н.Л  шатахууны зардал 401.400 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.320.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүгдэгч ДГ ХХК, Д.У , түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт уг зардлуудыг төлөхөө илэрхийлсэн буюу төлөхгүй байх талаар маргаагүй тул шүүх шатахууны зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт тооцон шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Н.Л д олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зочид буудлын төлбөр 1.470.000 төгрөгийг эмчилгээтэй холбоотой зардалд тооцох үндэслэлгүй тул төлөх үндэслэлгүй байна гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байх боловч шүүх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, Эль хаус ХХК-ийн зочид буудлын төлбөрийн баримтад бичигдсэн цаг хугацаанд хохирогч Н.Л  эмчилгээ хийлгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтуудаар тогтоогдож байх тул зочид буудлын төлбөрийн баримтыг нотлох баримтаар үнэлж 1.470.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Л д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч нь хиймэл шүд хийлгэх 17.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бодит хохирлыг тогтоох боломжгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заажээ.

Хохирогч Н.Л  нь Бү имплант клиник шүдний эмнэлгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт заавал 3 сая гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгээр шүдээ хийлгэх юм уу, бусад эмнэлэг үнийн хувьд ялгаатай байж болно шүү дээ гэх тайлбар гаргаж мэтгэлцсэнийг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Л гээс шүүхэд ирүүлсэн дээрх тодорхойлолтыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах боломжгүй буюу харьцуулан судлах бусад баримтыг хэрэгт ирүүлээгүй тул “Басхүү имплант клиник шүдний эмнэлэг”-ийн тодорхойлолтоор хиймэл шүд хийлгэх үнийг тогтоох боломжгүй байх ба уг эмнэлгийн тодорхойлолтод бичигдсэн төлбөрөөр хиймэл шүд хийлгэх төлбөрийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийг талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчмыг зөрчих тул хохирогч Н.Л  нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 3-аас доошгүй эмнэлгийн үнийг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч нартай тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэж, улмаар энэ талаарх нотлох баримтыг талууд тэгш эрхийн үндсэн цуглуулах замаар мэтгэлцэж,  шүд хийлгэх үнийг тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд хохирогч Н.Л  нь 6 шүд хийлгэх төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилж гэм буруутай этгээдүүдээс гаргуулсны дараагаар 6 шүдээ хийлгэх, харин 1 шүд авахуулж, эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараагаар шүүгдэгч ДГ ХХК болон Д.У  нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас 7.623.574 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Л д олгохоор шийдвэрлэсэн ба хохирогчийн зүгээс хохирлыг 90, 10 хувийн хэмжээгээр тогтоон гаргуулах санал гаргасан боловч шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан ...хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлан шүүхээс тогтоосон 7.623.574 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан шүүгдэгч Д.У гаас 3.811.787 төгрөг, шүүгдэгч ДГ ХХК-аас 3.811.787 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Л д олгож, тэнцүү хэмжээгээр хуваасан төлбөрөөс шүүгдэгч нарын хохирогчийн эмчилгээнд зарцуулсан төлбөрийг хасаж тооцох нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны  зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Д.У гаас гаргуулах 3.811.787 төгрөгийн хохирол төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Л д төлсөн 3.979.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Д.У гаас 167.213 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Л д олгох, шүүгдэгч ДГ ХХК-ийн төлөх 3.811.787 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Л д төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж 2.311.787 төгрөгийг хохирогч Н.Л д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Н.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид шүднээс гадна дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Үүнтэй холбоотой гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүх шүдний эмчилгээ хийлгэх хүсэлттэй хамт иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Д.У гийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:

  Шүүгдэгч ДГ ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.У гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.У гийн биед өвчүү ясны их бие хэсгийн зөрүүгүй хугарал, цээж, хэвлий зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 78-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч Д.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт ...миний өвчүү хугарсан. Машины үнэ болох 3.095.000 төгрөгийг ДГ  ХХК-иас нэхэмжилж байна гэх ба шүүгдэгч ДГ ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.У гийн эзэмшлийн машинд хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 3.095.000 төгрөг /хх-ийн 92-93-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гаргасан хохирогч Д.У гийн машинд учирсан хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулах тухай саналыг хүлээн авч шүүгдэгч тус бүрийн гэм буруутай байдлыг харгалзан автомашинд учирсан 3.095.000 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч ДГ ХХК-аас 1.547.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.У д олгож, үлдсэн хохирлыг Д.У д хариуцуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.У гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогч Н.Ч , Д.М  нарт 1.500.000 төгрөг, хохирогч Н.Л д 167.213 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч ДГ ХХК-аас хохирогч Д.М т 2.311.787 төгрөг, хохирогч Д.М , Б.Чинзориг нарт 2.530.000 төгрөг, хохирогч Д.У д 1.547.500 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар шүүх хуралдааны завсарлага авах хүсэлт гаргаж, улмаар хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У , ДГ ХХК нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Шүүгдэгч ДГ ХХК-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000 нэгжээс 80.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар хуульчилсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ДГ ХХК-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүгдэгч ДГ ХХК-ний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ДГ ХХК-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ДГ ХХК нь шүүхээс оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.У гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгч Д.У гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.У гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу шүүгдэгч Д.У гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нэмэгдэл ялыг шүүгдэгч Д.У д оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.У гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №0023145 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.У д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ДГ ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.У , ДГ ХХК нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.У  нь хохирогч Н.Л д 167.213 төгрөг, хохирогч Д.М , Б.Чинзориг нарт 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгч ДГ ХХК-нь хохирогч Д.М т 2.311.787 төгрөг төлсөн, хохирогч Д.М , Н.Ч  нарт 2.530.000 төгрөг, хохирогч Д.У д 1.547.500 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Тайж овгийн Д.У г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ДГ ХХК-г хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө авто зам засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.У гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ДГ ХХК-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч ДГ ХХК нь шүүхээс оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У д оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдлэх хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ДГ ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.У , ДГ ХХК нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Д.У  нь хохирогч Н.Л д 167.213 төгрөг, хохирогч Д.М , Н.Ч  нарт 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгч ДГ ХХК-нь хохирогч Д.М т 2.311.787 төгрөг, хохирогч Д.М , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Чинзориг нарт 2.530.000 төгрөг, хохирогч Д.У д 1.547.500 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
  9. Хохирогч Н.Л  нь 6 шүд хийлгэх төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, 1 шүд авахуулж, эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа, хохирогч Д.М  нь гарын шуунд мэс засал хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.У , ДГ ХХК нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шүүгдэгч Д.У гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №0023145 дугаартай Д.У гийн жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА