Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00830/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Мангирт, ******-р хэсэг, ******-р гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Мангирт ******-р хэсэг, ******-р гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох,

 

 “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөө хуваан авах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* миний бие нь ******* гэгчтэй 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2 жил амьдрах хугацаанд хүү ийг 2009.08.16-нд, охин ийг 2011.12.11-нд төрүүлсэн. Үр хүүхдээ асарч өсгөж өндийлгөж сайхан амьдарч байсан. Гэтэл *******гийн сэтгэл санаа өөрчлөгдөж гэр орондоо ирэхгүй хонон өнжин явдаг. Эхнэр хүүхдийн хайр сэтгэлийн холбоо байхгүй болж, сүүлдээ янз бүрийн байдлаар хэрүүл хийж эцэст нь надыг дарамтлан зодох байдал нь илэрхий болж, эхнэр хүүхдээ хайрлах хайр халамж байхгүй болсон тул миний бие *******тэй цаашид амьдрах бэрх болсон. Надаас өөр хүнийг хайрлах болсон байна. Надаас сэтгэл буруулж байгаа юм байна гэдэг нь илт илэрхий байсан.

Эцэст нь надыг хөөж тууж зодож эрүүл мэндээр минь хохироож байсан. Энэхүү байдал газар авч ******* сүүлийн үед өдөр тутам архи ууж ирээд надыг аймшигтай байдлаар удаа дараа зодох болсон тул Увс аймагт амьдарч байсан аав ээжээ Дархан-Уул аймагт дуудаж ирүүлээд 2013 онд охин хүү бид гуравыг ******* болон хадам аав ээжид албан ёсоор хэлээд Увс руу авч явсан цаг үеэс эхлээд өдий хүртэл 3 жил болсон.

Энэ хугацаанд амьдрах эрмэлзэл, хүсэл, зориг, хайр сэтгэл байсан бол бид гурваас болон миний аав ээжээс уучлалт гуйж ирээд аваад явах боломж *******д байсан. Өдий хүртэл бид 3-ыг аваагүй шалтгаан нь өөр хүнтэй амьдрал зохиох болсон учраас тухайн үед надыг хөөж туух, зодох байдалд хүргэснийг би хожим ойлгосон тул бид 3 хаягдсан гэдгээ ойлгоод хууль дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчдад хандсанаар хариуцагч ******* надаас цуцлуулахыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасныг үндэслэн миний бие *******гээс гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгохыг шаардсан нэхэмжлэлийг иргэний анхан шатны шүүхэд гаргах болсон юм.

Анх *******гээр зодуулан эцэг эхтэй Увс руу явж байх үед хүү   4 настай, охин 2 нас хүрээгүй байхад хоёр тийш болсон цаг үеэс хойш өдийг хүртэл хоёр хүүхдээ би ганцаараа хооллож, хувцаслаж, сургууль цэцэрлэгт оруулж, эрүүл энх өсгөж 3-н жил гарам хугацаанд би авч явж ирсэн. Нөхөр ******* 2 хүүхдийн асаргаанд ямар ч үүрэг рольгүй явж ирсэн. Эрх биш хоёр төрсөн хүүхэдтэй гэдгээ мэдэх байх тийм учраас хоёр хүүхдээ ганцаараа өсгөж хүн хийсэн тул би өөрөө авна. ******* хүүхэд асарч, өсгөж, хамгаалах хүн биш. Хэрэв мөн байсан бол 3-н жилийн хугацаанд үр хүүхдээ бодоод нэг удаа ирж уулзаад амьдрах эсэхээ шийдэх бүрэн боломж байсан. Тийм учраас 2 хүүхдээ өөр дээрээ авна. Гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн энэхүү нэхэмжлэлийг гаргасныг эрхэм шүүх хуралын бүрэлдэхүүн бид 3-ын хувь заяаг харгалзан үзэж хурдан шуурхай шийдэж өгнө гэдэгт итгэж байна.” гэв      

 

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* овогтой ******* миний бие нь эхнэр болох Б.*******тай 2011 оны 11 дүгээр сарын 02-нд гэр бүлийн хуулиар гэр бүл болсон эхнэр бид 2 гэр бүл болохоос өмнө 2005 онд танилцаж гэр бүл болтлоо үерхэж нөхөрлөсөн. Эхнэр бид хоёр хүүхэдтэй болтлоо ханилсан өөрөөр хэлбэл 2014 оны 07 сар хүртэл юм. Миний бие нь Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтэгх Албанд 2011 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Анх ажилд орж байхад миний авдаг цалин 200,000 гаран төгрөг авдаг байсан нь амьдралд хүрэлцэхгүй идэж уухаасаа хэтэрдэггүй байлаа. Энэ хугацаанд эхнэр нялх хүүхдүүд харж гэрт байдаг байсан болохоор их бухимдаж, хэрүүл хийдэг болсон. Мөн хадам ээж нэг удаа эхнэрийг “чи энд байсан бол хүүхдүүдээ харуулчаад ажил хийгээд ангалзаад явж байхгүй юу” гэж ярьж байсныг би санаандгүй сонссон юм. Мөн хадам аав хурим хийхэд охин *******г хуриманд авч ирсэнийг хадмын хамаатнууд хадам аавыг буруутгаж “хөгшин хүн байж ёс мэдэхгүй гэж загнаж байна” гэж эхнэр надад хэлж байсан удаатай. Мөн эхнэр би 1 жил нутаг яваад ирий гэж хэлж байсан нь жилийн дараа гуйлгаж авахуулах зорилготой байжээ. Зөвхөн энэ мөчөөс эхлэн бид хоёрын амьдрал хэвийн биш болж эхнэр өдөр бүр л хэрэлдэж янз бүрээр шалтгалж, хэрүүл хийдэг болсон. Тухайн үед манай ажил дээр их засварын ажил явагдаж оройтох зүйл бишгүй л гарч байсан мөн би УХБ-нд хянагч байсан тул сэжигтэн яллагдагч ялтнуудыг салхинд гаргах усанд оруулж байж миний ажил дуусч буудаг байсан минь оройтож очих шалтаг болдог байлаа. Энэ байдлыг ашиглаж эхнэр хэрүүл хийх гол бай болгож хэрэлддэг байсан. Миний эхнэр ямар ч хэрүүлийг өөрийн зөв мэтээр ярьж би уучлал гуйхад хүрдэг байсан. Үнэндээ би буруутайдаа уучлал гуйсан биш зөвхөн гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд буулт хийхээс аргагүй байдалд хүрдэг байсан тул уучлалтыг дандаа гуйдаг байв.

Эхнэрийн бичсэн өргөдөл намайг хэрүүл хийж шалтаг хайдаг, хайр сэтгэл үгүй болсон өөр хүнтэй нөхцөх болсон, зоддог байсан. Салсны дараа уйчлалт гуйж байгаагүй ирж гуйсан юм огт байхгүй гэх худал үгнүүдийг үзвэл сална гэсэн цаанаа нэг зорилго агуулж бичжээ. Эхнэр бид хоёр хамгийн сүүлд муудалцахад шөнө 2 цаг болж гадаа хүйтэн байхад 2 хүүхдийг аваад сална гэхээр нь дал гуя луу нь 1 цохисон минь үнэн гэвч би бэртээхийг огтхон хүсээгүй тул асархан сүрийг үзүүлэх гэж зөөлөн цохисон энэ нь эхнэрт сайхан боломж болж Увс аймаг явсан.

Увс аймаг явснаас хойш би уучлал гуйх гэж утсаар цаг алгасалгүй залгаж холбогдохыг оролдовч эхнэр утсаа авдаггүй байв. Мөн явахдаа хадам аав, ээж, эхнэр 3 одоо “хүргэн хүү Увсад ирж амьдар” хэрэв амьдрахгүй гэвэл хамаг амьдралыг чинь салгаж орвонгоор нь эргүүлнэ гэж сүрдүүлж хэлсэн. Надад энэ үгс маш хүнд туссан. Би 3 жил болоход ээлжийн амралт авах болгондоо Увсад очиж уучлал гуйхад хадам аавын гэр бүлийнхэн бөөндөө нийлж намайг дуудаж гэр бүлийн хурлаар надыг уучлал гуйлгуулж байсан. Энэ нь ч надад маш хүнд туссан. Одоо надад салахаас өөр сонголтыг үлдээгээгүй юм байна гэдгийг ойлгосон.

Гэвч би үр хүүхдүүдийнхээ багийг авч өсгөх хүсэлттэй байна. Учир нь  эхнэр хүнтэй суувал миний охинд дарамт учирах байх гэхээс миний сэтгэл маш их өвдөж байна. Одоо цагтхүний чанар муудсан. Миний охиныг шуналын нүдээр харах хүмүүс бишгүй олон болсон байх гэж би айж байна. Гэвч миний хүүхдээс санал асуухад хүрвэл хадмуудын ятгалагаас чадна. Надтай яриулж байгаагүй шалтгаан нь надаас хөндийрүүлэх зорилготой байж. Хэрэв миний хүүхдийг надад өгвөл би эхнэрт бүх өөрийн хөрөнгөнөөс өчүүхэн төдий ч зүйл авч үлдэхгүй бүгдийг өгөхөд татгалзах зүйлгүй болно.

“...би охинтойгоо эцэг эхийндээ амьдрах бүрэн бололцоотой байртай болно. Энхэр салахгүй байх нөхцөл гэж Увс аймагт ирж амьдар гэсэн  би Увс аймагт  шилжих оронтоо гарахгүй байгаа болно. Би эхнэрээсээ салахад татгалзах зүйлгүй болно. Өмч хөрөнгө бүгдийг нь авч болно. Ганцхан миний охиныг миний асрамжид үлдээж өгнө үү” гэв

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “..би нөхөр Ц.*******гээс байр гаргуулан гэж нэхэмжлэлдээ буруу ойлгомжгүй бичсэн байна. Би Ц.*******тэй анх нэг гэрт орохдоо өөрийн авчирсан гар тогоо болон унтлагын өрөөний тавилга, бусад эд зүйлийн үнэ нийт 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ 10,000,000 төгрөгөөрөө хүүхдүүдтэйгээ хамт амьдрах гэр худалдаж авах хүсэлтэй байна” гэж эд хөрөнгө хуваалгах тухай шаардлагаа тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нар нь  2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүү С., 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин С. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь байнгын маргаантай амьдрах болсон, хэн хэн нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилагагүй байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болсон, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.******* нь охин С.г өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С., 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С. нарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Ц.*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.*******, эх Б.******* нар нь хүүхэд болох С., С. нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******гээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч Б.*******гийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  төрсөн хүү С., 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С., 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С. нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг Ц.*******гээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 56,418 төгрөгийг Ц.*******гээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА