Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 948

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00975/И

 

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие 1986 онд Архангай аймагт Багшийн сургууль төгсөж 1986 оноос 1994 онуудад Увс аймгийн Хяргас суманд тасралтгүй 8 жил бага ангийн багшаар ажилласан. 1986 оны 08 дугаар сарын 09-ний 83 тоот Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал хөдөлмөрийн дэвтэрт тамгагүй байгаа. Архивын бүрэн эхээрээ олдоогүй шалтгаанаар хандаж байна. Мөн Дархан хотын 3 дугаар 10 жилийн сургуульд 1994 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн ажиллаж 1996 оны 12 дугаар сарын 02-ны ****** тоот захирлын тушаалаар хүүхэд асрах 2 жилийн чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдсөн уг тушаалыг 3 дугаар сургуулиас чөлөөлөгдсөн тушаалд тооцож тогтоож өгнө үү. ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Хүсэлт гаргагч Ц.******* нь Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1986 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар 1994 оны 08 дугаар сарын 20-ноос 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын магадлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1986 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар 1994 оны 08 дугаар сарын 20-ноос 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                               

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА