Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 952

 

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00767/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, Бурхантын ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас/-д холбогдох,

“1,770,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...нэхэмжлэгч Т.******* 1,770,000 төгрөгийг иргэн Ш.Шинэтуягаас гаргуулахаар нэхэмжилсний үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээндээ: Хоёр тал харилцан тохиролцож иргэн Ш.******* 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 900,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор үлдэгдэл 870,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан 1,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,770,000 төгрөгийг дээр хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.*******тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т.*******ийн нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох 1,770,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 44,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,000 төгрөгийг хариуцагч Ш.*******гаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            З.ТУНГАЛАГМАА