| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00532/И |
| Дугаар | 203/МА2025/00033 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 203/МА2025/00033
******* ******* ******* нутгийн
******* аж ******* тооцоотой үйлдвэрийн
газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 313/ШШ2025/00207 дугаар шийдвэртэй,
******* ******* ******* нутгийн ******* аж ******* тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
П.*******д холбогдох,
3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нутгийн ******* аж ******* тооцоотой үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* нутгийн ******* аж ******* тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч П.*******тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд эм зүйч мэргэжлээр 5 жилийн хугацаатай суралцах зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2,200,000 төгрөгийг сургалтын төлбөрт зээлж авсан.
Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч П.*******аас зээлээ төл гэж шаардахад би зээл төлөх үүрэггүй гэх үндэслэлгүй тайлбар өгч манай байгууллагыг хохироосоор байна.
Иймд хариуцагч П.*******аас зээлийн төлбөр 2,200,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1,100,000, нийт 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургалтын төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан гэх боловч тухайн цаг хугацаанд ******* нутагтаа эргэн ирж ажиллах хүсэлтэй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгож байгаа дэмжлэгт хамрагдсан гэж би өөрийгөө ойлгосон. ******* ******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх гэрээг хавсаргасан боловч уг гэрээний нэг хувийг надад өгөөгүй, уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, гэрээний хугацаа хэсэгт бичигдсэн огноог гараар засварласан байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч П.*******д холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* нутгийн ******* аж ******* тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* нутгийн ******* аж ******* тооцоотой үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг ******* нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар дараах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талд "...нэхэмжлэгчийн шаардах эрх хэдийд үүссэн болохыг тодорхойлох боломжгүй .. .нэхэмжлэгч тал нь шаардах эрх үүссэн үеэ нотлохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов" гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, Иргэний хуулийн холбогдох заалтууд, нотлох баримтуудаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар П.*******тай байгуулсан Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний зургаадугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдэд зааснаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шаардах эрх үүссэн талаар тайлбарлаж, мэтгэлцдэг.
Учир нь гэрээний 6.1, 6.2 дахь хэсгүүдийг үзэхэд гэрээ нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд буюу 6 жилийн хугацаатай бөгөөд зээлийг мөн хугацаанд төлж барагдуулна гэх агуулга харагддаг тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүссэн юм.
Харин гэрээний 4.4-т Суралцагч сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зээлийн гэрээний дагуу төлнө. Зээлийн гэрээний хугацаа 3 жил гэж бичигдсэн бөгөөд уг заалтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сургуулиа төгссөн дараа зээлдэгч зээлдүүлэгчтэй зээлийн эргэн төлөлтийн тусдаа гэрээ байгуулах боломжтой гэх агуулга бүхий заалт бөгөөд уг заалтын дагуу талууд дахин тусад нь зээлийн гэрээ байгуулаагүй, хэрэгжээгүй тул гэрээний 6.1, 6.2-т заасан хугацааг баримтална гэж тайлбарладаг боловч шүүх энэ тайлбарт дүгнэлт хийгээгүй.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулга бүхий өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...Учир нь нэхэмжлэгч талын зүгээс Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ-г нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох гол нотлох баримтаар гаргаж өгч, тухайн гэрээний 6.1, 6.2-ийг үндэслэн зээлийн гэрээний хугацаагаа тодорхойлдог.
Гэтэл тухайн нотлох баримтаар гаргаж өгсөн Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Тухайлбал:
1. Гэрээний заалтууд нь хо*******доо зөрүүтэй: Тухайн гэрээний 4.4-т Зээлийн гэрээний хугацаа 3 жил, 6.2-т Зээлийн гэрээний хугацаа 6 жил байна гэж хоёр өөр байдлаар хугацааг тодорхойлсон. Аль заалтыг нь барих нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын тайлбараар гэрээний 4.4 дэх заалт энэ гэрээнд хамааралгүй, тусдаа Зээл төлөх гэрээ байгуулсан тохиолдолд энэ хугацааг баримтална. Энэ гэрээний хугацааг 6.2-т зааснаар ойлгоно гэж тайлбарладаг.
2. Нэхэмжлэгч талын тайлбараар зээлийн гэрээний хугацаа нь гэрээний 6.1, 6.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаатай байгуулсан гэж маргадаг. Гэтэл гэрээний 6.1-д гэрээний хугацааг балаар нөхөж бичсэн, засварласан байгаа нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
3. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний гэрээ байгуулсан хэсэгт зурагдсан зээлдэгч П.******* гэх нэрийн өмнөх гарын үсэг нь хариуцагч П.*******ын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэгэнт тухайн гэрээний нэг тал болох зээлдэгч тал гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.
4. Хариуцагч П.******* 2016 онд нэхэмжлэгч талаас сургалтын төлбөрийн дэмжлэг хүсэж, 2,200,000 төгрөгийг авсан. Гэхдээ тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй гэж тайлбар гаргадаг.
Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь зээлдэгч, зээл олгогч нарын хо*******д байгуулагддаг 2 талын гэрээ, тухайн гэрээн дээр гэрээний нэг тал болох зээлдэгч тал гарын үсэг зураагүй учир нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгч буй Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч талын шаардах эрх үүссэн хугацаагаа тодорхойлж буй нотлох баримт болох Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир нэхэмжлэгч тал Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаар шаардах эрх үүссэн хугацаагаа тодорхойлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 болон 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.
Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэж, зээлээ төлөх талаар хариуцагчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нутгийн ******* аж ******* тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч П.*******д холбогдуулан Зээлийн төлбөр 2,200,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1,100,000, нийт 3,300,000 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...******* ******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх гэрээг хавсаргасан боловч уг гэрээний нэг хувийг надад өгөөгүй, уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, гэрээний хугацаа хэсэгт бичигдсэн огноог гараар засварласан байх тул гэрээг хүчин төгөлдөр бус, зээл аваагүй, аймагтаа тухайн мэргэжлээрээ сургуулиа төгсөөд эргэн ирж ажиллавал дээрх төлбөрийг буцаан төлөхгүй гэж тохирсон тул төлөхгүй. гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
П.******* 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын захиргаанд төгсөж ирээд нутаг *******доо ажиллаж, гэрээнд заасны дагуу төлбөрийг төлнө. Сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байна.
Нэг талаас ******* аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазар, нөгөө талаас П.******* нарын хо*******д 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулагджээ.
******* аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Батчулууны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сургалтын төлбөрийн зээл олгох тухай 19 дугаартай тушаал, түүний хавсралтад 8. П.******* Эм зүйн ШУИС, эм зүйч, 2,200,000 төгрөг гэжээ.
2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиас Сургалтын төлбөр П.******* 2016-2017 оны х. жил эм зүй 20/анги гэсэн утгаар 2,200,000 төгрөгийн нэхэмжлэх бичигдэж, мөн өдрөө ******* аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газраас 2,200,000 төгрөгийг Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн 468011389 дансанд ХХОГазар-с П.******* сур төлбөр зээл гэсэн утгаар шилжүүлжээ.
******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14/08 дугаар тогтоолоор ******* аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын оноосон нэрийг ******* ******* ОНӨААТҮГ /гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал/ гэж өөрчилсөн байх тул ******* ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1103 дугаартай дүгнэлтэд 2016 оны 08 дугаар сарын 15-ны огноотой Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн П.******* гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэжээ. /хх-ийн4, 11-16, 18-19,44-52/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
******* ******* ОНӨААТҮГазар нь тодорхой мөнгөн хөрөнгийг П.*******ын хүсэлтээр шилжүүлж, П.******* нь уг мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсоноор талуудын хо*******д зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан. Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.
Энэ талаар нэхэмжлэгч нь гэрээний 6.1, 6.2-т зааснаар зээлийн гэрээ 6 жилийн хугацаатай тул гэрээний хугацаа дууссан 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хэтрээгүй гэж, хариуцагч тал нь мөн гэрээний 4.4-т зээлийн гэрээний хугацаа 3 жил гэж шивэгдсэн, гэрээний 6.1, 6.2 гараар бичигдсэн, мөн засвартай тул тодорхойлох боломжгүй гэж тус тус маргадаг.
Талуудын хо*******д гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд хэрэгт авагдсан гэрээний 4.4-т Суралцагч сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зээлийн гэрээний дагуу төлнө. Зээлийн гэрээний хугацаа 3 жил гэж, 6.2-т Зээлийн гэрээний хугацаа 6 жил гэж зөрүүтэй бичигдсэн байх ба ...гэрээний хугацаа зөрүүтэй, он сар засвартай байгаа нь тухайн гэрээ ямар хугацаатай болох, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрх хэдийд үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч тал 2016 оны гэрээ нь ямар хугацаатай байгуулагдсан болох, шаардах эрх нь хэзээ зөрчигдсөн эсхүл зөрчигдсөн болохыг мэдсэн буюу хэдийд шаардах эрх үүссэнээ бусад баримтаар нотлоогүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан ба нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ тайлбар болон баримтаар нотлохгүй байна.
Иймд нэхэмжлэгч тал нь шаардах эрх үүссэн үеэ нотлохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******гийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 313/ШШ2025/00207 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******гийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА