| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00894/и |
| Дугаар | 954 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 954
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00894/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, малчин ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байр,****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Х.*******ын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Х.******* миний бие Д.*******тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг Д.******* 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Д.******* холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Х.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х.*******ын нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,475 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА