Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 955

 

     Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00956/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Ханжаргалан, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох,

  “1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа О.*******гийн нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг доорх хугацаанд төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг дээр дурдсан хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч О.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар О.*******гийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 36,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,275 төгрөгийг хариуцагч М.*******аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,275 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА