Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

улсын яллагч Х.Эрдэнэтуяа, 

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б -ын  М-т   холбогдох эрүүгийн 1910010880520 дугаартай, 187/2019/0465/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын ...........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, ....... боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл ......... хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ........ хороо,  ....... тоотод оршин суух, Б  овогт Б -ын  М  /РД:......./      

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Г  “хов зөөлөө” гэдэг шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хөл рүү нь өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Г  хов зөөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хөл рүү нь өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            2. Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байж байтал манай хашаан дотор М  Оюунцэцэг нар ирж намайг дуудахаар нь би гэрээс гарсан. Тэгтэл М  надруу “чи хөгшин настай хүнийг хов живэнд оруулсан байна” гээд надтай хэрүүл маргаан хийсэн. Би Мөнхцэцэгийн ээж Эрдэнэсайханыг Typк улсад байдаг хүү рүүгээ мөнгө явуулмаар байна гэхээр нь “данс цаанаас нь ирдэг юм тэгээд та тэр данс руу мөнгө хийнэ” гэж ярьж байсан. Өөрөөр хов жив болсон асуудал байхгүй юу яриад байгаа талаар Мөнхцэцэгээс асуутал М  дэлгүүрийн Мөнгөнцоож эгч хэлсэн гэхээр нь Мөнгөнцоож эгч юу хэлсэн юм гээд дэлгүүр лүү Мөнхцэцэг, Оюунцэцэг нарын хамт очиж Мөнгөнцоож эгчээс юу ярьсан талаар асуухад би юу ч яриагүй гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэртээ иртэл араас М  ээж болон нөхрийгөө дагуулаад манай гадаа ирсэн байсан. Тэгээд намайг дуудахаар нь би охин Ариунтуяа, Оюунцэцэг эгчийн хамт гэрээс гарсан. Тэгтэл М  надад хандаж би ээжийгээ дагуулаад ирлээ гээд хэрүүл маргаан хийсэн. Мөнхцэцэгийн ээж Эрдэнэсайхан нь бас намайг чи хов ярьлаа гээд надруу уурласан. М  ээж Эрдэнэсайханыгаа та одоо яв яв гээд Мөнхцэцэгийн нөхөр нь машинтай аваад явсан. Тэгээд манай гэрийн гадаа Оюунцэцэг, Мөнхцэцэг, манай охин Ариунтуяа бид дөрөв үлдсэн. М  надтай хэрүүл хийгээд байхаар нь дахин Мөнгөнцоож эгч дээр очсон юм. Тэгээд Мөнгөнцоож эгчийн дэлгүүрийн гадаа дүү Мөнхбаттай таараад юу болоод байгаа юм гээд манай дүү Мөнхбат дэлгүүр лүү араас орж ирсэн. Дэлгүүр дотор М  надруу хараалын үг хэлж дайраад миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед дэлгүүр дотор Мөнгөнцоож, Оюунцэцэг, Ариунтуяа, Мөнхбат, М  бид нар байсан Тэгээд намайг М  өшиглөхөөр нь Мөнхбат намайг өмөөрч та болиоч гээд салгатал М  манай дүү Мөнхбат руу дайрч би чамайг нөхрөөрөө зодуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд дэлгүүрээс бөөндөө гадагшаа гартал цаанаас Мөнхцэцэгийн нөхөр нь ирээд М-ийг  машиндаа суулгатал буцаж бууж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд М-ийг  нөхөр нь машиндаа суулгаад хөдлөх гэж байхад нь М  дахин бууж ирээд над руу чулуу авч шидэхэд нь Мөнгөнцоож эгч урдаас нь М-ийг  барьж авсан. Мөихцэцэгийн шидсэн чулуу нь миний хажуугаар зөрж өнгөрсөн. Тэгтэл М  газраас дахиж чулуу аваад чулуутай гараараа миний дух хэсэг рүү цохьсон. Тэгтэл манай дүү цагдаад дуудлага өгсөн юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт гомдол байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг М  надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-27/   

          3. Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байж байтал М  манай гэрт ирээд танай хүү манай ахыг яагаад цэвэрлэгч хийдэг гэж муу хэлээд байгаа юм гээд надруу уурлахаар нь би мэдэхгүй яагаад тэгж хэлсэн юм бол би асууя гэж хэлсэн Манай хүү Т.Шинэбаяр нь Турк улсад ажил хийдэг. Мөнхцэцэгийн ах нь бас Турк улсад ажил хийж байгаа юм байна лээ. М  намайг Гантөмөрийн гэрлүү дагуулж очоод Гантөмөрийн хашаа руу нь орж дуудтал Гантөмөр гэрээсээ гарч ирсэн. Тэгтэл М  Гантөмөр лүү чи манай ээжийг муу хэлсэн байна бас ахыг маань муу хэлсэн гээд уурлаад хэрүүл маргаан хийгээд надад Мөнгөнцоож хэлсэн гэж хэлтэл Гантөмөр очиж асууя гээд Менгөнцоожийн дэлгүүр лүү бид 3 очиж асуутал Мөнгөнцоож огт тийм зүйл яриагүй гэж хэлсэн Тэгээд би Гантөмөртөй цуг гэрт нь ирээд байж байтал араас Мэнхцэцэг ээж болон нөхрийгөө дагуулаад машинтай гадаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь Гантөмөр, Ариунтуяа нарын хамт гарч очтол М  Гантөмөр хоёр тэгж хэпсэн хэлээгүй гээд бие биенийхээ урдаас хэрэлдээд байсан. Тэр хооронд Мөнхцэцэгийн ээж болон нөхөр нь өөрсдөө учраа олцгоо гээд явчихсан юм. Мөнхцэцэг, Гантөмөр Ариунтуяа бид 4 дахиад Мөнгөнцоожийн дэпгуүр дээр очсон. Дэлгүүр дотор М  Гантөмөр нар бас хоорондоо хэрэлдээд байсан. Манхцзцэг Гантөмөрийн хөл рүү өшиглөхөөр нь би дундуур ороод битгий зодолд одоо больцгоо гээд салгасан. Гантөмөрийн дүү гээд бас нэг залуу орж ирчихсэн М  Гантөмөр нарыг болиоч гэж хэлж байсан. Тэгээд дэлгуүрээс гартал Мөнхцэцэгийн нөхөр нь ирчихсэн М-ийг  машиндаа cyv гээд суулгахаар буцаж бууж ирээд хэрүүл маргаан хийгэзд байсан. Тэгээд Гантөмөрийг М  толгойруу нь чулуугаар цохьчихлоо гээд цагдэа дууд гээд Гантөмөрийн дүү цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/ 

          4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байж байтал эхнэр ээж дээрээ очоод ирнэ гээд явсан. Хэсэг хугацааны эхнэр над руу утсаар яриад ээжийг гэрээс нь аваад дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь хадам ээжийг аваад очсон. Тэгээд хадам ээж тэнд байсан хүмүүсийг загнаад байсан. Тэгээд байж байтал ээжийг буцаагаад хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргэж өгөөд байж байтал манай эхнэр дахин залгаад намайг эрэгтэй хүн зодоод байна гэхээр нь буцаад очсон. Тэгээд би нөгөө эрэгтэй дээр нь очоод чи эрэгтэй хүн байж эмэгтэй хүмүүсийн дунд оролцоод яахав гэж хэлтэл сэтгэцийн өвчтөй юм шиг урдаас сонии сонин юм яриад байсан. Тэгээд би эхнэрийгээ хэрүүл маргаан хийхээ боль гээд машиндаа суулгаад хөдөлсөн чинь араас нөгөө эмэгтэй салаавч гаргаад орилоод байсан. Тэгтэл манай эхнэр зогсож бай гээд хаалга онгойлгохоор нь би зогстол бууж очоод Гантөмөр гэх эмэгтэйтэй дахин хэрүүл хийгээд Гантөмөр гэх змэгтэйг цохиод авахаар нь би салгасан. Манай эхнэрийг тэр эмэгтэйгийн хүүхэд нь өшиглөсөн Тэгээд би эхнэрийгээ машиндаа суулгаад гэрлүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/      

          5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/

          6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4797/-ний дүгнэлт:

          -П.Г-ийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагмйн үйлчлэлээр үүсгэгдэх бөгеөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниупах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 37/

          7. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан- Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ээж Эрдэнэсайханы гэрт ортол ээж уйлчихсан байсан. Тэгэхээр нь юунаас болоод уйпсан тапаар нь асуухад Гантөмөр энд тэнд намайг муулаад хэл амаар доромжпоод байх юм гэхээр нь би гэрээс гараад Мөнгөнцоожийн дэлгүүр лүү явж байтал Д.Оюунцэцэг эгчтэй таараад Гантөмөр эгчийг дуудуулсан. Тэгээд Гантөмөр эгч ирзэд бид 2 дэлгүүр дотор хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл хажуу талаас нь Гантөмөрийн эрэгтэй дүү гэх ах миний баруун гарын булчин руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би нөхөр Баатарсайханыг утсаар дуудсан Тэгээд Мөнгөнцоож, Оюунцэцэг хоёр бид нарыг салгасан. Тэгээд дэлгүүрээс гартал манай нөхөр машинтай ирээд битгий хэрүүл маргаан хий гээд намайг машиндаа суулгасан. Тэгтэл Гантөмөр араас янз бүрийн цацаад нулмиад салаавч гаргаад байхаар нь би нөхрийгөө зогсож бай гэж хэлээд машинаас буугаад Гантөмөртөй хэрэлдсэн. Тэгээд би дух руу нь гараараа нэг удаа атгаж байгаад цохьсон Тэгтэл хажуу талаас Гантөмөрийн охин нь намайг өшиглөсөн. Тэгээд байж байтал Гантөмөрийн эрэгтэй дүү нь цагдаа дуудсан байсан. Гантөмөрт учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4797/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Г  “хов зөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хөл рүү нь өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.М-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял / хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй,   хохирогч П.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/, түүний хувийн байдал /...27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-т   улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Б.М-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б -ын  М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б -ын  М-ийг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-т   оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Б.М-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-т   сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР