| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2024/00272/И |
| Дугаар | 203/МА2025/00035 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 203/МА2025/00035
******* ******* ******* ******* газар ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 144/ШШ2025/00118 дугаартай шийдвэртэй,
******* пей ******* ******* газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б.*******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,186,341.1 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн ******* пей ******* ******* газар ХХК-д холбогдуулан Б.*******, ******* пей ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1190130101000716 тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: ******* ******* БЗГ ХХК нь ******* ******* үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Б.******* нар нь 2022 оны 06 сарын 20-ны өдөр 8,064,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу ******* тоот
"******* ******* БЗГ ХХК нь ******* ******* үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Б.******* нар нь 2022 оны 10 сарын 30-ны өдөр 3,800,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу ******* тоот
******* ******* БЗГ ХХК нь ******* ******* үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Б.******* нар нь 2022 оны 08 сарын 09-ний өдөр 4,732,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу ******* тоот
"******* ******* БЗГ ХХК нь ******* ******* үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Б.******* нар нь 2022 оны 10 сарын 06-ны өдөр 5,650,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу 1190130101000716 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Зээлдэгч ******* тоот "Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг "МАСВООК РRО 14 notebook, ******* тоот "Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг "I Whatch ultra цаг, ******* тоот "Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг Magic mouse болон Iphone 13 pro гар утас, 1190130101000716 тоот "Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг "Iphonr 14 pro цаг, гэр ахуйн бараа, эд хогшлыг тус тус ******* үүргийн гүйцэтгэлийг хангуулах "барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн "******* онлайн молл ХХК-аас авсан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачилга огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлдээ 4,297,817.92 төгрөг төлсөн ба 2023.04 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 579 /2024.11.15-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* ******* ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад айман сумдад товлогдсон шүү хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцохдоо зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заагдсан төлбөрийг хугацаанд нь төлөх, мөн зээл олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж байгаа учир хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 2022 оны 06 сарын 20-ны өдөр байгуулагдсан ******* тоот "Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 5,736,778.21 /таван сая долоон зуун гучин зургаан мянга долоон зуун далан найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 3,339,220.47 /гурван сая гурван зуун гучин есөн мянга хоёр зуун хорин төгрөг дөчин долоон мөнгө/ нэмэгдүүлсэн хүүний өр 387,297.39 /гурван зуун наян долоон төгрөг хоёр зуун ерэн долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг нийт 9,463,296.07 төгрөг /есөн сая дөрвөн зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах
2022 оны 10 сарын 30-ны өдөр байгуулагдсан ******* тоот "Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 2,817,790.8 /хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 1,382,261.16 /нэг сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ нэмэгдүүлсэн хүүний өр 131,327.47 /нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг нийт 4,331,379.33 төгрөг /дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун далан есөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах
2022 оны 08 сарын 09-ний өдөр байгуулагдсан ******* тоот "Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 2,944,209.78 /хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 1,444,137.62 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гучин долоон төгрөг жаран хоёр мөнгө/ нэмэгдүүлсэн хүүний өр 167,173.34 /нэг зуун жаран долоон мянга нэг зуун далан гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг нийт 4,555,520.74 төгрөг /дөрвөн сая таван зуун тавин таван мянга таван зуун хорин төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах
2022 оны 10 сарын 15-ны өдөр байгуулагдсан 1190130101000716 тоот "Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 3,742,270.67 /гурван сая долоон зуун дөчин хоёр мянга хоёр зуун далан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 1,745,496.64 /нэг сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ нэмэгдүүлсэн хүүний өр 177,566.24 /нэг зуун далан долоон таван зуун жаран зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг нийт 5,665,387.55 төгрөг/ таван сая зургаан зуун жаран зургаан мянга гурван зуун наян долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах
Нийт 24,015,583.69 /хорин дөрвөн сая арван таван мянга таван зуун наян гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч Б.******* нь ******* ******* ******* ******* газар ХХК-иас 4 удаагийн зээлээр нийт 22,246,000 төгрөгийн зээл авсан.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 4,297,817.92 төгрөг төлсөн, 2023 оны 04 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 69,000 төгрөг, нийт 4,069,000 төгрөг төлсөн ба тухайн төлбөрүүдийг бага дүнтэй зээлийн төлбөрүүдийг төлж зээлээ хаах зориулалтаар хийсэн. Нэхэмжлэгч талаас ч ингэж тохирч дээрх төлбөрийг төлүүлсэн байдаг ч зээл хаагаагүй тул нэмж төлбөр хийгээгүй өдийг хүрсэн талаар хариуцагч тайлбарлаж байна.
Тухайн зээлийн төлбөрт нийт 12,584,595,03 төгрөг төлсөн байгаа ба энэ талаарх дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж байна.
Тиймээс сүүлд өгсөн төлбөрүүдийг тухайн өдрөөр үндсэн болон хүүний төлбөрөөс хасуулах, мөн уг өдөр төлбөр төлөгдсөнөөс хойш хассан дүнгээр хүү бодогдох ёстой.
Нийт 22,246,000 төгрөг зээлснээс нэхэмжлэлд дурдсанаар 15,241,049.46 төгрөгийг үндсэн төлбөрт нэхэмжил байгаагаас үзэхэд 7,004,950.54 төгрөг үндсэн төлбөрт төлсөн болох нь харагдаж ба 4,297,817.92 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.******* нь ******* пей ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1190130101000716 тоот зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ тус тус байгуулж нийт 22 246 000 төгрөг зээлсэн байдаг. Тухайн зээлээс нийт 12 548 600 төгрөг төлсөн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх заалтуудад зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдэд хамаарах бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн зээл мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулахаар байна.
Гэтэл ******* пей ХХК нь зээлдэгч Б.*******тай дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулах үед мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байна. Өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1190130101000716 тоот зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ зэргийг хучин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 26,186,341.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК-д олгож,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* пей ******* ******* газар ХХК болон хариуцагч Б.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09- ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1190130101000716 тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 366,005.03 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,180 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 288,881.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК нь эрх бүхий этгээдээс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэх боловч ямар ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, зээлийн гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлтэй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Ийм тодорхойгүй дүгнэлт хийх нь ч аргагүй байх, учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийг барьцаат зээлийн гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлтэй байсан гэдгийг нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөлтэй авсан гэх баримтаар талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнээс сүүлд тусгай зөвшөөрөл авсан болох нь тогтоогддог.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 144/ШШ2025/00118 дугаартай шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй тул уг шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* пэй БЗГ нь ******* ******* үйлчилгээ үзүүлдэг. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9.2-т энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан аймагт 100,000,000 төгрөг түүнээс дээш, нийслэлд 300,000,000 төгрөг түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлж тусгай зөвшөөрөл болон үйлчилгээний эрхээ авна гэж заасны дагуу манай компани нь 250,000,000 төгрөгийн хөрөнгийн хэмжээтэй учраас нийслэлийн харьяа дүүрэгтээ хүсэлтээ өгч бүртгүүлэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байдаг. Мөн Монгол Улсын Их хурлаас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг шинээр шинэчилж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа ******* ******* газар нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах, бүртгэх байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу бүртгүүлж гэрчилгээг авч, хүсэлтээ өгч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжийг үндэслэн гэрчилгээг мөн давхар олгосон. Яг зөвшөөрлийн дагуу 2021 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж дээрх хариуцагч Б.*******тай 2022 оны 02 дугаар сараас эхлэн дөрвөн удаагийн зээлийн гэрээг байгуулж, макбүүк про 14, ай воч ультра, метчик маус, айфон 13 про, 14 про гэх гар утас болон бараа бүтээгдэхүүнүүдийг хамтран ажилладаг байгууллага болох ******* онлайн моллоос авсан байдаг. Тэгээд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар банк зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байдаг. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй эсвэл зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлнө. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх хүртэлх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Мөн манайх зээлийн гэрээнүүддээ зээлийн гэрээний 2.1.1-д нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар байлгана гэж заасан. 2.2.6-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээнэ. Мөн 2.2.7-д зээлийн хүү зээл төлөх хуваариас хугацаа хэтрүүлсэн эсвэл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл тооцогдсон нэмэгдүүлсэн хүүг, уг хугацаанд тооцогдсон үндсэн хүүг төлүүлж, үлдэгдэл дүнгээр нь үндсэн зээлээс нь төлүүлнэ гэж тус тус гэрээнд зааж байдаг. Тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр байх хугацаа буюу 24 сарын хугацаанд энэ зээлийн гэрээнүүдэд хариуцагч нь зээлийг хүчин төгөлдөр гэж үзэн нийт 12,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтдөө төлсөн. Мөн нэмэгдүүлсэн хүүг төлсөн. Тэгээд албан ёсны эрхээ шат дарааллын дагуу манайх нийслэлийн Засаг дарга болон санхүүгийн зохицуулах хороонд хуулийнхаа дагуу хугацаандаа ёс дүрмээр нь авсан. Харилцан тохиролцож энэ зээлийн гэрээг байгуулсан. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага буюу 26,186,341 төгрөг 1 мөнгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 26,186,341.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Тухайн компани нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө бүртгүүлсэн гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байгаа. Тэгэхээр тухайн үед ******* Пэй ХХК компани мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй үедээ зээл олгосон гэж үзэж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, нийт 22,246,000 төгрөгийн зээлийг авсан, үүнээс 12,854,595.3 төгрөгийг төлсөн байгаа. Тэгэхээр үлдэгдэл 9,391,404.97 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулж, зээл олгосон учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй, үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан учраас хүү шаардах эрх байхгүй учир зээлсэн мөнгөө буцааж авна. Үүнээс 12,854,595.03 төгрөг төлсөн учраас үлдэгдэл 9,391,404.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргаснаас гадна ******* пей ******* ******* газар ХХК-д холбогдуулан Б.*******, ******* пей ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1190130101000716 тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1190130101000716 тоот зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 9-14, 21-26, 32-37, 45-50 дахь тал/ Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 хэсэгт зааснаар хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч тал ...тухайн компани нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө бүртгүүлсэн байна, ...тухайн үед ******* Пэй ХХК компани мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй үедээ зээл олгосон гэж үзэж байгаа тул дээрх зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг авсан, улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сунгасан болох нь тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК-ийн шаардах эрх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хангагдсан тул хариуцагч Б.*******аас 26,186,341.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* пей ******* ******* газар ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,212 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 144/ШШ2025/00118 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,212 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА