Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 956

 

     Зохигчдын эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00874/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ***** дугаар хороолол, ***** дугаар байр, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: аймаг, сум, тосгон, ***** дугаар байр, ***** тоотод оршин суух,  /регистрийн дугаар *******, утас *******/-д холбогдох,

  “1,400,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Тус шүүхэд хянагдаж байгаа С.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг нар харилцан тохиролцож “Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжилсэн 1,400,000 төгрөгнөөс 750,000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч ******* нь 650,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны төлж барагдуулах”-аар эвлэрлийн гэрээ байгуулав.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгөөс 750,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 650,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 37,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА