| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00974/и |
| Дугаар | 961 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 961
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00974/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, банкны Дархан дахь салбар / утас 70373547, 99039586/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ****** дугаар хороо, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух, ******* овогт*******ы ******* / регистрийн дугаар *******, утас *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ****** дугаар хороо, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / регистрийн дугаар *******, утас *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ****** дугаар хороо,****** дүгээр байр, ******тоотод оршин суух, ******* овогтын******* / регистрийн дугаар , утас/ нарт холбогдох,
“5,177,378.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...ы *******,ын*******, *******ийн ******* бид Б.*******ы цалингийн зээл болох 5,177,378.34 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ хийлээ. Үүнд: Дараах графикын дагуу төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны Дархан дахь салбар нь хариуцагч Б.*******, Б., Д.******* нарт холбогдуулан 5,177,378.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Б., Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,177,378.34 төгрөгийг дээрх графикын дагуу төлөхөөр нэхэмжлэгч банкны итгэмжлэгсдэн төлөөлөгч Д.Нарангэрэлтэй харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар банкны Дархан дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.*******, Б., Д.******* нарт холбогдох 5,177,378.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 97,790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 48,895 төгрөгийг хариуцагч Б.*******, Б., Д.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,895 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА