Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 224/МА2025/00025

 

ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“УДС” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаар шийдвэртэй,

      “ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “УДС” ХХК-д холбогдох, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч “ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах тухай.

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Д.С гүйцэтгэх захиралтай УДС ХХК нь 2008 оноос цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг цаг хугацаандаа барагдуулахгүй, өр үүсгэж байгаа нь манай компанийн санхүүгийн байдалд хүндээр тусч байна. Тухайн сарын бичигдсэн цахилгааны төлбөрийг дутуу төвлөрүүлсээр ирсэн. УДС ХХК-д төлбөрийн талаар албан бичиг, төлбөрийн нэхэмжлэлийг сар бүрээр нь мэдэгдэл хүргүүлдэг боловч зөвхөн дарга авна гээд хариуцсан ажилчид нь хүлээн авалгүй байсаар өдий хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Халаалтын улирал дуусахад төлбөрийн улмаас таслах мэдэгдэл байнгын хүргүүлдэг ба хүлээн авах эзэн байдаггүй, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийдэг боловч УДС нь Увс аймгийн Улаангом хотын халаалт, дулааныг хариуцдаг онцгой объект гэх шалтгаанаар эрчим хүчээр хангагдсаар ирсэн билээ. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ хийгээд хугацаа дууссанаас хойш дахин гэрээ хийхээр албан хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл гэрээ хийхгүйгээр эрчим хүчээр хангагдсаар байгаа. Мөн түүнчлэн манай компанитай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан ямар нэгэн цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөргүй мэтээр албан байгууллагуудад худал ташаа мэдээлэл удаа дараа хүргүүлсээр байгаад гомдолтой байна. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хандахад Үүссэн ЦЭХ-ийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн. Иймд Д.С гүйцэтгэх захиралтай УДС ХХК-аар 299,626,893 төгрөгийг төлүүлж өгнө үү” гэжээ.

       3. Хариуцагч УДС ХХК-ийн татгалзлын үндэслэл: “ЦТС ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан цахилгаан эрчим хүчний төлбөрт 299,626,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

       УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын аж ахуйн нэгж, ард иргэдийг дулаанаар хангадаг онцгой объект юм. Увс аймгийн ЦТС ХХК нь УДС ХХК-д төлбөрийн талаарх албан бичиг, мэдэгдэл, нэхэмжлэлийг cap бүр хүргүүлж байгаагүй. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр 28-ны өдрийн 1971 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа өнгөрсөн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т: Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

     Увс аймгийн ЦТСХХК нь УДС ХХК-тай тоолуур баталгаажуулалт хийгээгүй, 2 компанийн нягтлан бодогч нар нь тооцоо нийлж баримт үйлдээгүй атал цахилгаан эрчим хүчний төлбөр 299,626,893 төгрөг  нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлбөрийн тооцооны үлдэгдлийг баталгаажуулах талаар УДС ХХК-д албан ёсоор мэдэгдээгүй. 

      Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, хэдэн оноос хэдэн оны хоорондох эрчим хүч хэрэглэсний төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. УДС ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ болон Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т: анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр баримт болон бусад нотолгоог ойлгохоор хуульчилжээ. Гэтэл Увс ЦТС ХХК нь нягтлан бодогч нар тооцоо нийлж баримт үйлдээгүй, тооцооны үлдэгдлийг баталгаажуулаагүй, нэхэмжлэх, албан тоот ирүүлээгүй байна. УДС ХХК нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 зүйлийн 38.1-т зааснаар гаргаж өгөх үүрэгтэй. Иймд ЦТС ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Цахилгаан эрчим хүчний төлбөрт 299,626,893 төгрөг гаргуулах тухай элийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

       4. Хариуцагч “УДС” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “ЦТС” ХХК-аас 275,926,133 төгрөг гаргуулах тухай.

       5. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

      5.1. Ковидын үе буюу 2020 оны 12-р сараас 2021 оны 12-р сарыг дуусталх хугацааны УДС ХХК-ийн хэрэглэсэн цахилгааны үнийг Монгол Улсын Засгийн газраас төлсөн болно. Гэтэл ЦТС ХХК дээрх хугацаанд манай компанийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 374,665,349.84 төгрөг гэж бичсэн боловч Засгийн газраас 323,176,651.63 авсан, зөрүү болох 51,488,698.21 төгрөгийг манай компанийн төлөх өр болгосон ба энэхүү мөнгийг гаргуулах,

      5.2. Манай компанийн ЦТС ХХК-д 2015 оноос 2024 оныг дуустал төлсөн цахилгааны төлбөр 2,727,653,063 төгрөг байна. ЦТС ХХК-ийн хамгийн сүүлд манайд гаргаж өгсөн тооцоогоор энэ хугацаанд манай компани цахилгааны төлбөрт 2,609,476,239 төгрөг төлөх ёстой юм байна. Иймд манай компанийн илүү төлсөн 118,176,824 төгрөгийг ЦТС ХХК-аас гаргуулах,

     5.3. Манай компани ЦТС ХХК-аас 2015 оноос 2024 оны 4-р сарын 16-ны өдрийг хүртэл 2,124,131,401.00 төгрөгийн НӨАТ-тай цахилгаан эрчим хүчийг үнийг нь төлөөд худалдаж авсан байна. Гэтэл ЦТС ХХК 2,124,131,401.00 төгрөгийн худалдан авалтын 1,061,525,291.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгож, 1,062,606,110.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгоогүй байна. Энэ худалдан авалтын дүнгийн 10% буюу 106,260,611 төгрөгийг ЦТС ХХК-аас нэхэмжилж байна. Иймд ЦТС ХХК нь манай компанийг нийтдээ 275,926,133.00 төгрөгөөр хохироож байна. Иймд Ковидын үед Монгол Улсын Засгийн газраас төлсөн цахилгааны үнэ болох 51,488,698 төгрөг, ЦТС компанид илүү төлсөн 118,176,824 төгрөг болон НӨАТ-ын хуулийн дагуу НӨАТ-тай төлсөн худалдан авалтын олгоогүй 106,260,611 төгрөг, нийт 275,926,133 төгрөгийг ЦТС ХХК-аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

    6. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаар шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч УДС ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 299,626,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦТС ХХК-д олгож,

     - Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЦТС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦТС ХХК-иас 1,656,084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦТС ХХК-нд олгох, хариуцагч ЦТС ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,537,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      7. Хариуцагч УДС ХХК-ийн захирал Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

    7.1. Нэхэмжлэгч “ЦТС” ХХК нь хариуцагч “УДС” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 299,626,893 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасан. Харин манай УДС ХХК нь нэхэмжлэгч “ЦТС” ХХК-д холбогдуулан 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаартай шийдвэрт: “...1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч “УДС” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 299,626,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦТС” ХХК-д олгосугай”,

      Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”...гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

     Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д: “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

     Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 4.1-д: “Хангагч нь иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулснаар иргэн хуулийн этгээд нь цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах ёстой.

     Гэвч нэхэмжлэгч Увс “ЦТС” ХХК, хариуцагч “УДС” ХХК нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн байх бөгөөд түүнээс хойш дахин гэрээ хийгдээгүй байна.

    “ЦТС” ХХК болон “УДС” ХХК-ийн хооронд эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ бичгээр дахин байгуулагдаагүй, тус гэрээ бичгээр байгуулаагүй нь эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй тул тус гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

      7.2. Хариуцагч “УДС” ХХК нь нэхэмжлэгч ЦТС ХХК-д холбогдуулан 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаартай шийдвэрт “...2. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”...гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

     Хариуцагч “УДС” ХХК нь нэхэмжлэгч “ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж, нотлох баримт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “УДС” ХХК нь “ЦТС” ХХК-аас 275,926,133 төгрөг гаргуулахаар тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.

    “УДС” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор шүүх хангаагүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлэх боломж нөхцөлөөр шүүх хангаагүй.

    Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж нотлоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэгч “УДС” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй.

      7.3. 2020 оноос гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл буюу “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, тухайн ковидын жил буюу 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 сарыг дуустал хугацаанд Монгол Улсын Засгийн газраас “УДС” ХХК-ийн хэрэглэсэн 323,176,651,63 төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл “ЦТС” ХХК нь 2020-2021 оны цахилгааны төлбөрийг дутуу нэхэмжилчхээд дараа нь УДС ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

       “УДС” ХХК нь 2015 оноос 2024 оныг дуусталх хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөрт 2,728,941,926 төгрөг төлсөн байна.

УДС ХХК-с ЦТС ХХК-д
2015 оноос 2024 онд цахилгааны үнэд төлсөн төлбөрийн тооцоолол:

2015 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

  Төлбөр

хүлээн

авсан банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2015.03.03

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

30,0000,0000

 

2

2015.04.30

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

20,000,000

 

3

2015.06.10

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

10,000,000

 

4

2015.06.27

ХААН банк

5130002366

Д.С

ХААН банк

5800736851

2,000,000

 

5

2015.06.27

ХААН банк

5845180643

Д.С

ХААН банк

5800736851

8,000,000

 

6

2015.08.13

ХААН банк

5800228511

Д.С

ХААН банк

5800736851

10,000,000

 

7

2015.12.31

ХААН банк

5863026442

Бадамлах дөл ХХК

ХААН банк

5800736851

4,400,000

 

8

2015.12.31

ХААН банк

5800228511

Д.С

ХААН банк

5800736851

10,000,000

 

9

2015.11.09

Нүүрсний үнэ

49,500,000

Нүүрсний үнэ

10

 

ББЭХС-ийн төлбөр

33,368,192

ББЭХС-ийн төлбөр

2015 онд төлсөн нийт дүн

 

177,268,192

 

2016 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

  Төлбөр

хүлээн

авсан банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2016.01.31

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

15,000,000

 

2

2016.02.29

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

15,000,000

 

3

2016.03.31

ХААН банк

5800038449

Хар тарвагатай ХК

ХААН банк

5800736851

22,574,309

 

4

2016.11.30

ХААН банк

211400486403

Бадамлах дөл ХХК

ХААН банк

162000001404

20,518,000

 

5

2016.12.28

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

12,000,000

 

6

2016.12.28

Капитал банк

2030000756

УДС ХХК

Капитал банк

2030000348

12,000,000

 

7

2016.11.22

Нүүрсний үнэ

30,191,400

Нүүрсний талон 760 тн

8

 

ББЭХС-ийн төлбөр

27,111,656

ББЭХС-ийн төлбөр

2016 онд төлсөн нийт дүн

 

154,395,365

 

 

2017 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

  төлбөр

хүлээн

авсан банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2017.01.31

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

15,000,000

 

2

2017.02.24

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

10,000,000

 

3

2017.03.31

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

13,500,000

 

4

2017.04.28

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

15,289,652

 

5

2017.05.30

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

12,000,000

 

6

2017.08.11

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

2,914,500

 

7

2017.08.25

Төрийн банк

162000192826

Г.Янжиндулам

Төрийн банк

162000001404

15,000,000

 

8

2017.09.30

ХААН банк

5800037626

УДС ХХК

ХААН банк

5800736851

14,000,000

 

9

2017.10.31

Голомт банк

5601000591

Бадамлах дөл ХХК

Голомт банк

6200000281

30,000,000

 

10

2017.11.30

Голомт банк

5601000591

Бадамлах дөл ХХК

Голомт банк

6200000281

28,000,000

 

11

2017.12.28

ХААН банк

5800228511

Д.С

ХААН банк

5800736851

25,000,000

 

7

2016.11.22

Нүүрсний үнэ

21,245,800

Нүүрсний талон 1080 тн

8

 

ББЭХС-ийн төлбөр

27,111,656

18,769,608-ББЭХС /1, 2, 3, 4, 5 халаалт/

2017 онд төлсөн нийт дүн

229,061,608

 

                                                                                               2018 он 

    

 

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

Төлбөр

хүлээн

авсан

банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2018.01.31

ХААН  банк

5800228511

Д.Сүрмаажав

ХААН

банк

5800736851

25,000,000

 

2

2018.03.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

20,560,000

 

3

2018.04.30

Төрийн

банк

241400486403

Бадамлах       дөл

ххк

ХААН

банк

5800736851

30,000,000

 

4

2018.06.29

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

20,000,000

 

5

2018.07.31

Төрийн банк

162000192826

Г.Янжиндулам

Төрийн

банк

162000001404

10,000,000

 

6

2018.08.31

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

7,000,000

 

7

2018.09.28

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

3,000,000

 

8

2018.10.31

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

20,000,000

 

9

2018.11.30

Хас

банк

5000175686

УДС ХХК

Хас банк

5000175684

2,700,000

 

10

2018.12.28

    ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

10,500,000

 

11

2018.12.28

   Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

14,500,000

 

12

2018.12.31

    ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

2,990,000

 

13

2018.12.31

    Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

1,100,000

 

14

2018.12.31

Хас банк

5000175686

УДС ХХК

Хас банк

5000175684

6,000,000

 

15

 

Нүүрсний үнэ

29,610,115

 

16

 

ББЭХС-ийн төлбөр

45,165,395

 

2018 онд төлсөн нийт дүн

248,125,510

 

2019 он

Д/Д

 

Төлбөр хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

                  Төлбөр

хүлээн

авсан

     банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2019.02.01

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

ХААН

банк

5800736851

1,500,000

 

2

2019.02.02

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

2,600,000

 

3

2019.02.02

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

6,000,000

 

4

2019.02.27

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

9,500,000

 

5

2019.02.27

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

20,500,000

 

6

2019.03.29

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

17,500,000

 

7

2019.03.29

Хас

банк

5000175686

УДС ХХК

        Хас банк

5000175684

8,200,000

 

8

2019.04.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

7,000,000

 

9

2019.04.30

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

7,900,000

 

10

2019.04.30

Голомт банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

7,600,000

 

11

2019.04.30

Хас

банк

5000175686

УДС ХХК

   Хас банк

5000175684

3,500,000

 

12

2019.05.31

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

8,000,000

 

13

2019.05.31

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт банк

6200000281

16,000,000

 

14

2019.06.28

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

4,700,000

 

15

2019.06.28

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

8,800,000

 

16

2019.07.31

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

5,000,000

 

17

2019.08.30

Төрийн

банк

108800065151

Т.Баттуяа

Төрийн

банк

162000001404

12,382,345.18

 

18

2019.09.30

 

 

 

ХААН

банк

5800736851

10,000,000

 

19

2019.10.31

ХААН

банк

5830099043

Т.Баттуяа

ХААН

банк

5800736851

15,000,000

 

20

2019.10.31

ХААН

банк

5830099043

Т.Баттуяа

ХААН

банк

5800736851

5,024,670

 

21

2019.12.27

 Голомт                 банк

6200000281

УДС ХХК

Голомт банк

6200000281

40,000,000

 

22

 

Нүүрсний үнэ

42,486,000

 

23

 

ББЭХС-ийн төлбөр

34,425,445

 

2019 онд төлсөн нийт дүн

293,618,460.18

 

2020 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

   Төлбөр

хүлээн

   авсан

  банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2020.01.31

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

30,000,000

 

2

2020.03.25

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

17,000,000

 

3

2020.04.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

28,000,000

 

4

2020.05.29

Голомт

банк

6200000307

Д.С

Голомт

банк

6200000281

30,000,000

 

5

2020.06.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

3,000,000

 

6

2020.06.30

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

1,500,000

 

7

2020.08.31

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

5,000,000

 

8

2020.09.30

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

10,000,000

 

9

2020.10.30

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

2,000,000

 

10

2020.10.30

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

5,207,923

Цахилгааны төлбөрийг Голомт банкны 11/411 тоот албан бичгийн дагуу залруулга хийж шилжүүлсэн.

11

2020.12.31

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

2,600,000

 

12

2020.12.31

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

6,000,000

 

13

2020.12.31

Хас

банк

5000175686

УДС ХХК

ХААН

банк

5800736851

5,000,000

 

14

 

Нүүрсний үнэ

42,486,000

1200 тн нүүрсний үнэ

15

2020.12.25

МУ-ын ЗГ төлсөн

19,338,227

 

      2020 онд төлсөн нийт дүн

207,132,150

 

 

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

   Төлбөр

хүлээн

авсан

   банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2021.12.27

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

15,000,000

 

2

2021.12.31

Төрийн

банк

   162000129297

УДС ХХК

   Төрийн

банк

162000001404

36,500,000

 

3

2021.12.31

Нүүрсний үнэ

50,690,400

 

4

2021.01.20

МУ-ын ЗГ төлсөн

39,781,585

 

5

2021.02.22

МУ-ын ЗГ төлсөн

45,621,072

 

6

2021.03.18

МУ-ын ЗГ төлсөн

36,720,650

 

7

2021.04.15

МУ-ын ЗГ төлсөн

30,611,391

 

8

2021.05.07

МУ-ын ЗГ төлсөн

19,160,333

 

9

2021.06.30

МУ-ын ЗГ төлсөн

1,973,998

 

10

2021.07.30

МУ-ын ЗГ төлсөн

1,225,185

 

11

2021.08.30

МУ-ын ЗГ төлсөн

846,100

 

12

2021.09.29

МУ-ын ЗГ төлсөн

13,905,101

 

13

2021.10.29

МУ-ын ЗГ төлсөн

32,346,420

 

14

2021.11.30

МУ-ын ЗГ төлсөн

38,899,110

 

15

2021.12.28

МУ-ын ЗГ төлсөн

42,769,077

 

2021 онд төлсөн нийт дүн

           406,050,421.88

 

2022 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

   Төлбөр

хүлээн

авсан

   банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2022.04.04

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт банк

6200000281

50,000,000

 

2

2022.05.17

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

48,660,273

 

3

2022.12.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

9,819,421

 

4

2022.12.30

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

65,000,000

 

5

2022.12.30

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт банк

6200000281

21,000,000

 

2022 онд төлсөн нийт дүн

194,479,694

 

 

 

 

2023 он

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

   Төлбөр

хүлээн

авсан

   банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

 1

2023.09.01

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

50,000,000

 

 2

2023.12.27

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

49,800,000

 

 3

2023.12.27

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

16,000,000

 

 4

2023.12.28

Голомт банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

4,000,000

 

 5

2023.12.28

Хас

банк

5000175686

УДС ХХК

Хас банк

5000175684

14,200,000

 

2023 онд төлсөн нийт дүн

134,000,000

 

 

Д/Д

Төлбөр

хийсэн

огноо

Төлбөр хийсэн банкны дансны дугаар

Төлбөр хийсэн дансны нэр

   Төлбөр

хүлээн

авсан

   банкны

данс

Төлсөн мөнгөний хэмжээ

Тайлбар

1

2024.01.31

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

  Төрийн

банк

162000001404

33,000,000.00

 

2

 

2024.03.28

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

50,000,000.00

 

3

2024.04.01

Голомт

банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

30,000,000.00

 

4

2024.04.18

Хас

банк

5000175686

УДС ХХК

Хас банк

5000175684

16,500,000.00

 

5

2024.05.10

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

100,000,000.00

 

6

2024.05.27

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

  Төрийн

банк

162000001404

100,000,000.00

 

7

2024.06.25

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

  Төрийн

банк

162000001404

687,962.10

 

8

2024.06.25

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

25,000,000.00

 

9

2024.07.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

25,000,000.00

 

10

2024.07.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

719,141.00

 

11

2024.08.14

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

25,000,000.00

 

12

2024.09.04

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

569,722.83

 

13

2024.09.30

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

15,713,600.22

 

14

2024.09.30

Голомт банк

6200000282

УДС ХХК

Голомт

банк

6200000281

25,000,000.00

 

15

2024.10.21

ХААН

банк

5800038449

Хар тарвагатай ХК

ХААН

банк

5800736851

28,000,000.00

 

16

2024.11.01

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

Төрийн

банк

162000001404

44,937,841.86

 

17

 2024.11.22

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

  Төрийн

банк

162000001404

28,000,000.00

 

18

2024.11.22

Төрийн

банк

162000129297

УДС ХХК

  Төрийн

банк

162000001404

41,276,236.00

 

19

2024.12.24

Хас

5000175686

УДС ХХК

Хас банк

5000175684

 

 

20

 

банк

 

УДС ХХК

 

 

24,100,000.00

 

21

2024.12.25

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

67,406,021.33

 

22

2024.12.31

ХААН

банк

5800037626

УДС ХХК

ХААН

банк

5800736851

3,900,000.00

 

2024 онд төлсөн нийт дүн

               684,810,525.34

 

 

Д/Д

2015-2024 онуудад цахилгааны төлбөрт жил бүр төлсөн дүн

 

 

1

2015 онд нийт төлсөн дүн

177,268,192

 

2

2016 онд нийт төлсөн дүн

154,395,365

 

3

2017 онд нийт төлсөн дүн

229,061,608

 

4

2018 онд нийт төлсөн дүн

248,125,510

 

5

2019 онд нийт төлсөн дун

293,618,460

 

6

2020 онд нийт төлсөн дүн

207,132,150

 

7

2021 онд нийт төлсөн дун

406,050,422

 

8

2022 онд нийт төлсөн дүн

194,479,694

 

9

2023 онд нийт төлсөн дүн

134,000,000

 

10

2024 онд нийт төлсөн дүн

684,810,525

 

2015-2024 онуудад цахилгааны төлбөрт төлсөн нийт дүн

2,728,941,926

 

    Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.14-д зааснаар эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоол гаргаж тогтоодог. Гэтэл “ЦТС” ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөн дүн нь хэдэн оноос хэдэн оны хэдэн сар хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй, санхүүгийн анхан шатны баримтгүй, эргэлзээтэй байдлаар худалдах- худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 299,626,893 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй.

     7.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж хуульчилжээ.

      Анхан шатны шүүх нь “УДС” ХХК нь 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эцсийн үлдэгдэл 299.626.893 төгрөг байсан болох нь 1 дүг ээр хавтаст хэргийн 11-37 дугаар хуудаст авагдсан Увс “ЦТС” ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан”-аар тогтоогдож байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, санхүүгийн анхан шатны баримт, гэрээ, нэхэмжлэхүүд, нөат шивэлт, бусад нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

       Нэхэмжлэгч “ЦТС” ХХК нь дээрх эрчим хүчний төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагч “УДС” ХХК-тай авлага барагдуулах талаар болон тооцоо нийлсэн акт, дээрх авлагыг барагдуулах талаар хэрэглэгчээс шаардаж байсан талаарх санхүүгийн баримтууд нэхэмжлэхүүдийг шүүхэд ирүүлээгүй байхад анхан шатны шүүхээс дан ганц хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тооцоог үндэслэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

      7.5. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан байна.

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1971 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн.

     Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т: Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус зааснаар 2008 оноос 2022 оны 08 сарын 01-ний өдрөөр хуримтлагдсан төлбөрийг шаардаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй,

      Энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч Увс “ЦТС” ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

      Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

     7.6. Нэхэмжлэгч Увс “ЦТС” ХХК нь хариуцагч “УДС” ХХК-ийн нягтлан бодогч нартай тооцоо нийлээгүй, нэхэмжлэх зэргийг хариуцагч байгууллагад хүргүүлж байгаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.К-ын өгсөн мэдүүлэгт: “УДС” ХХК болон “ЦТС” ХХК сүүлийн 5 жил тооцоо нийлж байгаагүй ”гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/ -ээр нотлогдоно.

      Хариуцагч “УДС” ХХК-ийн захирал Д.С нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/122 дугаартай хүсэлтээр тооцоо нийлж, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан.

      Гэтэл анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Дээрх нотлох баримтуудыг бүрдүүлээгүйгээс шалтгаалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан: энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл бүрдсэн.

     7.7. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар, үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй байна.

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн.

      Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Увс “ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

    8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүгч шүүхийн шийдвэрээ бичихдээ хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон гаргаж байгаа нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлүүдийг тодорхой заагаагүй байна гэж харж байгаа.  Түүнээс шалтгаалаад шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх гэсэн хуулийн заалт биелэгдээгүй байна.

      Шүүхийн шийдвэрээс, эрх зүйн дүгнэлт ерөөсөө харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл, төлөөлөгчийн тайлбарыг тусгасан,  харин үндэслэх хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй.

      Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-т зааснаар хариуцагч УДС ХХК-аас худалдан авах гэрээний үүрэгт 299,006,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦТС ХХК-д олгож  шийдвэрлэлээ гэж бичихдээ хууль зүйн үндэслэлээ яагаад дүгнэж өгөөгүй юм бэ, анхны нэхэмжлэлийн шаардлагад бодит дүгнэлт яагаад хийгээгүй юм бэ гэдгийг гайхаж байна.

       Манайх анх нэхэмжлэлийг хүлээж аваад тайлбар гаргахдаа 299 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа бичсэн. Анхны нэхэмжлэлдээ онуудыг нь дурдаагүй байсан. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа онуудыг нь тодруулсан, түүнээс өмнө онууд нь тодорхойгүй байсан. Манай талаас шүүхийн шатанд төлбөр төлсөн тодорхой баримтуудыг нь гаргаж өгч байсан. Нөгөө талаас тооцоо нийлсэн акт үйлдэж хэдэн нэхэмжлэхүүд оруулж ирсэн. Шийдвэрийн үндэслэл тодорхой бус, дүгнэлт хийгээгүйгээс улбаалсан хор уршиг, үр дагаврын талаар ярья. Шүүх нотлох баримтуудыг үнэлээд, 299 сая төгрөг нь 2011 оны 01 дүгээр сараас эхлээд 2022 оны 5 дугаар сар хүртэл тооцохоор бол 2011 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл тариф нь ямар байсан, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу УДС хэдэн төгрөг авсан, түүнээс хэдийг нь төлсөн, илүү төлөлт байгаа эсэхийг тооцоолох ёстой байсан. Үүнд шүүхээс ямар нэгэн байдлаар үнэлэлт дүгнэлт, тооцоолол хийгээгүй, зөвхөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний дагуу төлөх ёстой байна л гэж үзсэн.

      299 сая төгрөгийн баримтууд нь алдаатай, зөрүүтэй баримтууд байгаа. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан, хэрэглэгчийн дансны тайланд эхний үлдэгдэл 51,162,862 төгрөг болох 2011 оноос өмнөх төлбөр орсон байгаа. Шүүх үүнийг анзааралгүйгээр 299 сая төгрөгт багтаагаад тооцоолсон. Нэхэмжлэгч талаас 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх төлбөрөө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Манайх 2008 оноос хойш тооцоо нэмэгдэж явсаар байгаад 2011 оноос өмнө 51 сая төгрөгийн төлбөр тооцоололтой болсон. Харин нэхэмжлэгч тал үүнийг нэхээгүй байхад шүүх ямар ч тооцоолол гаргаагүй. Хариуцагчийн зүгээс тооцоолол дээр маргаад байхад шүүх баримтад үндэслэж огт тооцоолол хийгээгүй. Би давж заалдах гомдолдоо энэ талаар бичээгүй шалтгаан нь шүүх хуралдаанд биечлэн тайлбарлах гэсэн юм. Тэгэхээр бид нэхэмжлээгүй 51 сая төгрөгийн өрөнд орчихлоо гэсэн үг. 

   Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг хүн боддоггүй, тусгай арга хэрэгслээр бодож гаргадаг. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэхүүдээ сүүлд гаргаж өгсөн байсан. Нэхэмжлэгч тал манай илүү төлөлтийг анзаарч хараагүй. 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манайх 20,294,493 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнийг шүүх үнэлж тооцоолоогүй. 2012 оны 01дүгээр  сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөрийг төлөөд нийт 3,434,460 төгрөгийн илүү төлөлттэй болсон. Хэрэглэгчийн дансны тайлан гаргахдаа ийм илүү төлөлтийг тооцож гаргаагүй байсан. 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 20,872,465 төгрөгийг илүү төлсөн, 2014 онд 7,749,311 төгрөг илүү төлсөн, 2015 онд 46,505,205 төгрөг илүү төлсөн, 2016 онд манайх 83 сая төгрөгийн төлөлттэй харагдаж байна, 2017 онд 16 сая төгрөгийн төлөлттэй, 2018 онд 8,576,140 төгрөг илүү төлсөн, 2019 онд 5,886,211 төгрөг илүү төлсөн байна. Эндээс харахад манайх 38,769,276 төгрөгийг илүү төлсөн, үүнийг шүүх тооцоолоогүйгээс болж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас манай илүү төлөлтийг ахиад нөгөө талдаа давхар төлөхөөр болгочихсон.

       Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 13-ны өдрийн 211 дугаартай, корона вируст халдварт ковид19 цар тахлын үед айл өрх аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээ авна гэх заалт, мөн үйлчилгээний хураамжтай аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан дулаан эрчим хүчинд 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Тухайн үед нь Засгийн газар бүгдийг нь төлчихсөн. Тэгсэн ч төлөгдөөгүй үлдсэн мөнгийг нь танайхаас авна гэж байгаа. Засгийн газрын тогтоол, хуулийн дагуу хэрэгжинэ, тухайн тогтоолыг болон хуулийг гуйвуулж болохгүй шүү дээ.

       Хавтаст хэргийн 191-250 дугаар хуудаст нийт 59 нэхэмжлэхүүд хавсаргасныг бүгдийг нь түүвэр хийж харахад 2011 оноос өмнөх 51 сая төгрөгтэй холбоотой нэхэмжлэхүүд байхгүй байхад шүүх яагаад хангаж шийдвэрлэсэн гэдгийг гайхаад байна.

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодруулах үүрэгтэй байтал тийм ажиллагаа хийгээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ гаргаж өгөөд 30 минутад хэргийн материалтай танилц гээд, нөгөө талаас тайлбараа шүүхэд гаргаж өгнө гэхээр яаж сөрөг нэхэмжлэгчийн эрх хангагдах юм бэ. Хуульд зааснаар сөрөг нэхэмжлэгч нөгөө талаас хариу тайлбараа авч байж түүний дагуу нотолгооны ач холбогдолтой  нотлох баримт гаргаж өгнө. Үүнд хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч тал ямар ч эрхээ эдлээгүйгээр 30 минутын дотор маргаан нь шийдвэрлэгдээд дууссан. Сөрөг нэхэмжлэлийг тодруулах нь шүүхийн өөрийн үүрэг, түүнээс сөрөг нэхэмжлэгчийн үүрэг биш. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, талуудын энэ талаар мэтгэлцэх боломжийг олгохгүйгээр шүүх шууд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүрэгтэй, гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж гомдолтой байна. 

       Ер нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан. Үндсэн нэхэмжлэлийн он, сар нь байхгүй яваад байхад нь шүүхээс тодруулж авсан, харин сөрөг нэхэмжлэлийг тодруулалгүйгээр шууд хэрэгсэхгүй болгосон. Энэ нөхцөл байдлуудаас харахад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Учир нь

      1-рт, Сөрөг нэхэмжлэгчийг хуульд заасан эрхээр нь хангаагүй,

    2-рт, Гуравдагч этгээдээр Засгийн газрыг оролцуулах боломжтой байсан. Яагаад 50 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхгүй үлдээсэн талаар тодруулах шаардлагатай. Мөн шүүхээс үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар ямар ч тооцоолол хийгээгүй учир шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

     9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

     10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдолтой холбогдуулаад дараах саналыг гаргая.

     1-рт, Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй буюу бичгээр гэрээ байгуулагдаагүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах процесс нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаардаг. Тухайн төрлийн гэрээ Иргэний хуулийн зохицуулалтаар заавал бичгээр байгуулагдахыг шаарддаггүй төрлийн гэрээ.

     Өөрөөр хэлбэл, бодит байдалд цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явж байгаагаараа иргэний эрх зүйн харилцаанд оролцож байна гэсэн үг. Гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шууд үзэх боломжгүй.

      Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргаж байгаа нөхцөл байдлууд хоорондоо нэг нэгнээ үгүйсгэж байна гэж харж байна. Хүчин төгөлдөр буюу бичгээр гэрээ байгуулагдаагүй иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байсан бол өнөөдөр юуг илүү төлчихлөө гэж нэхээд байгаа юм бэ. Гэрээ байгуулаагүй бол ямар үүрэг гүйцэтгэгч тухайн төлбөрүүдийг төлөөд, бид илүү төлчихсөн, зөрүү гарсан гэдэг асуудал яриад байгаа юм бэ. Хэдий бичгээр гэрээ байгуулаагүй ч бодит байдалд цахилгаан эрчим хүчээр хангах процесс явагдаад цахилгаан эрчих хүчээ хэрэглээд, цахилгааны төлбөрүүд нь гарсан учраас иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж үзэх боломжгүй.

      2-рт, Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Тухайн төрлийн гэрээнд гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. 3 жилийн хугацаа нь дууссан гэдэг асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тодорхой хэмжээгээр урьдчилгаа төлөөд яваад байсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэхээр зохицуулсан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан байгаа. Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд байгаа. Тухайн баримтуудаас хариуцагч тал 2011 оноос хойш нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2022 оны 8 сар хүртэлх хугацаанд тасралтгүй тодорхой хэмжээгээр төлсөн байгаа. Үүнээс үзэхэд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ үүргийг хариуцагч тал тодорхой хэмжээнд биелүүлээд, төлөлтүүдийг хийсэн.

     Жишээлбэл 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 30 сая төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 20 сая төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг гэх мэтчилэн он бүрт төлөлтүүдийг хийсэн учраас энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах процессыг үүсгэж байгаа. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй байна.

      Мөн тооцооллын хувьд бид илүү төлсөн байхад манайхыг өртэй гаргаад байна гэдэг асуудлуудыг ярьж байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас бүх бичилтүүдийг хийсэн, хэдэн сарын хэдний өдөр хэчнээн төгрөгийг хариуцагч талаас төлдөг байсныг хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлангаар гаргаад өгсөн байгаа.

      Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас мөнгөн шилжүүлгийн баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр үнийн дүнгүүдийг бид анхан шатны шүүх хуралдаанд бүгдийг нь нэг бүрчлэн тулгаж үзсэн.

      Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд дотор зөрүүтэй баримтууд маш их байдаг. Жишээлбэл 2015 оны баримтыг аваад үзэхэд, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 20 сая төгрөг төлсөн баримтыг хоёр удаа гаргаж өгсөн байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нүүрсний үнэ 49,500,000 төгрөгийг цахилгаан түгээх станцад цахилгааны төлбөрт төлсөн баримтаар гаргаж өгсөн. Гэтэл энэ нүүрсний үнэ гэж 49 сая төгрөг нь тухайн байгууллага ажилчдадаа нүүрс олгох зорилгоор Хар тарвагатай уурхайгаас нүүрс худалдаж авсан.

     Тэгтэл Хар тарвагатай компанийн нийлүүлсэн нүүрсний төлбөрийг дахиад цахилгааны төлбөр болгоод нэхэмжлээд, бид ийм хэмжээний мөнгийг төлсөн байна гээд оруулаад ирж байгаа юм.

      Эдгээр тооцоонууд нь хасагдаж тооцох ёстой гэдэг асуудал анхан шатны шүүх дээр яригдсан. Мөн 2015 онд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлбөр 33,368,192 төгрөгийг оруулчихсан. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь тусдаа бие даасан хуулийн этгээд, энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь ЦТС компани.

     Өөрөөр хэлбэл хоёр өөр компанийн цахилгаан дулааны төлбөрүүдийг нэгтгээд цахилгааны төлбөр болгож төлсөн мэтээр санхүүгийн баримт үйлдэж байгаа. Ийм баримтуудыг нийлүүлээд манайх нийтдээ 2015 онд 177,268,192 төгрөгийг төлсөн, хэрэглээний зардлаас илүү төлөлтийг хийсэн буюу 46 сая төгрөгийн илүү төлөлт хийсэн байна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй.

     Мөнгөн шилжүүлгийн баримтуудтай он, сар, өдөр, үнийн дүнгээр нь тулгаад үзвэл тодорхой харагдаж байгаа. Эдгээр нөхцөл байдлууд бүгд анхан шатны шүүх хуралдаанд яригдсан асуудал. Яагаад шүүхийн шийдвэрт тусгагдаагүйг миний хувьд мэдэхгүй байна. 2015 оны хувьд ярихад л ийм байгаа. Бүх он дээр яг энэ мэтчилэн асуудлууд байгаа. Зарим онд Ховд аймгийн Бадамлах дөл компанийн төлбөрийн баримтууд ч авагдсан байгаа. 

     Жишээлбэл 2017 оны баримтад 10 дугаар сарын 31-ний өдрийн Голомт банкаар  хийсэн  30 сая төгрөгийн гүйлгээ байгаа. Гүйлгээний утга дээр Бадамлах дөл компаниас гэсэн утга байдаг. Хариуцагч талаас төлж байгаа төлбөр бус Бадамлах дөл компанийн санхүүгийн баримтыг холиод аваад ирчихсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Голомт банкны 28 сая төгрөгийн гүйлгээ мөн Бадамлах дөл компаниас орж ирсэн байдаг. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны 25 сая төгрөгийн гүйлгээ бас Ховд аймгийн Бадамлах дөл ХХК-аас ирсэн баримт байгаа.

     Мөн НӨАТ-ын 106 сая төгрөгийн хувьд, НӨАТ гэдэг нь төлбөрөө төлж байж төлсөн мөнгөнөөсөө НӨАТ нь тооцогддог. Гэтэл мөнгө нь төлөгдөөгүй байгаа учраас мөнгийг нь олгох боломжгүй. Манайх 2011 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэлх цахилгааны дутуу төлбөрийг нэхсэн. Гэтэл нөгөө талаас 2023, 2024 онуудын төлбөрөө бас холиод оруулж ирсэн нөхцөл байдал байгаа.

      Ийм учраас үнийн дүн зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл бид илүү төлчихөөд байхад дахиад мөнгө төлүүлэх гээд байна гэдэг асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцоолол хийгдээгүй байгаа ч гэсэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцооллыг зөвтгөх бүрэн боломжтой учраас зөвтгөсөн өөрчлөлтийг хийж өгнө үү гэсэн саналтай байна.

     Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад: Эрчим хүчний тухай хуулийн 31.5-ийг үндэслэсэн боловч газар чөлөөлөх агуулгатай заалт орчихсон байна гэж ярьж байна. Гэтэл Үндэслэх хэсэгт тодорхой заасан.

     Тодруулбал, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна гэдэг агуулгаар дүгнэсэн. Тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл  болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулаад хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

     11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд шийдвэрт тодорхой өөрчлөлтийг оруулах боломж байгаа.

      Хариуцагч талаас 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж маргаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн.

      Сөрөг нэхэмжлэлийн тухайд, ЦТС ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2008 оноос өр авлага үүсэж явсан талаар тодорхой дурдсан байдаг. Хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулбар гэдэг баримтыг мөн нэхэмжлэлдээ хавсаргаад ирүүлсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй явж байгаад анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр тодруулаад явсан мэтээр хариуцагч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

     Тооцоолол зөрүүтэй байсан бол тухай бүрд нь тодруулаад явах боломжтой байсан. 30 минутад л эрхийг нь хангахгүйгээр шийдсэн юм шиг тайлбарлаж болохгүй. Шүүхэд 3 жил үргэлжилж байгаа маргаан бөгөөд хариуцагч талаас шалтгаалж маш олон удаа шүүх хуралдаан хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан асуудал байгаа. Хариуцагч тал тооцоо нийлье гээд тооцоо нийлэх хугацаа авдаг, мөн эвлэрнэ гэдэг байдлаар яваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.

     Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьдаг. Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлдэггүй байсан гэж маргадаг. Гэтэл УДС компанийн нягтлан Х.К-аас гэрчийн мэдүүлэг авахад, “ЦТС ХХК манайд нэхэмжлэх ирүүлдэг байсан, бид хүлээж авдаггүй байсан нь үнэн” гэж хэлсэн.

     УДС ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангагдаж дулаан үйлдвэрлээд, дулаанаа айл өрх, аж ахуйн нэгжид зараад ашиг олоод үйл ажиллагаа явуулсан нь бодит үнэн. Тэгсэн боловч эрчим хүч ашигласны төлбөрөө яагаад төлөхгүй гэж маргаад байгааг ойлгохгүй байна. 

      Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Үүнд зохих өөрчлөлтийг оруулаад давж заалдах шатны шүүхээс зөвтгөөд явах боломжтой. Ийм учраас шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн хоёр дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулаад, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

     12. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүхийн шийдвэр тодорхой, үнэн зөв, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр энэ шаардлагыг хангаагүй.

     Хариуцагч талаас үнийн дүн, тооцооллын талаар анхнаасаа маргаантай байсан. Уг маргааныг талууд тооцоо нийлж шийдвэрлэж чадахгүй байгаа учраас хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулъя гэх хүсэлт гаргасаар байхад шүүх авч хэлэлцээгүй. Талууд тооцоолол, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаантай байхад шүүх тооцоолол хийх үүрэгтэй байж хийхгүй орхигдуулж, нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 299,626,893 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал 2008 оноос үлдэгдэлтэй, тооцоо нийлээгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэл анхан шатны шүүх 51 сая төгрөгийг 299,626,893 төгрөгт оруулж тооцоолсон. Тухайн үеийн илүү төлөлтүүдийг хассан зүйл огт байхгүй.

     Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэдээс хэдэн оны хоорондох өр төлбөр вэ болохыг тооцоолж ирээгүй байдаг. Тэгэхээр тооцооллыг зайлшгүй хийж, 299,626,893 төгрөг хэрхэн гаргасныг тооцоолох шаардлагатай байна.

    Хоёр байгууллагын төлбөрийг нийлүүлж оруулж ирсэн талаар ярьж байна. Нэхэмжлэгч нь хэд хэдэн компанитай. Өөрийнхөө боломжит нэг компаниас төлбөрийг нь хийсэн байхад өөр компанийн төлбөр гэж үгүйсгэх үндэслэлгүй. Тухайн төлбөрийг УДС-ын захирал л төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Хариуцагч УДС ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаар шийдвэртэй  иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

    2.  Нэхэмжлэгч “ЦТС” ХХК нь хариуцагч “УДС” ХХК-д холбогдуулан, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргаж, мөн нэхэмжлэгчид холбогдуулан нийт 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.   

     3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг баримтлан хариуцагч УДС ХХК-аас 299,626,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦТС” ХХК-д олгохоор, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.  

       4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

     4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.            

      Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ, тухайн шийдэлд хүрсэн хууль зүйн үндэслэл буюу эрх дүгнэлтийг хийж чадаагүй, тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн, мөн хариуцагчийн татгалзлын үндэслэлийг үгүйсгэсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг тус тус хийгээгүй байна.

     Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар нотлох баримтаар, ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй, талууд үндсэн нэхэмжлэлийн үнийн дүн буюу цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн хэмжээ, төлбөр тооцсон хугацааны талаар маргаантай байхад уг маргаантай асуудлын талаар нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт огт хийгээгүй байна.

       Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг нь хэдий хугацааны төлбөр болох, хариуцагч тал хэдэн оны хэдэн сараас эхлэн төлбөр төлөөгүй, эсхүл дутуу төлж байсан, нийт хэчнээн хэмжээний төлбөр төлөхөөс хэдийг төлсөн, үлдэгдэл төлбөр хэд байгаа зэргийг шүүх хэрхэн тооцсон нь тодорхой бус болжээ.  

      Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргаж цуглуулсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, аль баримтыг үнэлээгүй буюу талуудын маргааны үйл баримтыг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

      4.2. Анхан шатны шүүх шийдвэртээ, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж нотлоогүй гэх үндэслэл дурдаж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

       Хариуцагч талаас “ЦТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид холбогдуулан 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн өдрийн 335 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгч “ЦТС” ХХК-д гардуулахаар шийдвэрлэж, тус өдрийн шүүх хуралдаанаар үндсэн нэхэмжлэлтэй хамт хэлэлцэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргаж болох бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах, гардуулах, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар гаргах, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх зэрэг ажиллагаа нь үндсэн нэхэмжлэлд хийгдэх ажиллагаатай адил журмаар явагдах тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудын мэтгэлцэх боломжийг мөн бүрдүүлэх үүрэгтэй болно. Гэтэл шүүх энэ боломж, нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.  

    4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгавал  зохих асуудлуудыг   нэг бүрчлэн заасан ба шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлээд гаргасан, заавал биелэгдэх шинжтэй баримт бичиг болохын хувьд тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой бүх нөхцөлийг хангасан байхыг шаарддаг.

        Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад: “ ...Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас өөр утга бүхий, тухайн хэрэгт хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн байдлаар тусгасан,

       - мөн тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЦТС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦТС ХХК-аас 1,656,084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦТС ХХК-д олгох, хариуцагч ЦТС ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,537,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж заасан нь ойлгомжгүй буюу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тодорхой бус болжээ. Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй байх хуульд заасан  шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

      Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /шийдвэрийн 14 дэх тал/-ийн 7 дугаарт, ...үүрэгтэй гэж заажээ...ба хариуцагчийн гэж, мөн дараагийн хэсэгт:  ....эрхтэй гэж заасан боловч гэж заасан ба хариуцагчийн ...гэх зэргээр цэг, таслал, холбоос үгийг давхардуулан бичиж, бичвэрийн утга санааг алдагдуулсан,

      - мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээрт, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийсэн байгааг тус тус анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

     5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

      6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,537,581 төгрөгийг /нэг сая таван зуун гучин долоон мянга, таван  зуун наян нэг/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч УДС ХХК-д олгох үндэслэлтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч УДС ХХК-ийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,537,581 /нэг сая таван зуун гучин долоон мянга таван зуун наян нэг/  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “УДС” ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                        ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ  

                                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН