Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1000

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01000/И

 

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, А.Л***/регистрийн дугаар **, утас **/-ын хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Л***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Л*** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 1982 оны 05 дугаар сарын 25-нд Шарын голын Мод бэлтгэлийн аж ахуйд слесариар анх ажилд ороод 1 сарын дараа жолоочоор жинхэлээд тууш модны маз ** маркийн авто машиныг 1989 оныг дуустал ажилласан. Халагдсан тушаал нь олдохгүй байгаа тул Шарын голын мод бэлтгэлийн аж ахуйд ажилласан 7 жил 7 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Л***ын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Хүсэлт гаргагч А.Л*** нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж, ахуйд Авто гарашид слесарь, жолоочоор 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж, ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх, хөнгөн ажилд шилжүүлэх, өөрчлөн ажиллуулах, нярай хүүхэдтэй эхэд тэтгэмж олгох тухай даргын тушаал, гэрч Д.Б***, С.Г*** нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.Л*** нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж, ахуйд Авто гарашид слесарь, жолоочоор 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.Л***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                               

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА