Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1001

 

              Зохигчдын эвлэрлийг баталж,

                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00895/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суугч ******* овогт *******ын *******  /регистрийн дугаар МС 72061208, утас /-д холбогдох,

 

  “5,883,040 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...******* овогтой ******* миний бие иргэн Г.*******ээс 5,883,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээндээ: Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,883,040 төгрөгнөөс 3,883,040 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Г.******* нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.“ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан 5,883,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага болох 5,883,040 төгрөгнөөс 3,883,040 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Г.******* нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох 5,883,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 109,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Г.*******ээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА