Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0120

 

М.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Г нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.3.1, 27.4.3, 27.5, 27.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдагдснаар сонсгох ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонгох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу бол ажлын хэсгийн дүгнэлтийг талаар бус маргаан бүхий ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актын талаар сонсох ажиллагааг зохион байгуулах ёстой гэдэг нь харагдаж байх бөгөөд хэрэгт авагдсан ажлын хэсгийн дүгнэлт гэх баримтад зөрчлийг хэрхэн тогтоосон, түүний дагуу хуульд заасан ямар хариуцлага тооцох талаар огт тусгагдаагүй байгаа нь сонсгох ажиллагааг хуулийг дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч М.Г хувьд хэвлэгдээд ирсэн гадаад паспортод гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл огт байхгүй бөгөөд ахлах бүртгэгч болон гэрээт ажилтан хэвлэлтээс ирсэн паспортыг хүлээн авч, даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж баталгаажуулсан эсэхийг шалгасны үндсэн дээр олголтыг хийхийг журамласан ба энэ тохиолдолд дээрх 2 тохиолдлын аль нь үүссэн болохыг тодруулахыг өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагчид даалгасан байхад түүнийг тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс энэхүү даалгавар биелэгдсэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зочих эрхийн бүртгэл хөтлөх журам”-д зааснаар...шат дараалсан, харилцан уялдаатай процессыг дамждаг хооронд нь салгаж, зааглах боложгүй цогц, нэгдмэл үйл ажиллагаа байна... маргаан бүхий тохиолдлын хувьд паспортыг гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй олгосон үйлдэл нь журмаар зохицуулсан цогц нэгдмэл үйл ажиллагаатай нийцээгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй” талаар дурдсан цогц нэгдмэл үйл ажиллагаатай нийцээгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй” талаар дурдсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь хэрэв цогц үйл ажиллгаа юм бол түүнд оролцсон этгээдүүд яагаад ялгамжтай сахилгын шийтгэл хүлээлгэх болов, энэ нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй бөгөөд уг журамд зааснаар ахлах улсын бүртгэгч болон гэрээт ажилтан бичилт хийгдсэн паспортыг даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж баталгаажуулах, ийнхүү баталгаажуулсан эсэхийг дахин дахин шалгахаар журамласан, хэлтсийн даргын хувьд эдгээр албан тушаалтнуудын өрөөнд нь оруулж ирсэн паспортыг дээрх байдлаар баталгаажуулж олгох үйл ажиллагаа болон бусад ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй.

Гэтэл зөрчилтэй олгогдсон гээд байгаа паспорт нь үнэхээр хэлтсийн даргын өрөөнд орж гарын үсэг зуруулах үед паспортууд дунд байсан эсэх, хэрэв байсан бол яагаад гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, тэрийг нь ахлах улсын бүртгэгч, гэрээт ажилтан нар яагаад шалгаагүй, эсхүл бүр эсрэгээрээ баталгаажуулахаар хэлтсийн даргад өгсөн боловч ямар нэг шалтгаанаар баталгаажуулахаас татгалзсан эсэх, ийнхүү татгалзаж баталгаажуулаагүй байхад нь иргэдэд олгосон эсэх гэх мэт үйл баримтуудыг тогтоох, шалгах, ялгаж салгах боломж нь бүрэн байсаар байхад цогцоор нь авч үзэх ёстой гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухай үед үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийг хэрэглэлгүй 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг албаар дордуулах зорилгоор хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхад анхан шатны шүүхээс зөв дүгнэсэнгүй гэж үзэж байна.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г нь үндэсний энгийн гадаад паспорт баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, иргэдэд олгогдсон гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдэд хохирол учруулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0833 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Г албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/124 дүгээр тушаалын 1 дэх заалтаар дээрх 128/ШШ2018/0833 дугаар шийдвэрт дурдсан нэхцөл байдлыг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор дүгнэлт гаргаж танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үндэсний гадаад паспорт авахаар хүсэлт гаргасан 5 иргэн 08 дугаар сарын 03-ны өдөр паспортаа хүлээн авсан боловч уг паспортууд зөрчилтэй, тухайлбал хэлтсийн дарга М.Г гарын үсэг зурагдаагүй, мөн гадаад паспорт дээр тэмдэг дарж баталгаажуулаагүйн улмаас иргэн Р.Ч, О.М нар хүүхдүүдийн хамт хилээр нэвтэрч чадалгүй буцаж ирсэн талаарх гомдлоо 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр захиргааны байгуулагад гаргасан байх бөгөөд уг зөрчлийн улмаас дээрх иргэдэд учирсан хохирлыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн ажилтнууд хамтран барагдуулжээ.

Ажлын хэсгийн хяналт шалгалтаар дээрх 5 иргэнд гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй 2273034, 2309922, 2273031, 2273046, 2273047 дугаартай үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг олгосон болох нь тогтоогдсон байх бөгөөд дээрх иргэдийн үндэсний энгийн гадаад паспортыг гарын үсэг, тэмдгийн дардасгүй олгосон болохоо нэхэмжлэгч М.Г хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг тасгийн дарга М.М, цаашлаад гэрээт ажилтан Б.Б шилжүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/412 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн байгуулагын тамга, тэмдэг хэрэглэх журам”-ын 3.3-д заасан “... дүүргийн...хэлтсийн дарга нар Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдэгийг...түшнэ”, 4.2-т “Байгууллагын тамга, тэмдгийг хариуцаж байгаа албан хаагч нь тамга тэмдгийг өөр хүнд шилжүүлэх,...”-ийг хатуу хориглоно гэсэн заалтыг зөрчжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г ажлын байрны тодорхойлолтод зааснаас үзвэл тэрээр иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, улсын бүртгэгчдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар шууд хангах, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихаар байх тул “...ахлах улсын бүртгэгч болон гэрээт ажилтан бичилт хийгдсэн паспортыг даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж баталгаажуулах, ийнхүү баталгаажуулсан эсэхийг дахин дахин шалгахаар журамласан, хэлтсийн даргын хувьд эдгээр албан тушаалтнуудын өрөөнд нь оруулж ирсэн паспортыг дээрх байдлаар бамалгаажуулж олгох үйл ажиллагаа болон бусад ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ийнхүү нэхэмжлэгч М.Г нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 5.1, 5.2, 5.4, 6.2-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Түүнчлэн давж заалдах гомдолд “хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалаар нэхмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглэлгүй 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг албаар дордуулах зорилгоор хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхад анхан шатны шүүхээс дүгнэсэнгүй гэж үзэж байна” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй, учир нь шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлаж  шийдвэрлэсэн байх бөгөөд 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг  баримталж маргаан бүхий тушаалыг гаргасан нь түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон