Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 43

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Л-н Н-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.        

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнссэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.         

            5.Шүүгдэгч Л.Н-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцсугай.

            7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Н-д буцаан олгосугай. 

            9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-с 1000000 төгрөгийг гаргуулж,

            -Хохирогч С  аймгийн С... сумын ..  дугаар багийн нутаг “О.....” гэх газарт оршин суух, М..... овогт Ж-н Н-ж /РД:МЮ000000/-д олгосугай.

            10.Шүүгдэгч Л.Н-ж нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

            13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Н-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ