Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 01270

 

 

   

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-21-р байр “Тажун” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-19 тоотод оршин суух,Эрдэнэт үйлдвэр ХХК ЗМЗ-д нярав ажилтай Борлууд овгийн Цэрэнжавын Шижиртуяад хариуцагдах /ОО-86020268 / сургалтын төлбөр 410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тажун” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводад нярав ажилтай Цэрэнжав овогтой Шижиртуяа нь хүү Б.Данзанжамцынхаа хоолны мөнгө 410.0 мянган төгрөгийг төлөхгүй байгууллагыг хохироож байгаа тул 2016.06.13-ны өдөр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан болно....Ажлын байрны хаягаар иргэн Ц.Шижиртуяатай холбогдож манай нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Ц.Шижиртуяа шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие Ц.Шижиртуяа нь Тажун ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаж, 2016-11-20-ны өдөр төлбөрийг барагдуулахаа бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Тажун” ХХК нь хариуцагч Ц.Шижиртуяад холбогдуулан сургалтын төлбөр 410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Шижиртуяа нь нэхэмжлэгч “Тажун” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 410,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,9500 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 6,475 төгрөг, хариуцагчаас 6,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тажун ХХК-д олгохоор заалаа.

         Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч “Тажун” ХХК-ний 410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Шижиртуяа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 06 дугаар  сарын 13-ны өдөр төлсөн 12,950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 6,475 төгрөг, хариуцагчаас 6,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ