Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 01269

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: “Капитал банк” ны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй “Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэерэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Капитал банкны Орхон салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““Капитал банк нь зээлдэгч Баасанжав овогтой Шүрэнцэцэг /М372060Ю1/, Чойжилжав овогтой Алтанхуяг /МЭ72090175/ нартай 2014 оны 12 дугаар сарын 25- ны өдөр Зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй Жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар олгосон.Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Орхон аймаг БӨ сумын Их залуу баг 31а-9 тоот хувийн сууцыг газрын хамт барьцаалсан. Зээлдэгч зээл авах үед Хангайн бүс худалдааны төвд лангуу түрээслэн бизнес эрхэлдэг байсан ба одоо ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй. Мөн банкны зүгээс зээл болон зээлийн хүү төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар банкинд худал мэдээлэл өгч банкыг маш ихээр хохироож байна. Зээлдэгчийн гэрийн хаягаар очиход байхгүй ба харъяалах багийн зохион байгуулагчаас тус хаягт байхгүй гэсэн тодорхойлолтыг авсан.Зээлдэгч Б.Шүрэнцэцэг нь 2016.09.12-ны өдрийг хүртэл үндсэн зээл 1,896,464.11 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,013,073.02 төгрөг, торгуулийн хүү 37,288.87 төгрөг нийт 4,946,826.00 төгрөг төлсөн байна.Тиймээс зээлдэгч Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нарыг эрэн сурвалжилж зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкны зээлийн үлдэгдэл, УТХураамж болох 70,200 төгрөг зэргийг банкинд гаргуулж өгнө үү гэжээ.

Капитал банкны Орхон салбарын захирал Д.Цэерэгзэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баасанжав овогтой Шүрэнцэцэг ,Чойжилжав овогтой Алтанхуяг нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтээ дэмжиж байна.Эдгээр хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс.Хангайн бүс худалдааны төвд худалдаа эрхэлж байсан.Хамгийн сүүлд 2016 оны 6 сард ЦБ хотоос дансаар 2 удаа төлбөр хйисэн.Зээлийн барьцаа хөрөнгө болох Их залуу багийн 31а-09 тоот хашаа байшин эзгүй байдаг.Зээлээ хугацаандаа төлөхгүй,зээлийн төлбөр барьцаа хөрөнгийн үнээс хэтэрч байгаа тул эдгээр хүмүүсийн оршин суугаа газрыг олж өгнө үү.Б.Шүрэнцэцэг МЗ 72060101,Ч.Алтанхуяг МЭ 72090175 гэсэн регистртэй байна гэжээ

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Капитал банкны Орхон салбар хариуцагч Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нараас 4,946,826 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нар нь зээлийн гэрээн дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 31а-9 тоотод оршин суухгүй, одоогийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан байх бөгөөд шүүхэд хариуцагчаас татагдвал зохих этгээдүүд болох нь тогтоогдож байна. Иймд хүсэлтийг хангаж Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Баасанжав овогтой Шүрэнцэцэг /МЗ-72060101/ , Чойжилжав овогтой Алтанхуяг /МЭ-72090175/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Б.Шүрэнцэцэг, Ч.Алтанхуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..                   .

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ