| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01354/И |
| Дугаар | 01268 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-53 тоотод оршин суух Бүргэд овгийн Ганлсангийн Наранцогтийн /ФА-58032060 / “С.Азжаргалыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Наранцогт,нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Наранцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Г.Наранцогт нь тус иргэний шүүхэд хариуцагч Сайнзаяа овогтой Азжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч С.Азжаргал нь оршин суух хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр 4704 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учир Сайнзаяа овогтой Азжаргалыг эрэн сурважилж өгнө үү ” гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Наранцогт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Азжаргал нь минйи охин Оюун-Эрдэнэтэй хамт ажиллаж байгаад түрээсийн 2 200 000 төгрөг,нэмж 500 000 төгрөг аваад алга болсон.Миний охин саяхан нас барсан тул би Азжаргалаас мөгийг нэхэмжлэх гэсэн болочвч олдохгүй байна.Азжаргал нь Эрдэнэтийнх.Булаг багийн 32-03 тоотод ээж Сайнзаяа нь оршин суудаг.Ээж нь хүүхдээ хотод байгаа гэдэг.Азжаргалын регистрийн дугаар АН 90101917.Залилангийн хэргээр ял эдэлсэн гэж сонсож байсан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Наранцогтын С.Азжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.
Г.Наранцогт нь хариуцагч С.Азжаргалаас 2,200,000 төгрөг гаргуулахаар гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь шүүгчийн 2016-09-07-ны өдрийн 4704 дугаартай захирамжаар нотлогдож байх тул С.Азжаргалыг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд хүсэлтийг хангаж Сайнзаяа овогтой Азжаргалыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Сайнзаяа овогтой Азжаргалыг /РД: АН90101917 / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар С.Азжаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 08 сарын 17-ны өдөр төлсөн 500,150 төгрөг, 2016 оны 09 сарын 19-ний өдөр төлсөн 20,050 төгрөг, нийт 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ