| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01348/И |
| Дугаар | 01267 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 17в-9 тоотод оршин суух Боржигон модны овгийн Лувсансүрэнгийн Цэгмэдийн /ФД-66092901/ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Л.Цэгмэд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Лувсансүрэнгийн Цэгмэдийг сургууль төгсөж Зүүнхараа барилга орон сууцны 1-р ангид хуваарилагдан Эрдэнэт хэсэгт ажилд томилоход 1987-7-07-ны өдрийн 35/262 дугаартай тушаалыг бичихдээ Лувсанцэрэн овогтой Цэгмэд гэж бичсэн нь тэтгэвэрийн бичиг баримт бүрдүүлэхэд зөрүүтэй болсон тул ажилд томилогдсоныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Лувсансүрэнгийн Цэгмэд нь Улаанбаатар Төмөр замын Барилга орон сууцны 1-р ангийн даргын 1987-7-07-ны өдрийн 35/262 дугаартай ажилд томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн иргэний цахим үнэмлэхний баталгаат хуулбар, 2015-09-15-ны өдөр олгогдсон 83 дугаартай ажлын үнэмлэхний баталгаат хуулбар, Улаанбаатар хот дахь Төмөр замын техникумын 1987-06-27-ны өдөр олгогдсон 7613 дугаартай дипломын баталгаат хуулбар, 2016-09-16-ны өдрийн иргэний цахим үнэмлэхний лавлагаа, 033130 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, 081329 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар, Лувсансүрэнгийн Цэгмэдийг Улаанбаатар төмөр замын БОС-ны 1-р ангийн даргын 1987-07-07-ны өдрийн 35/262 дугаартай тушаалаар ажилд томилохдоо “Лувсанцэрэнгийн Цэгмид” гэж ташаарч бичсэн байх бөгөөд уг тушаалын жинхэнэ эзэмшигч нь Лувсансүрэнгийн Цэгмид мөн болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Лувсанцэрэнгийн Цэгмэдийг Улаанбаатар төмөр замын БОС-ны 1-р ангийн Эрдэнэт хэсэгт слесариар томилсон ангийн даргын 1987-07-07-ны өдрийн 35/262 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Лувсансүрэнгийн Цэгмэд мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ