Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 211/МА200/00017

 

211/МА200/00017

 

                                        

                            

          “Т ХХК-ны нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 200 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШШ200/00262 дугаартай шийдвэртэй

У хот, Х дүүрэг, 0 дугаар хороо, С хороолол, Б гудамж-00, Э, 0 давхрын 0 тоотод байрлах “Т ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Б 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух Д.О,

Хариуцагч: А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц 0-0 тоотод оршин суух Ц.Т нарт холбогдох

276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагатай

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын 2 дугаар баг, 2/08 айлын орон сууцны 0-00 тоотод оршин суух Ц.Б,

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын 2 дугаар баг, 2/08 айлын орон сууцны 0-00 тоотод оршин суух Д.О нарын нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Тфинанс ББСБ

Хариуцагч: А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Бор толгой 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух Д.Од холбогдох

Итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзул

Нэхэмжлэгч Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Бямбаахүү

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Удвал

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Тфинанс ББСБ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.О нь Тфинанс ББСБ ХХК-иас

- 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00500 дугаартай зээлийн гэрээ мөн өдрийн 0050RC-01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 0 сарын 02-ны өдрийн 0500 дугаартай зээлийн гэрээ мөн өдрийн 0500RC-01 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцалж зээлийн гэрээний үндсэн төлбөрт 206.000.851.20 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 00.018.600.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт72.998.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 91.500 төгрөг нийт 276.627.982.98 төгрөгийг зээлдэгч Д.О, болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Т нараас гаргуулах барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж Тфинанс ББСБ ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2. Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дагвадорж овогтой О миний бие Тфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг эмийн сангуудынхаа эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашиг орлого сайтай ажиллаж эмийн сангийн байр барих зорилготой авсан. Нэгдсэн үндэстний байгууллагын эмч төлөөлөгч танилынхаа миний хаягаар явуулсан гэх илгээмжийг авахгүй бол аюулд өртлөө гэсэн мэйлийн дагуу 2020 оны 0 дугаар сарын 05-08-ны өдрийг хүртэл нийт 95,00,000 төгрөгийг шилжүүлж маш их хэмжээний хохиролд орсон. Одоогоор илгээмжээ ч авч чадаагүй, мөнгөө ч авч чадаагүй цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн хэлтэст шалгагдаж байна. 2020 оны 01 дүгээр сард Д.О миний төрсөн дүү маань хүнд бэртэж тархины, нүдний хагалгаанд гадагшаа явж яаралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй болж хагалгааны төлбөрт 00,000,000 төгрөг хэрэг болсон. Бид ах дүү хамаатан садангаасаа  хандив тусламж гуйж эмийн сангийн эргэлтийн хөрөнгөөс 00,000,000 төгрөгийн эм барааг бөөний үнээс 20-00 хувь хямдруулж борлуулан дүүгийнхээ хагалгааны зардалд зарцуулсан билээ. Манай компани энэхүү санхүүгийн алдагдал ар, араасаа гарч эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа доголдож Төрийн банкны болон тус банк бусаас авсан зээлүүдээ хугацаанд нь бүрэн төлөх чадамжгүй болсон. Мөн энэ байдлаа хэлж Тфинанс ББСБ ХХК-ийн орон нутаг хариуцсан зээлийн хорооны ахлах менежерүүдтэй уулзаж сарын төлөлтийг багасгаж өгөөч гэж хүсэлт тавьсан ч хугацаа хэтрэлтээ арилгахгүй бол энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн, учир бид хугацаа хэтрэлтээ арилгах зорилготой маш их хичээж зарж болох гэрийн тавилга, нөөц ихтэй эм бараагаа бөөний үнээр зарж зээлийн төлбөр рүүгээ хийсэн, мөн 2020 оны 08 дугаар сард манай гэр бүлийн асрамжид байсан эмээ маань хүнд өвчний улмаас нас барж бид 08 дугаар сард зээлээ төлөх боломж маань бүүр багассан тул арга буюу зээлийн хүүгээ зогсоож өгөөч гэж Тфинанс ББСБ ХХК-д хүсэлт тавьсан. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж хүүг зогсоолоо гэж хариу өгсөн, энэ үед мөн Төрийн банкнаас авсан зээл маань шүүхийн шийдвэрт шилжиж бидний бүх данс хаагдаж сэтгэл санаа бие махбодийн маш хүнд цохилтод орсон, Д.О би авсан зээлээ хугацаандаа төлж чадалгүй хүндрэл чирэгдэл хохирол үзүүлж байгаадаа Тфинанс ББСБ ХХК-ийн хамт олноос чин сэтгэлийн уучлалтыг хүсэж байна. Би 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр авсан 0500 дугаартай 170,000,000 төгрөгийн зээлээс 2020 оны 11 дүгээр сараас 2020 оны 0 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 20,505,000 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,170.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,760.50 төгрөгийг тус тус төлсөн. Энэхүү зээлийн хүү өндөр алданги тооцож байсан учир, манай компани нөхцөл байдал, хугацаа хэтрэлтийг арилгаж чадаагүй. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авсан 00500 дугаартай 70,000,000 төгрөгийн зээлээс 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 0 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 00,270,10 төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 6,000,207.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,070.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 00,505,90 төгрөгийг тус тус төлсөн, энэ зээл маань 2020 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаа хэтрэлгүй төлөгдөж байсан. Д.О би аймгийн төвд ажиллаж байсан Өгөөмөр эмийн сангийн үйл ажиллагааг хаасан. Одоо нөхөр Ц.Т хүү Уудамманлайгийн хамт Цэцэрлэг суманд амьдарч Цэц Цагаан Уул эмийн сангаа ажиллуулж байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ажлын 5 хоногт өдөр бүр 50,000 төгрөгийг төлж байгаа бөгөөд миний Тфинанс ББСБ ХХК-аас авсан зээлүүдийн барьцаанд тавьсан үл хөдлөхүүд бол ах дүү хамаатан садан болон найз нөхдийн маань Д.О надад бизнесийг маань дэмжиж түр барьцаалж зээлээ төлөх хүртэл хугацаанд л итгэл үзүүлсэн тусламж билээ. Иймд би энэхүү үл хөдлөхүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй, найз нөхөд ах дүүс маань эсэргүүцэж байна, мөн шүүхийн байгууллагад хандаж итгэмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж өгөхийг шаардаж байна. Мөн зээлийн хугацаа хэтрэлтийн алданги тооцсон хүү 00,018,600.01 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,998,00 төгрөгийг төлөх боломжгүй учир нь миний нийт авсан зээлээс төлсөн дүн 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар 56,809,10 төгрөг, үүнээс 08,787,816 төгрөгийг хүүд суутгасан үндсэн зээлээс 8,021,298 төгрөг хасагдсан байна. Иймд бид хэчнээн гэрээний дагуу төлсөн ч дүнгийн маань 85%-ийг хүүгийн төлбөрт авсан учир үнэхээр энэ хүнд нөхцөл байдал дунд дахиж хүү төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Д.О миний Тфинанс ББСБ ХХК-иас авсан 00500 дугаартай зээлийн, үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөгийг, 0500 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 168,021,909.12 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 91,500 төгрөг, нийт төлөх 206,06,051.20 төгрөгийг манай гэр бүл бидний бизнесийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэр бүлийн хамт зөвшилцөж тус банк бус байгууллагаас 60 сарын хугацаатай авсан зээлийг 06 сарын хугацаанд барьцаа хөрөнгөд халдахгүйгээр төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү. Бид одоогийн байдлаар зээл төлөлтийн нөхцөл байдлаа харахад эхний 6 сард сар бүр 1,000,000 төгрөг төлж дараагийн саруудад төлөлтөө нэмэгдүүлэн төлөх болно. Бид гэр бүлийн хамт цаашид бизнесийн нөхцөл байдлаа сайжруулан зээлийн барьцаанд тавьсан ах дүү найз нөхөд хамаатан садныхаа үл хөдлөхүүдийг чөлөөлөх том хариуцлага ирж байгаа тул бид маш сайн ажиллаж зээлээ төлөх болно гэжээ.

1.0. Хариуцагч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэцэгээ овогтой Т миний бие Тфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Эхнэр Д.О маань фейсбүүкээр танилцсан ажил мэргэжлийн дагуу санал бодлоо солилцдог байсан Жеффр Батбаяр гэгч Нэгдсэн үндэстний байгууллагын эмч төлөөлөгч танилынхаа өөрийнх хаягаар явуулсан гэх илгээмжийг авахгүй бол аюулд өртлөө мэйлийн дагуу 2020 оны 0 дугаар сарын 05-08-ны өдрийг хүртэл нийт 95,00,000 төгрөгийг шилжүүлж маш их хэмжээний хохиролд орсныг би мэдээгүй 2020 оны 01 дүгээр сард мэдсэн мөн одоогоор илгээмжээ ч авч чадаагүй мөнгөө ч авч чадаагүй цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн хэлтэст шалгагдаж байна. 2020 оны 01 дүгээр сард эхнэр Д.Огийн төрсөн дүү маань хүнд бэртэж тархины, нүдний хагалгаанд гадагшаа явж яаралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй болж хагалгааны төлбөрт 00,000,000 төгрөг хэрэг болсон. Бид ах дүү хамаатан садангаасаа  хандив тусламж гуйж эмийн сангийн эргэлтийн хөрөнгөөс 00,000,000 төгрөгийн эм барааг бөөний үнээс 20-00 хувь хямдруулж борлуулан дүүгийнхээ хагалгааны зардалд зарцуулсан билээ. Манай компани энэхүү санхүүгийн алдагдал ар, араасаа гарч эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа доголдож Төрийн банкны болон тус банк бусаас авсан зээлүүдээ хугацаанд нь бүрэн төлөх чадамжгүй болсон. Мөн энэ байдлаа хэлж эхнэр Д.О бид хоёр Тфинанс ББСБ ХХК-ийн орон нутаг хариуцсан зээлийн хорооны ахлах менежерүүдтэй уулзаж сарын төлөлтийг багасгаж өгөөч гэж хүсэлт тавьсан ч хугацаа хэтрэлтээ арилгахгүй бол энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн, учир бид хугацаа хэтрэлтээ арилгах зорилготой маш их хичээж зарж болох гэрийн тавилга, нөөц ихтэй эм бараагаа бөөний үнээр зарж зээлийн төлбөр рүүгээ хийсэн, мөн 2020 оны 08 дугаар сард эхнэр бид хоёрын асрамжид байсан эмээ маань хүнд өвчний улмаас нас барж бид 08 дугаар сард зээлээ төлөх боломж маань бүүр багассан тул арга буюу зээлийн хүүгээ зогсоож өгөөч гэж Тфинанс ББСБ ХХК-д эхнэр маань хүсэлт тавьсан. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж хүүг зогсоолоо гэж хариу өгсөн, энэ үед мөн Төрийн банкнаас авсан зээл маань шүүхийн шийдвэрт шилжиж бидний бүх данс хаагдаж эхнэр О маань сэтгэл санаа биемахбодийн маш хүнд цохилтод орсон. Бид авсан зээлээ хугацаанд нь төлж чадалгүй хүндрэл чирэгдэл хохирол үзүүлж байгаадаа Тфинанс ББСБ ХХК-ийн хамт олноос Ц.Т би чин сэтгэлийн уучлалтыг хүсэж байна. Бид энэхүү зээлийг бүх боломжоо дайчлан төлнө. Бид 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр авсан 0500 дугаартай 170,000,000 төгрөгийн зээлээс 2020 оны 11 дүгээр сараас 2020 оны 0 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 20,505,000 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,170.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,760.50 төгрөгийг тус тус төлсөн. Энэхүү зээлийн хүү өндөр алданги тооцож байсан учир, манай компани нөхцөл байдал, хугацаа хэтрэлтийг арилгаж чадаагүй. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авсан 00500 дугаартай 70,000,000 төгрөгийн зээлээс 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 0 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 00,270,10 төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 6,000,207.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,070.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 00,505,90 төгрөгийг тус тус төлсөн, энэ зээл маань 2020 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаа хэтрэлгүй төлөгдөж байсан. Манай гэр бүл аймгийн төвд ажиллуулж байсан Өгөөмөр эмийн сангийн үйл ажиллагааг хаасан, одоо Ц.Т би 2022 онд өөрийн төрсөн дүү Ц.Тансаг-Эрдэнийн хамт А аймгийн Цэцэрлэг суманд харьяалалтай Цэц Цагаан Уул ЗГБХН-ийг эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг газрыг ажлын байртай нь худалдаж авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжлийн хүн ажиллуулж байгаад одоо манай гэр бүл 2020 оны 0 дугаар сарын 20-ны өдөр Цэцэрлэг суманд нүүж ирэн өөрсдийн биеэр тус эмийн сангаа ажиллуулж, тус суманд амьдарч байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ажлын 5 хоногт өдөр бүр 50,000 төгрөгийг төлж байгаа бөгөөд Тфинанс ББСБ ХХК-ийн дансанд төлж байгаа бөгөөд энэ төлж буй төгрөг маань үндсэн зээлээс хасагдана гэж тооцоолж байна. Мөн бид бас Төрийн банкны зээлээс өдөр бүрийн орлогоос ийм хэмжээний дүнгээр төлж байгаа. Манай гэр бүл үнэхээр ийм маш хүнд нөхцөл байдалд байгаа учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахад маш их хүндрэлтэй байгаа бөгөөд эхнэрийн маань Тфинанс ББСБ ХХК-аас авсан зээлүүдийн барьцаанд тавьсан үл хөдлөхүүд бол ах дүү хамаатан садан болон найз нөхдийн маань манай гэр бүлийн бизнесийг маань дэмжиж түр барьцаалж зээлээ төлөх хүртэл хугацаанд л итгэл үзүүлсэн тусламж билээ. Иймд би энэхүү үл хөдлөхүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй, найз нөхөд ах дүүс маань эсэргүүцэж байна, мөн шүүхийн байгууллагад хандаж итгэмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж өгөхийг шаардаж байна. Мөн зээлийн хугацаа хэтрэлтийн алданги тооцсон хүү 00,018,600.01 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,998,00 төгрөгийг төлөх боломжгүй учир нь миний нийт авсан зээлээс төлсөн дүн 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар 56,809,10 төгрөг, үүнээс 08,787,816 төгрөгийг хүүд суутгасан үндсэн зээлээс 8,021,298 төгрөг хасагдсан байна. Иймд бид хэчнээн гэрээний дагуу төлсөн ч дүнгийн маань 85%-ийг хүүгийн төлбөрт авсан учир үнэхээр энэ хүнд нөхцөл байдал дунд дахиж хүү төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Эхнэр Д.Огийн Тфинанс ББСБ ХХК-иас авсан 00500 дугаартай зээлийн, үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөгийг, 0500 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 168,021,909.12 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 91,500 төгрөг, нийт төлөх 206,06,051.20 төгрөгийг манай гэр бүл бидний бизнесийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэр бүлийн хамт зөвшилцөж тус банк бусын байгууллагаас 60 сарын хугацаатай авсан зээлийг 06 сарын хугацаанд барьцаа хөрөнгөд халдахгүйгээр төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү. Бид одоогийн байдлаар зээл төлөлтийн нөхцөл байдлаа харахад эхний 6 сард сар бүр 1,000,000 төгрөг төлж дараагийн саруудад төлөлтөө нэмэгдүүлэн төлөх болно. Бид бизнесийн нөхцөл байдлаа сайжруулан аль болох хугацаанаас наана төлж энэ олон хүмүүсийн үл хөдлөхүүдийг барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлтэй байна гэжээ.

1.0. Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дагвадоржийн Од 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 012 дугаартай итгэмжлэлийг олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Д.О нь А аймгийн Э сумын 2-р баг 0-р 06 айлын орон сууцны 06 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /Ү-011800095, Г№00009028/-г Т ХХК-н зээлийн барьцаанд түр барьцаалсан байна. Гэтэл Т ХХК нь дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.О нь  А аймгийн Э сумын 2-р баг 0-р 06 айлын орон сууцны 06 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /Ү-011800095, Г№00009028/-г хэдхэн төгрөгийн барьцаанд тавиад 0 сарын дотор Сайхантэрх ХХК-с өөрийн захиалсан орон сууцны гэрчилгээ гарангуут миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлсэн. Гэтэл Д.О нь уг үл хөдлөх хөрөнгийг Тфинанс ББСБ ХХК-н зээлийн барьцаанд тавихдаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон надад хэлсэн үнээс хэт өндөр үнээр барьцаалсан. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас  хэлсэн хугацаандаа  чөлөөлж өгөх боломжгүйг өөрөө мэдэж байсан атлаа надад худал хэлж итгэмжлэл хийлгэж зээлийн барьцаанд тавьж улмаар уг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээнд хүрчихээд байна. Тухайн үед миний бие Д.Огийн энэхүү нөхцөл байдлыг мэдэж байсан бол итгэмжлэл хийж өгөхгүй байсан бөгөөд Д.О нь анхнаасаа хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн тул А аймгийн Э сумын 2-р баг 0-р 06 айлын орон сууцны 06 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /Ү-011800095, Г№00009028/-г зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

1.5 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дагвадоржийн Од 2020 оны 09 сарын 27-ны өдөр 061 дугаартай итгэмжлэлийг олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Д.О нь А аймгийн Э сумын 1-р баг, 02-01 оот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / 0, Г№0078656/, 080 мкв талбайтай өмчлөгдсөн газар / Г-011800000, Г№00007607/-г Т ХХК-н зээлийн барьцаанд түр барьцаалсан. Гэтэл Т ХХК нь дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Д.О нь А аймгийн Э сумын 1-р баг 02-012 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / 0, Г№0078656/, 080 мкв талбайтай өмчлөгдсөн газар / Г-011800000, Г№00007607/-г хэдхэн төгрөгийн барьцаанд тавиад 2020 оны 12 сард С ХХК-с өөрийн захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарангуут миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлсэн. Гэтэл Д.О нь уг үл хөдлөх хөрөнгийг Тфинанс ББСБ ХХК-н зээлийн барьцаанд тавихдаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон надад хэлсэн үнээс хэт өндөр үнээр барьцаалсан. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас  хэлсэн хугацаандаа  чөлөөлж өгөх боломжгүйг өөрөө мэдэж байсан атлаа надад худал хэлж итгэмжлэл хийлгэж зээлийн барьцаанд тавьж улмаар уг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээнд хүрчхээд байна. Тухайн үед миний бие Д.Огийн энэхүү нөхцөл байдлыг мэдэж байсан бол итгэмжлэл хийж өгөхгүй байсан бөгөөд Д.О нь анхнаасаа хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн тул А аймгийн Э сумын 1-р баг 02-012 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / 0, Г№0078656/, 080 мкв талбайтай өмчлөгдсөн газар / Г-011800000, Г№00007607/-г зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч “Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нарт холбогдох 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэрэгт А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 129/ШЗ2020/00007 дугаартай захирамжаар  нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Од холбогдох итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй, Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэний хэргийг нэгтгэжээ.

2.1 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Б би хариуцагч Д.Ог их сайн танихгүй. Миний эхнэр болох Д.Отэй танил, зарим үед түүнд ирж гэрээр тариа хийж зүс таних болсон. Хариуцагч Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр та түр хашаа байшин, газраа итгэмжлэл хийж өгөөд зээлийн барьцаанд тавиулаад өгөөч, дүү нь аймгийн төвд 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох орон сууц байр захиалсан. Он гараад байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна. Байрны гэрчилгээ гарангуут таны үл хөдлөх, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж, шинэ байрныхаа гэрчилгээг зөрүүлээд тавиад, таны үл хөдлөх, газрын гэрчилгээг чөлөөлж өгч барьцаанаас чөлөөлнө, дүүдээ туслаач гэсний дагуу Д.Огийн үгэнд бүрэн итгэж 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №061 тоот итгэмжлэл хийж Дагвадоржийн Од өөрийн өмчлөлийн үе удам дамжиж ирсэн, А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 02-01 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /0, Г№0078656/, 080 мкв талбайтай өмчлөгдсөн газар /Г-011800000, Г№00007607/ зэргийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Төлөөлөгч Д.О нь таны үл хөдлөх эд хөрөнгийг цөөхөн төгрөгийн барьцаанд түр тавиад 0 сарын дотор буцаагаад өөрийн орон сууцны гэрчилгээ гарангуут барьцаагаа сольж чөлөөлөөд өгнө гэж хэлж С ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг харуулж гуйсны үндсэн дээр түүнд итгэж дээрх итгэмжлэлийг олгосон. Гэтэл төлөөлөгч Д.О нь захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэл хийлгэхээс өмнө өөр хүнд зарж мөнгийг нь авчхаад, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж, намайг залилж, итгэмжлэл хийлгэсэн байсан. Тиймээс энэхүү итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №061 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.О би Ц.Ц.Бн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие эмийн сангийн бизнес эрхэлдэг бөгөөд 2020 оны 09 дүгээр сард хамтран ажилладаг эмийн сангийн хүмүүстэйгээ ярилцаж импортын захиалгад оролцож, эмийн сангийн эргэлтийн хөрөнгүүдээ сайжруулах, мөн эмийн сангийн байр барих зорилготой ТББСБ-аас хурдан хугацаанд зээл тусламж авахаар болсон. Энэ хүү зээлийг авахад барьцаа хөрөнгө дутаж Ц.Б ахаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаалуулаач гэж гуйсан. Тухайн үед би С ХХК-тай орон сууцны захиалга 2021 онд хийж гэрээг 2022 онд баталгаажуулсан. 0 өрөө байр захиалсан байсан бөгөөд энэ байрны төлбөрийг бүрэн хийж амжаагүй, мөн байрны эхний гэдгээр мкв-ыг нь хөнгөлөлттэй үнээр 2,500,000 төгрөгөөр хийсэн байсан учир энэ хямд үнээр нь өөрийн танил эгчтэйгээ ярьж тохирч чи надад хямдралтай үнээр өөрийн гэрээн дээр авч өгч байгаа учир үл хөдлөх гэрчилгээг чиний нэр дээр гаргуулна. 1, 2 жилдээ барьцаанд тавьж ашиглаж болно, энэ нь хямд байр авч өгсний шагнал урамшуулал гэж ярьж байсан. Энэ байр нь анх 2021 онд баригдаж эхлэх үедээ захиалга өгсөн эхний 5 захиалагчид 2,500,000 төгрөгөөр мкв-ыг нь өгч байсан бөгөөд байрны эзнийг сайн таньдаг, найз нөхдийн харилцаатай байсан учир 2020 оны 01 дүгээр сард үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэж С ХХК-ийн менежер Ц.Оюунбат хэлсэн. Мөн 2022 онд энэхүү байрны үнэ өсөж мкв 2,800,000 төгрөг болсон, 2020 онд 2,950,000 болтол өссөн учир миний орон сууцны гэрээн дээр эгч бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон учир нууцалсан хэвээр байрны төлбөрөө төлсөөр үл хөдлөхийн гэрчилгээ 2020 оны 01 дүгээр сард найдвартай гарна гэдгээр маш их итгэж байсан билээ. Мөн энэ үед Хөвсгөл аймагт амьдарч ажиллаж байсан охин Энгүүн маань наад байрнаас чинь манайх захиалъя гээд надад 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч та өөрийн нэр дээр хувь лизингээр авч болох уу? гэсэн, энэ үед байрны эзэнтэй ярьж тохиролцсон. 2 өрөө байр тавиулсан бөгөөд энэхүү импортын захиалгад хөрөнгө оруулалт хийгээд 2020 оны 12 дугаар сард 50 хувийг төлж цаашид үлдэгдлийг төлж болохыг ярьж тохиролцсон. Тухайн үеийн үнээр авахаар болсон. Ийм учир Ц.Б ахаас үл хөдлөхийн барьцааг он гаргаад чөлөөлж өгөхөөр ярьж тохиролцон зээлийн барьцаанд тавьсан. Тухайн үед ТББСБ-аас 170,000,000 төгрөгийн зээл авахад 20,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө дутсан байсан учир Ц.Б ахын үл хөдлөхийг өөрийн машинтайгаа тавьж, зээлээ бүрэн авсан. Энэхүү зээлээ 2020 оны 0 дугаар сарын 00-ний өдөр авсан өдрөө 50,000,000 төгрөгийг эхний захиалгад оруулж, дараагийн захиалгыг хүлээж байх хугацаанд буруу ирсэн мэйлийн дагуу мөнгө шилжүүлж, цахим залиланд өртөж, 97,500,000 төгрөгөөр хохирч, үүнийг 2020 оны 0 дугаар сарын 0-ны үед мэдэж цагдаад өгч шалгуулсан боловч 20,600,000 төгрөгийг олох боломжтой шалгаж байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Одоогоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст ахмад Ганзориг, мөрдөн байцаагч дээр шалгагдаж байна. Энэхүү байдлаас болж мөн захиалсан бараа маань 2020 оны 11 дүгээр сард ирэх байсан нь удааширсан. 2020 оны 05 дугаар сард ирж шилжүүлэх газар тариалангууд маань 0,0 дүгээр саруудад ариутгалын бодисоо авч банк бусаас авсан өндөр хүүтэй зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд орж, мөн үл хөдлөхийн гэрчилгээ заасан хугацаандаа гарах боломжгүй болж 2020 оны 12 дугаар сард төрсөн дүү маань хүнд гэмтэж, тархи, нүдний хүнд хагалгаанд орж, эмчилгээний зардалд О надаас 50,000,000 гаруй төгрөг гарсан бөгөөд гэнэтийн санхүүгийн уналтад орж, ар гэрийн гачигдал, өвчин зовлон гарч Ц.Б ахад заасан хугацаандаа үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлж өгч чадаагүй учир энэхүү итгэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн надад итгэж өгсөн энэ их итгэлийг алдсандаа чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Надад Ц.Б ахыг хуурч залилах ямар ч бодол байгаагүй бөгөөд цаашид бүх хариуцлагыг Д.О би бүрэн хариуцахыг мэдэгдэж байна гэжээ.

2.0 Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлөөлүүлэгч Дамдинсүрэнгийн О миний бие 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №012 тоот итгэмжлэл хийж Дагвадоржийн Од А аймгийн Э сумын 2 дугаар баг, 0 дугаар 06 айлын орон сууцны 0 дугаар орц 06 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө /0, Г№00009028/ үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Төлөөлөгч Д.О нь С ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №0 тоот орон сууц захиалагчтай хийсэн А аймгийн Э сумын 0 дугаар баг, 1 дүгээр орц 7 давхрын 700 тоот хаягт байршилтай 69.2 мкв талбайтай 0 өрөө орон сууцны гэрээг үзүүлж, баталгаа гаргаж өгсний үндсэн дээр итгэмжлэлийг олгосон юм. Гаргасан баталгаандаа энэ захиалгын гэрээтэй орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авангуутаа барьцааг чөлөөлж өгнө 0 сарын дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч чөлөөлөгдөнө гэж бодож байна. 20 орчим сая төгрөгийн зээлийн барьцаанд тавина. ТББСБ-ын зээл 0 жилийн хугацаатай гарна. Тиймээс итгэмжлэлээр 0 жилээр хийхгүй бол зээл гарахгүй болчихно итгэмжлэлээ 0 жилээр хийчхээд 0 сарын дотор барьцаагаа бүрэн чөлөөлж өгөхөө баталж байна гэж баталгаа гаргаж, орон сууц захиалагчтай хийх гэрээг харуулж гуйсны үндсэн дээр итгэж дээрх итгэмжлэлийг олгосон. Гэтэл төлөөлөгч Д.О нь захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэлээ хийлгэхээс өмнө өөр хүнд зарж мөнгийг нь авчхаад бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн байсан. Тиймээс энэхүү итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №012 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

2.0 Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.О миний бие нь Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Үнэхээр би заасан хугацаандаа үл хөдлөхийг чөлөөлж өгч чадаагүй, итгэл алдсандаа мөн миний амьдралд юу ч тохиолдсон байсан түүнээс хамаарч шалтаг тоочихгүй чин сэтгэлийн уучлалт хүсэж байна. Миний бие Д.О  эгчтэй эгч дүүсийн харьцаатай 5 жил нөхөрлөсөн бөгөөд энэхүү ТББСБ-аас авах зээлийг юунд зарцуулах мөн бизнесээ өргөжүүлж байр сав авах гэж буй талаар ярьж энэ зээлийг авахад барьцаа хөрөнгө дутаж байгаа талаар ярьж тусламж гуйсан билээ. Тухайн үед би С ХХК-тай орон сууцыг зээлээр авах захиалгад 2021 онд орж мөн байрны эхний захиалагч болсон тул хямдралтай үнээр мкв-ыг 2,500,000 төгрөгөөр захиалсан байсан ба байрны төлбөрөө гүйцэд хийж чадахгүй байсан учир танил эгчтэйгээ ярьж тохирч 2022 онд өөрийн нэр дээр гэрээ хийн эгчээсээ мөнгө авч төлсөн бөгөөд эгч маань энэхүү захиалга чи бид хоёрын дунд л байна. Одоогоор хэнд ч хэлэхгүй, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээ чиний нэр дээр гарна, чи хямд байр захиалж өгсөн учир шагналд нь 1, 2 барьцаанд тавих энэ тэр дээр болно. Эгч нь иймэрхүү тусламж үзүүлнэ гэж хэлснээр миний хувьд энэ байрны үл хөдлөх миний нэр дээр гарч би хэсэг хугацаанд барьцаанд тавьж болно гэж бодсон. Мөн энэ байрны үнэ 2022 онд 2,800,000 мкв-ыг 2020 онд 2,950,000 төгрөг хүртэл өссөн байсан. Намайг 2020 оны 09 дүгээр сард ТББСБ-аас зээл авахаас өмнө Хөвсгөл аймагт амьдарч ажиллаж байсан охин Энгүүн маань 20,000,000 төгрөг өгч та өөрийн нэр дээр хувь лизингээр байр авах талаар байрны эзэнтэй ярьж өгөөч гэснээр дахин 2 өрөө байрыг 2020 оны 12 дугаар сард 50 хувийг төлж цаашид хувь лизингээр төлөхөөр байрны эзэнтэй ярьж тохирч байсан бөгөөд тухайн үед охиныхоо өгсөн мөнгийг эмийн захиалгад оруулж байсан ба ББСБ-аас авсан зээлээс эхний захиалгаар 50,000,000 төгрөгийн ариутгалын бодисын захиалга хийж, дараагийн захиалга хийх хугацааг хүлээж байхдаа буруу мэйлээр мөнгө шилжүүлж цахим залиланд өртөж, 17,500,000 төгрөгийн алдагдалд орж, мөн 2020 оны 0 дугаар сард захиалсан бараа 11 дүгээр сард ирэх байснаа удааширч 2020 оны 05 дугаар сард ирсэн. Энэ хугацаанд санхүүгийн нэлээд хүнд алдагдалд орж ББСБ-аас авсан өндөр зээлээ төлөх хугацаандаа төлж чадахгүй хугацаа хэтрэлттэй болсон. Мөн өөрийн төрсөн дүү маань хүнд бэртэж, тархи, нүдний хагалгаанд орж эмчилгээний зардалд 50,000,000 төгрөг зарцуулсан. Энэхүү гачигдлуудаас болж мөн захиалсан байрны эзэд янз бүрийн асуудал нэхэж мөн захиалсан байрны эзэд янз бүрийн асуудал хэлж одоогоор үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байгаа бөгөөд Д.О эгчид бичиж өгсөн баталгааны хугацаанд үл хөдлөхийг чөлөөлж өгч чадаагүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн надад Д.О эгчийг хуурах залилах бодол ерөөсөө байгаагүй бөгөөд миний амьдралын нөхцөл байдал маш хүнд байдалд орсон учир цаашид гарах бүх хариуцлагыг бүрэн хариуцахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

2.5 Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нарын хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т дараах тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Үүнд:

-Хариуцагч Д.Отай гэрээ байгуулсан тухайд: Манай компани нь хариуцагч Д.Отай 2020 оны 06 сарын 15-ны өдөр 00500, 0500 дугаар зээлийн гэрээ байгуулж  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 0050RC-01 болон 0500RC-01 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Отай зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Ц.Ц.Бн 2020 оны 09 сарын 27-ний өдрийн 0061 дугаар “улсын бүртгэлийн Ү01170000 дугаар үл хөдлөх хөрөнгө, Г011800000 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар” болон нэхэмжлэгч Д.Огийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 0012 дугаар “улсын бүртгэлийн Ү0118000095 дугаар үл хөдлөх хөрөнгө”-г тус тус барьцаалуулах , барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Д.Од олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн. Улмаар хариуцагч тал болох Д.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанид хохирол зардал учруулж байсан тул 2020 оны 0 сарын 15-ны өдөр тус шүүхэд 276,627,082.98 төгрөг гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.: Нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар нь Д.Од холбогдуулж итгэмжлэл хүчин төгөлдөр  бус тухай манай компанид огт мэдэгдэж байгаагүй бөгөөд компанид өр төлбөр үүсэх, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж шүүхэд зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 0 сарын 17 болон 2020 оны 0 сарын 00-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан байгаа нь итгэмжлэлийг ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн, эсхүл хуурч мэхлэн хийсэн итгэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

-Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тухайд: Нэхэмжлэгч нар манай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахад үндэслэл болсон итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Ноцтой төөрөгдөлийн улмаас хийсэн хэлцэл /ИХ58/, хууран мэхэлж хийсэн хэлцэл нь ялгаатай ойлголт бөгөөд шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагад ижил агуулгаар дурджээ. Монгол улсын хууль тогтоомжид ноцтой төөрөгдсөний улмаас хэлцэл хийнэ гэдгийг хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөх хийсэн төөрөгдөл, хийсэн төөрөгдөл бүрт хэлцлийн агуулаг нь хэлцэлд оролцогч талуудын субьектив хүсэл зоригоос төрж байгааг тус тус ойлгодог. Гэвч нэхэмжлэгч Ц.Бэс хариуцагч Д.Од “ итгэмжлэлд дурдсан хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх” гэж тусгаж өөрийн гарын үсэг болон нотариатаар баталгаажуулсан байгаагаас үзвэл бодит нөхцөл байдал, хэлцлийн агуулга, үүсэх үр дагаварыг ухамсарласан байгаа нь хэлцэлд төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин хууран мэхэлж хийсэн хэлцлийн хувьд бодит нөхцөл байдлыг зориудаар өөрчилж өөр нөхцөл байдлыг итгүүлж, итгүүлсэн агуулгаар хэлцэл хийхийг ойлгох бөгөөд харин нэхэмжлэгч нарын хариуцагчид олгосон итгэмжлэлийн агуулгад анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг нэхэмжлэгч нар өөрөө олгож нотариатаар баталгаажуулсан, уг хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн манай компани нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж Иргэний хуулийн 156, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль заасан үндэслэлээр барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нар анхнаасаа итгэмжлэлийн бодит нөхцөл байдлыг ухамсарлаж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байгаа нь мэдэх, хүсэх элементийг агуулж байна. Мөн итгэмжлэлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгагдсан байгаагаас үзвэл уг итгэмжлэлээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгож хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын шаардлага хууль зүйн болон бодит үйл баримтын хувьд хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: 2020 оны 12 сарын 18-ны А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг хэргийг  манай Д.Огаас 276,627,982.98 төгрөгийг гаргуулах, өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хамтатган шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шуурхай зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж хэрэг нэгтгэсэн болохыг дурдаж байна гэжээ.

2.6 Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ХХК нь иргэн  Д.О, Ц.Т нартай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  зээлийн гэрээг байгуулж 75,000,000 төгрөгийг 0.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлийн гэрээгээр Д.Огийн өмчлөлийн газар болон байшинг барьцаалж зээлийг олгосон. Мөн 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр Д.О болон Ц.Т нараас дахин хүсэлт гаргасны дагуу 170,000,000 төгрөгийг сарын 0.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 0 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Ийнхүү хариуцагч Д.О Ц.Т нартай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс нийт 205,000,000 төгрөгийг зээлж, олгосон. Сүүлийн байгуулсан гэрээний дагуу Д.Огийн өмчлөлийн альфард машин, иргэн Ц.Б, Д.О болон О.Тэрбиш нарын орон сууц, газар, байшин гэх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл олгосон байдаг. Зээлийн гэрээний дагуу зээлийг олголт хийгээд хариуцагч зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд төлөлт хийгээд явж байсан боловч  2020 оны 0 дугаар сарын байдлаар зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн буюу нийт 66 хоногийн хугацаа хэтрэлттэй буюу төлөлтийг огт төлөхгүй явсан учраас банк бус санхүүгийн байгууллагын зүгээс хариуцагч нарт зээлээ төлөхийг удаа дараа сануулж, холбогдох арга хэмжээг авч байсан.  Энэ арга хэмжээ амжилтгүй болсон учраас 2020 оны 0 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гээд нийт 276,627,982.98 төгрөг гаргуулах,  хариуцагч нар хэрвээ сайн дураар үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.  Зээлдэгч нарын тухайд эхний 75,000,000 төгрөгийн зээлийн гэрээ дээр өөрсдийн өмчлөлийн байшин болон эзэмшлийн газраа барьцаалсан. 2 дахь зээлийн гэрээ дээр өөрийн автомашинаас гадна, 0 иргэний газар, байшин, орон сууцыг барьцаалж зээл авсан байдаг. Барьцаалан зээл авахдаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны зүйл нь гуравдагч этгээдийн хөрөнгө байж болно гэх зохицуулалтын дагуу Д.О нь иргэн Ц.Б, Д.О нараас итгэмжлэл авсан. Д.О, Ц.Б нарын итгэмжлэл дээр өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай дурдаж итгэмжлэлийг олгосон байдаг. Энэ итгэмжлэлийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллага нь итгэмжлэлийн шаардлага хангаж байна. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн хангагдаж байна. Ийм учраас барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хөрөнгө байж болох гэсэн зохицуулалтын дагуу барьцаалсан. Барьцаалсны дараа улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалбар үйлдэж, барьцааны зүйлийг баталгаажуулах шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн барьцааг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэж бүртгэдэг вэ гэвэл талуудын гаргасан хүсэл зоригийг үндэслэнэ.  Мөн хуульд заасны дагуу итгэмжлэл байгаа юу, хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа юу гэдгийг үндэслэдэг учраас энэ хүрээнд итгэмжлэл болон талуудын гаргасан хүсэлтийн дагуу барьцаалбарыг үйлдэж барьцааны бүртгэлийг хийсэн. Гэрээний үүрэг зөрчигдсөн тухайд талууд зээлийн графикт заасан хугацааны дагуу хүү болон үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүрэгтэй байдаг боловч Д.О, Ц.Т нараас сүүлд гэрээ байгуулснаас хойш 6 сарын хугацаанд төлөлтийг хийж байгаад түүнээс хойш хугацаагаар төлөлт тасарсан. Д.Огийн гаргасан тайлбараар өдөр болгон төлөөд явж байгаа гэдэг боловч өдөрт 00,000-50,000 төгрөгийг төлөөд явсан байдаг. Энэ нь 1,000,000 гаруй төгрөгийн төлөлт болж байгаа. Зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлөгдөөд явж байна гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Энэ нь маш бага хэмжээгээр төлөгдөөд явж байгаа. Мөн 2020 оны 0 дугаар сард буюу нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлдэгч нарын хүүгийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй хүүг зогсоосон.  1 жил гаруй хугацаанд ямар нэгэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн нэмэлт төлбөр байхгүй. Манай зүгээс ашигласан хугацааны хүү шаардах эрхтэй байгаа. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын зүгээс төлөгдөөгүй явж байгаа ч гэсэн нэхэмжлэл гаргасан өдрөөр хүүг зогсоож, нэмэгдүүлсэн хүү болон хүүг шаардахгүй байгаа. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын зүгээс гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, хариуцагч нараас 276,627,982.98 төгрөг гаргуулах,  энэ үүргээ  сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж оролцож байна  гэв.

2.7 Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О миний бие хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 012 тоот итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргаж байна.  Д.О миний бие хариуцагч Д.Отай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй, эртний танилууд биш, 2022 оноос эхлээд Д.Огаар тариа хийлгэж байгаад анх танилцсан. Тэр үеэс хойш Д.О надад их саймширч эгчээ би танд тариа хийж өгье, олдохгүй эм тариа байвал надад хэлээрэй, дүү нь олж  өгч чадна шүү гэж байсан нь одоо бодоход их учиртай байсан байна. Учир нь эхнээсээ миний хүнд тусархуу байдлыг анзаарч итгэмтгий занг минь ашиглаж, итгэлийг минь олж авч, ингэснээрээ хөрөнгийг минь барьцаанд тавиулах зөвшөөрөл олж авах, хууран мэхлэх санаа зорилгыг нэлээд эртнээс агуулж байсан байна. Тэрээр дүү нь зээл авах гэсэн юм. Барьцаа хөрөнгө дутаад байна. Түр барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байгаа юм. Миний “С” ХХК-д захиалсан 0 өрөө орон сууцны гэрчилгээ гарах дөхөж байгаа гээд надад захиалгын гэрээгээ үзүүлсэн. Гэрчилгээ гараагүй учраас одоо барьцаанд авахгүй байна. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарахаар таны барьцаа хөрөнгийг чөлөөлөөд өгнө. Дээд тал нь 0 сарын хугацаанд таны юмыг барьцаанд тавих юм. 0 сарын дараа гэрчилгээ гарах байх. Би зээлээ төлөх тал дээр ямар ч асуудал байхгүй. Та дүүдээ туслаач гэж намайг ятгасаар байгаад итгэмжлэл хийлгэсэн. Энэ итгэмжлэлийг хийлгүүлж авахаасаа өмнө “С” ХХК-д захиалсан байрны гэрчилгээ гарахаар 0 сарын дотор барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн баталгаа гаргаж өгсөн.  Д.Огийн гаргаж өгсөн баталгаа эх хувиараа шүүхэд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Би тэр хүний үгэнд итгэж өөрийнх нь захиалсан байрны гэрчилгээ гартал түр барьцаалах юм байна. Зээлээ төлөх тал дээр ямар ч асуудалгүй юм байна гэж итгэл үнэмшлээр итгэмжлэл олгосон. Итгэмжлэл үйлдэж байх үед итгэмжлэлийн хугацааг 0 сарын хугацаагаар бичье гэтэл, Д.О 0 сар гээд бичихээр зээл гарахгүй байх. Надад энэ зээл их чухал байгаа. Тийм учраас гэрчилгээгээ гарахаар чөлөөлөөд өгчих учраас 0 жилээр байвал яасан юм бэ гэж санал тавьж итгэмжлэлийг 0  жилээр хийлгэсэн.  Итгэмжлэл агуулгын хувьд нотариатын байгууллага цахим системд шилжсэнээс хойш итгэмжлэл агуулга дээр барьцаа хөрөнгийн итгэмжлэлийг дарахад шууд гарч ирдэг стандарт нөхцөл байгаа. Түүний дагуу нэгэнт энэ хүн барьцаа хөрөнгөө чөлөөлөөд өгчих учраас энэ байр нь А аймагт хамгийн өндөр үнэлгээтэй байр учраас барьцаа хөрөнгө чөлөөлөхөд ямар ч асуудалгүй учраас итгэмжлэл хийж олгосон. Би  Д.Отай огт төрөл садны холбоо байхгүй, хамааралгүй юм. Хүн зээлээ төлөөгүйн улмаас  муу ч гэсэн амьжиргааны эх үүсвэр болсон үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ажлын байраараа үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үр дагаварт хүрэх байсан бодит нөхцөл байдлыг эхнээс нь мэдэж байсан бол, энэ тухай Д.О надад үнэн бодит мэдээллийг өгсөн байсан бол хэзээ ч итгэмжлэл олгохгүй байх байсан. Би Д.Огаас түр барьцаалуулах зорилгоор итгэмжлэл олгосныхоо хариуд нэг ч төгрөгийн шан харамж аваагүй. Цэвэр итгэлцэл дээр тулгуурлаж итгэмжлэл хийсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Би Д.Од хууран мэхлэгдсэнээ өдрийн хоолонд найзтайгаа орж сууж байгаад Д.О “С” ХХК-д захиалсан байраа н.Дулмаасүрэнд зарсан байсан. Энэ хоёрын хооронд асуудал үүсээд шүүх, цагдаагаар явж байгаа мэдээллийг сонсоод шоконд орсон. Үнэндээ би арай биш байлгүй, энэ захиалсан байр нь биш байх гэж бодсон. Тэр даруйдаа хүрч ирээд Д.О руу залгаад Д.Ог дуудаж уулзсан. Д.Огаас асуусан. Эхлээд худлаа хэлэх гэж оролдсон. Сүүлдээ үнэн байдлаа хэлсэн. Захилга миний нэр дээр байгаа боловч энэ байраа н.Дулмаасүрэнд худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би цагдаад өгнө гэж хэсэн. Гэтэл Д.О уйлаад гуйгаад байсан. Та миний хэлд ороогүй 0 хүүхдийг бодооч, би таньд амлаж байна. Намайг цагдаад битгий өгөөрэй. Өөр гарц гаргалгаа байна уу? гэж гуйсан.  Улмаар би итгэмжлэлээ хүчингүй болгуулахаар Монгол Улсын Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.0-д заасан хэдий ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 012 тоот итгэмжлэлийг тухайн нотариатдаа хүсэлт гаргаж хүчингүй болгуулсан байгаа юм. Энэ нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч 1 тал нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу итгэмжлэл буюу буюу хэлцэлд 1 талын хэлцлийг би хүчин төгөлдөр бус тооцуулахаар нэхэмжлэл гаргасан юм.  Д.О нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсныг нөгөө тал болох би хожим мэдсэн гэдэг нь дараах байдлаар нотлогдож байна. 1. Д.О “Т ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу надаас итгэмжлэл хийж авахын өмнө зээл авсан байсан бөгөөд энэ зээлтэй давхар зээл авах гэж байгаа тухай надад огт мэдэгдээгүй. 2. Бодит байдал дээр Д.О нь зээл хүүгээ төлж барагдуулах боломж, нөхцөл байхгүй гэдгээ огт хэлээгүй. Нуун дарагдуулсан бөгөөд зээлийг хэвийн төлж байгаа, чадаж байгаа мэт ярьж байсан. 0. зээлийн барьцаанд түр тавих хөрөнгө байгаа захиалсан байрныхаа гэрчилгээг гарахаар  барьцаа хөрөнгөө солиод таны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөд өгнө гэж итгүүлсэн нь эхнээсээ худлаа байсан. Итгэмжлэл олгох үндэслэл болсон энэхүү мэдээлэл нь худлаа байсныг би олж мэдсэнээс хойш Д.О надаас итгэмжлэл авахаасаа өмнө 0 сарын өмнө авсан байраа аль хэдийн бусдад худалдсан байсан. Энэ нь иргэн н.Дулмаасүрэнгээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 52,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 00 дүгээр сарын 0-ний өдөр 50,000,000 төгрөг аваад зарчихсан байсан. Улмаар иргэн н.Дулмаасүрэнгээс Д.Огийн ХААН банкны 505277779 тоот данс, Төрийн банкны 1800001700117 тоот данснуудад “байрны үнэ” гэж шилжүүлсэн байсан. Энэ банкны хуулганууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингэж Д.О нь захиалсан байрныхаа эзэн биш болсноо нуун дарагдуулсан байсан. Тиймээс анхнаасаа итгэмжлэл буюу хэлцэл хийх үндэслэл болсон үйл баримтын талаар худал мэдээлэл өгч, хууран мэхлэх зорилгыг агуулж байсан. Хууран мэхлэх замаар нөлөөлсөн хүсэл зорилгын илэрхийлэл нь энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа бүрэн хүчин төгөлдөр мэт байх боловч мэхлэгдсэн этгээд мэхлэгдсэн тухайгаа олж мэдсэн үеэс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтын дагуу зарга үүсгэж, маргаж эхэлж байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 57.1-д заасан зарга үүсгэх нэхэмжлэлийн нөхцөл байдал шалган тогтоох дарааллыг зааж өгсөн байдаг. Энд 1. хууран мэхлэх, Д.О хууран мэхэлсэн  2. үнэнд үл нийцэх зүйлийг үнэн бодит баталж батлахыг оролдох гэж заасан. Энэ байраа зарчхаад миний нэр дээр гарна гэж хэлсэн. 0. бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах эдгээр нөхцөл байдал нь дээр дурдсаны дагуу бүгд бодитойгоор бүрдсэн байгаа гэж үзэж байгаа. Өмнө нь хэлж байсан. Иргэний хуулийн тайлбарт хуурагдаж төөрөгдөж мэхлэгдсэн талаар тайлбарласан. Энэ тухай нэмэлт нэмэлт тайлбар дээрээ нэг бүрчлэн бичсэн байгаа учраас энд давхардуулан ярьж ярих шаардлагагүй гэж өмнө нь ч үзсэн. Одоо ч тэгж үзэж байна. Мэхлэгч этгээдийн худал үгэнд итгэж  ганц амьжиргааны эх үүсвэр болсон үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ажлын байраа алдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хөрөнгийг эцсээ хүртэл хамгаалах болно. Д.Огийн 2 гэрээг нэгтгээд 1 болгох талаар “Т ХХК нэхэмжлэл дээрээ дурдсан байсан. Өмнөх барьцаанд орсон 75,000,000 төгрөг авсан барьцаа хөрөнгө, нийт 276,627,982.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нэгдээд бүгд барьцаанд орж байгаа гэж бодож байна. Д.О болон өөрийнх нь хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Хэн нэгний эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Зээлдэгчийн өөрийн хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас итгэмжлэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.8 Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ц.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 0 дугаар сарын 17-ны өдөр А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 061 дугаартай итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг. Анх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 061 тоот итгэмжлэлийг хийлгэж авахдаа бодит нөхцөл байдлыг Ц.Бд хэлээгүй, нуун дарагдуулсан нөхцөл байдлын улмаас 061 дугаартай итгэмжлэлийг хийлгэж өгсөн байдаг.  Ц.Ц.Бн тухайд хуульч, өмгөөлөгч хүн юм.  Д.Отай ямар ч найз нөхдийн холбоогүй. Нэхэмжлэл дээрээ энэ талаар дурдсан байдаг. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулаад өгнө үү гэж гуйхдаа эхнэрээрээ дамжуулан итгэмжлэлийг хийлгэж өгөөч гэдэг асуудал ярьдаг.  Ц.Б нь хариуцагч Д.Ог зүс таних төдий, ямар нэгэн төрөл садан, тэр найз нөхөд, гүнзгий дотно харилцаа байхгүй. Д.Од туслах өр төлбөртэй зүйл байхгүй.  Д.О нь Ц.Бд 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 0 сарын хугацаагаар үл хөдлөх хөрөнгийг тавьчхаад буцаагаад “С” ХХК-д байр захиалсан байрныхаа гэрчилгээг нь гарахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг чөлөөлөөд оронд нь “С” ХХК-д захиалсан байрныхаа гэрчилгээг тавиад аваад өгнө гэсэн зүйлийг ярьж,  “С” ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээгээ үзүүлж итгэмжлэлийг хийлгэж авсан байдаг. Гэтэл орон сууц захиалах гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээ юм шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээрээ орон сууц захиалах гэрээ гэж бичгээр байгуулсан боловч уг орон сууцынхаа захиалгынхаа дагуу төлбөрөө Д.О өөрөөсөө өгөөгүй. Өөрөөр хэлбэл захиалаагүй нөхцөл байдал харагддаг. н.Дулмаасүрэн гэдэг хүнд өгч байгаа юм уу, худалдаж байгаа юм уу, эсхүл н.Дулмаасүрэнд орон сууц захиалгынхаа гэрээг өгөөд байгаа юм уу гэдэг нь тодорхой биш байдаг. н.Дулмаасүрэнг  залилсан гэдэг асуудал нь цагдаагийн байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад шалгагдаад явж байгаа нөхцөл байдалтай байна. Орон сууц захиалгынхаа гэрээг  миний мэдэхээр 2 хүнээс орон сууц захиалж байна гэдэг байдлаар мөнгө авсан. Бодит байдал дээрээ орон сууц захиалгын гэрээ буюу орон сууцны эзэн болж өөрийнх нь өмчлөлд шилжиж, өөрийнх нь нэр дээр орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байх бодит нөхцөл байдал байсныг эхнээсээ хэлээгүйгээр нуун дарагдуулсан.  Энэ байдлууд нь хариу тайлбарууд дээр нь тодорхой гараад байдаг. 20,000,000 төгрөгийн хэрэгцээтэй байна. Би зээлээ авчихаад орон сууцынхаа гэрчилгээг нь гарахаар чөлөөлөөд өгнө гэдэг. Гэтэл одоо болтол орон сууцынх нь гэрчилгээ гараагүй.  “С” ХХК-ийн нэр дээр гарчихсан нөхцөл байдал харагдаж байгаа. Хэрэгт авагдсан байгаа.  Гэрчилгээ дээр нь 7 давхарт захиалсан гэдэг нь харагдаад байдаг. Анх Д.Огийн хувьд энэ нөхцөл байдлаа хэлээгүй нуучихсан байсан юм. Хэрвээ хэлсэн бол надад итгэмжлэл хийж өгөхгүй байх байсан юм гэдгээ нэмэлт тайлбартаа бичсэн байсан. Үнэхээр  170,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа юм. Би өмнө нь “Т ХХК-иас  75,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Нэмээд 170,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа юм гэдэг байдлаа анх хэлээгүй байдаг. “Т ХХК-иас зээл авах гэж байгаа. 20,000,000 төгрөг дутаад байгаа учраас 20,000,000 төгрөгийн барьцаалах гэж байгаа гэдэг нөхцөл байдлаа хэлж байдаг.  Мөн өөрийнхөө машинаа давхар барьцаалаад, мөн Ц.Ц.Бн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 02-01 тоотод байрлах хашаа, байшинг тавина гэдэг “Т ХХК-тай Д.Огийн байгуулсан барьцааны гэрээнээс харахад уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 20,000,000 төгрөгт тооцож тавьсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ барьцааны гэрээ, барьцааны зүйл, эд хөрөнгөний үнэлгээнүүдээс харахад барьцааны гэрээн дээр үнэ нь тодорхой харагддаггүй.  Барьцааны гэрээ дээр үл хөдлөх эд хөрөнгийг 21,000,000 төгрөгөөр, өмчлөх эрхтэй газрыг 22,500,000  төгрөг гээд барьцааны гэрээний барьцааны зүйл нь үнэлгээ нь ингэж орж ирсэн байдаг. Барьцааны зүйлийн үнийг нь тодорхой бодитой тусгаагүй. Өөрөөр хэлбэл “Т ХХК нь зээлийн гэрээ байгуулахдаа тухайн зээлдэгч Д.Огийн зээлийнх нь эргэн төлөлтийн нөхцөл байдал ямар байгаа юм. Тэр зээлийн барьцаанд тавьж байгаа эд хөрөнгүүдийн үнэлгээг хэдэн хувиар тооцож авч байгаа нь тодорхой биш байдаг. 00 хувь байхаас  70 хувь гэх мэт байхаар үнэлж авдаг. Тэр талаар судалгааг огт хийгээгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээл дээр ямар ханштай байгаа. Хэчнээн төгрөгөөр борлогдох талаар  судалгааг огт хийгээгүй.  Бодитой биш үнэлгээнүүдийг хийсэн. Үнэлгээг харахад 1970 онд баригдаж эхлээд 1970 онд ашиглалтад орсон.  Одоо ямар ч ашиглах боломжгүй. Хүн амьдрах боломжгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авахдаа судалгааг огт хийгээгүй. Үнэлгээг нь бодитой оруулаагүй. 00,500,000 төгрөг харагдаж байгаа. Гэтэл барьцааны гэрээний хавсралт болох эд хөрөнгийн нөхцөл байдлын зураг байгаа. Үүнээс харахад 2 байсан байшин зэрэгцээ харагдаж байгаа. Аль байшин нь тодорхойгүй.  Аль аль байшингийнх нь бүх шавар нь нурчихсан.  Дотор талдаа хүн амьдрах боломжгүй.  Дээврээс нь бороо, цас дусдаг, ар талынх нь шавар нь уначихсан. Гал түлэх ямар ч боломжгүй утаа саагиад байдаг. Тааз нь нурахад бэлэн болчихсон.  Цонхнууд нь ямар ч эдэлгээ байхгүй болчихсон. Цонхыг нь онгойлгож хаах ч боломжгүй. Хэрвээ онгойлговол  нураад унахад бэлэн болчихсон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан байгаа. Барьцааныхаа гэрээгээрээ 00,500,000 төгрөг юм шиг барьцааны гэрээ дээр харагдаж байгаа боловч хавсралт дээрээ газрыг нь 15,000,000 төгрөгөөр байшингаа 00,000,000 төгрөг гэх мэт зөрүүтэй байдлаар үнэлгээгээ тогтоож байгаа. Барьцааныхаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 02,000,000 төгрөг гэдэг байдлаар бүртгэгдсэн. Барьцааны гэрээний үнэ нь тодорхойгүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 2-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй. Барьцааны гэрээний хамгийн гол зүйл нь тухайн барьцааны зүйлийн үнэ байгаа. Энэ нөхцөл нь тодорхой биш байгаа нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг илэрхийлж байгаа юм. Тийм учраас  итгэмжлэл нь хууран мэхэлж хийсэн хууль бус хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулагдаж байгаа учраас барьцааны гэрээний Ц.Ц.Бн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох заалт нь хүчин төгөлдөр бус байна. Тийм учраас барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэсэн бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэв.

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 200 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШШ200/00262 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 051 дүгээр зүйлийн 051.1, 052.2, 050.1, 227 дугаар зүйлийн 227.0-т зааснаар хариуцагч Д.О, хариуцагч Д.Т нараас үндсэн зээл 200,860,851.20 төгрөг,  хүү 00,018,600.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,998.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 91,500 төгрөг, нийт  275,007,982.98 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бэс хариуцагч Д.Од олгосон 2020 оны 09 сарын 27-ны өдрийн 061 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч Д.Огээс хариуцагч Д.Од олгосон 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 012 дугаартай итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.0-т заасныг баримтлан Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 дугаар багийн 0-06 айлын орон сууцны 0 дугаар орц 06 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц, Ц.Ц.Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, Ц.Ц.Бн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-02 тоот хаягт байршилтай 080 мкв талбайтай газрыг тус тус барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Б 0 гудамжны 01 тоот хаягт байршилтай 05 мкв талбайтай хувийн сууц, - Д.Огийн эзэмшлийн А аймгийн Э сумын 0 дүгээр баг 0 гудамжны 01 тоот хаягт байршилтай 569 мкв газар,- Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 05 мкв талбайтай хувийн сууц,- Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001550 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 090 мкв газар,- О.Тэрбишийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  0000 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 р баг 0 байрны 0 тоот хаягт байршилтай 08.6 мкв орон сууц,- Д.Огийн эзэмшлийн Тoyota Alphard-H0 загварын 00000 улсын дугаартай, 00000 арлын дугаартай автомашиныг  тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг А аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,611,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нараас улсын тэмдэгтийн хураамж 1,611,290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Огийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 00,000, нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ц.Бн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 00,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Огаас улсын тэмдэгтийн хураамж 00,000 төгрөг гаргуулж Д.Од, 00,000 гаргуулж Ц.Бд тус тус олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 0 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

0. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Хариуцагч Д.О нь “Т ХХК-иас зээл авахдаа нийт 9 үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Тус үл хөдлөх хөрөнгөөс Ц.Ц.Бн өмчлөлийн А аймгийн Э сумын 1-р баг, Цагаан давааны 02-р гудамж, 01 тоот хаягт байршилтай, 080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 50 мкв байшинг 2020 оны 09 сарын 27-ны өдрийн 0061 дугаартай итгэмжлэлээр, Д.Огийн өмчлөлийн А аймгийн Э сумын 2-р баг, 06 айлын орон сууц, 06 тоот хаягт байрлах 21 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 0012 бүртгэлийн дугаартай итгэмжлэл олгож Итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг: “Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, баримт бичиг хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцаанаас чөлөөлж, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид 0 жилийн хугацаагаар олгож байна гэж бичиж, нотариатаар батлуулан барьцаанд тавьсныг хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үйлдсэн. Гэтэл Шүүхээс Иргэний хуулийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу итгэмжлэл олгоход саад болох нөхцөл байдлыг хариуцагч Д.О нуун дарагдуулсныг нэхэмжлэгч Ц.Б, Д.Оюунхүу нар хожим мэдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул мөн хуулийн 59.1, 59.2-т заасныг баримтлан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон”. Хариуцагч Д.Огаас итгэмжлэл хийлгүүлэхдээ баталгаа гаргасан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайлбал тухайн баталгааг нотариат дээр итгэмжлэл хийлгүүлэх үедээ гаргасан бол тухайн итгэмжлэл олгох үндэслэлийг мөн хамтад нь нотариат батлах ёстой байсан атал батлаагүй, тухайн баталгааг нэхэмжлэл гаргах уеийн байдлаар нөхөн хийлгүүлсэн байх боломжтой. Д.Огийн Шүүхэд бичгээр гаргасан тайлбараар Д.Од Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах, зээлээ бизнесээ өргөжуулэх, байр авахад зарцуулах талаар ярьж, зээл авахад барьцаа хөрөнгө дутсан тул тусламж гуйсан, “С” ХХК-иас байр захиалсан бөгөөд байрыг захиалахдаа эгчээсээ мөнгө авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулах байсан ...” гэж дурддаг бөгөөд итгэмжлэл хийлгэхдээ ярьж тайлбарласан гэх тайлбар нь тухайн үед ямар нэг баталгааг бичгээр гаргаж өгөөгүй, мөн Д.Огаас “С” ХХК-ийн захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрт 02,057,80 төгрөгийг тус компанид төлсөн, тус байрны нийт үнэ 170,000,000 төгрөг бөгөөд байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй тул орон сууцны гэрчилгээ 2020 оны 01 сарын 29-ний өдөр “С” ХХК-ийн нэр дээр гарсан боловч тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч буюу худалдан авагч Д.О хэвээр байгаа. Энэ талаар Д.Огийн зүгээс маргадаггүй нь итгэмжлэл хийлгүүлэх үед хэлж байсан нөхцөл байдал нь үнэн зөв, тухайн нөхцөл байдал одоо ч хэвээр буюу орон сууцны гэрчилгээ гараагүй байгаа тул барьцааг чөлөөлж солих боломжгүй тул энэ нөхцөл байдал нь хууран мэхэлсэн гэх агуулгатай нийцэхгүй байна. Хууран мэхлэх агуулгын тухайд хууран мэхлэгч этгээд нь болоогүй нөхцөл байдлыг зориудаар бий болгож, хуурамч үйл баримтыг үнэн мэтээр тайлбарлаж, мушгин гуйвуулсан, төөрөгдлийг зориудаар сэдэж бий болгох субьектив хандлагатай байх үндсэн шинжийг бүрэн хангасан байх ёстой. Хэрэв хэлцлийг хууран мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нөхцөлд тухайн хэлцэлтэй шууд уялдаа холбоотой байдлаар хэлцлийн утга санаа, агуулга, зорилгын хувьд хууран мэхлэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл хүчин төгөлдөр гэж бус гэж тооцсон хэлцэл буюу итгэмжлэлийн үндсэн зорилго, үндэслэл нь “Төлөөлүүлэгчээс өөрийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ...” гэх маш тодорхой үйл баримтыг илэрхийлэн итгэмжлэл олгосон бөгөөд талуудаас итгэмжлэлийн агуулгын талаар төөрсөн, мэхлэгдсэн гэх үйл баримтыг илэрхийлэхгүй буюу итгэмжлэлийн зорилго, үндэслэлд шууд хамаарах байдлаар хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. 2. Хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.  Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 0-т Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б болон Д.О нарт олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож шийдвэрлэлээ гэж дурдсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл “хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох .... зорилготой байсан эсэх нь хэлцийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэх хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд итгэмжлэл олгогдсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээл авсан байгаа нь ашиг хонжоо олох агуулгатай нийцсэн. Энэ нөхцөл нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй буюу Шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй байх талаар хуульчилсан байна. Гэтэл Шүүхээс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болсон 59.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэлцлийн зорилгоос хамаарч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй байх гэх нөхцөлийг огт харгалзан үзэлгүй, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан үйлдэл нь хэлцэл хийхэд нөлөөлсөн гэж өөрөөр тайлбарлан, шийдвэрлэсэн. 0. Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, дутуу үнэлж, нэхэмжлэгч Д.О, Ц.Б нарын тайлбар, үйл баримтыг буруу дүгнэсэн тухай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 0-т “Хариуцагч Д.Огийн хаан банк болон төрийн банкны депозит дансны хуулга, Д.Огийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Баталгаа ....” гэх баримтуудаар “нэхэмжлэгч нар өөрсдийн үл хөдлөх хөрөнгүүдээ түр хугацаанд барьцаалуулна” гэх хүсэл зоригийн үндсэн дээр олгосон, үл хөдлөх хөрөнгө барьцаалуулахыг зөвшөөрсөн мэт итгэл төрүүлэхүйц нөхцөл байдал үүссэн, хариуцагч Д.О нь орон сууц захиалгын гэрээ болон бичгээр өгсөн баталгаанд үндэслэн итгэмжлэл олгосон гэж үзэж уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү итгэмжлэлээс үүдэн нэхэмжлэгч “Т ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, мөн нэхэмжлэгч нар итгэмжлэл олгох үеийн нөхцөл байдал, баталгаа биелэгдээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж тухай итгэмжлэлийг олгосон, олгож буй итгэмжлэлдээ баталгаанд дурдсан нөхцөлийг тусгаагүй атлаа зориуд тухайн нөхцөлийг нуун дарагдуулж итгэмжлэл олгож нэхэмжлэгч хуулийн этгээдийг хохироож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.О, Ц.Б нар итгэмжлэл олгох болсон нөхцөлийг анхнаасаа ухамсарлаж нөхцөл, шаардлага тавьсан буюу хариуцагч Д.Огийн гаргасан гэх баталгаанд дурдсан агуулгаар итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулж зээл олгосон хуулийн этгээдэд хохирол, зардал учруулахгүй нөхцөл байдлыг хангах боломжтой байсан, нэхэмжлэгч Д.О нь өөрийн нотариатын үйлдлээр, Ц.Ц.Бн итгэмжлэлийг баталж, өөрийн итгэмжлэлийг өөр нотариатаар батлуулж, анхнаасаа итгэмжлэл олгох нөхцөл, шаардлагыг гуравдагч талаас нуун дарагдуулсан байгааг хэрэгт авагдсан талуудын тайлбар, нотлох баримтаас харах боломжтой. Зээлийн гэрээний тал болон “Т ХХК нь тухайн итгэмжлэлд үндэслэн хуульд нийцсэн, иргэний эрх зүйн харилцаанд орсон бөгөөд (1)итгэмжлэл нь нотариатаар баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан, хүчинтэй хугацаатай (2)барьцааны эрхийг болон манай байгууллагад барьцаалах тухай тодорхой заасан (0) Хариуцагч Д.Огийн гаргасан баталгааны нөхцөлийг итгэмжлэл тусгаагүй, хуулийн этгээд уг баталгааны нөхцөл, шаардлагыг мэдэх боломжгүй (0) нэхэмжлэгч Д.О болон Ц.Б нар итгэмжлэл олгох болсон нөхцөл, шаардлагаа мэдэж, хүсэж, үүсэж болох эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж, Хариуцагчийн баталгаа гэж тайлбарлаж буй нөхцөл, шаардлагыг нуух замаар буюу итгэмжлэлд дурдахгүйгээр санаатай хэлцэл хийснээс болж хуулийн этгээд хохирч байгаа нь гуравдагч этгээдийн хүчин төгөлдөр хэлцэлд итгэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хөндөж байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харахад Иргэн Дулмаасүрэнгээс 0 удаагийн үйлдлээр Д.Од мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд эхний удаа буюу 2022 оны 11 сарын 11-ний өдөр 52,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн нь Орон сууц захиалгын гэрээ анх байгуулсан хугацаатай ижил байдаг. Тодруулбал Д.Огаас гаргасан хариу тайлбарт "... байр захиалахдаа эгчээсээ мөнгө авч захиалсан, гэрчилгээ О миний нэр дээр гарч барьцаанд тавьж болно...” гэж дурдсан бөгөөд Дулмаасүрэнгээс шилжүүлсэн төлбөр нь нийт 122,000,000 төгрөг, Харин Д.Огаас байрны төлбөрт нийт 02,057,80 төгрөг төлсөн, орон сууцны нийт төлбөр нь 170,000,000 төгрөг бөгөөд байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй, мөн Дулмаасүрэн нь байрыг худалдан авах хүсэл зориг байгаа бол байрны төлбөрийг бүрэн төлсөн байх, байрны гэрчилгээ Дулмаасүрэн эсхүл Огийн нэр дээр гарсан байх ёстой байсан. Орон сууцны гэрчилгээ 2020 оны 01 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч барилгын компани буюу “С” ХХК-ийн нэр дээр гарсан. Д.О, Ц.Б нараас итгэмжлэлийн үндэслэл болоход нөлөөлсөн гэх байрны гэрчилгээ нь гарч, ашиглалтад орсоор байхад тухайн хугацаанд яагаад шаардлага гаргаагүй болох, түр хугацаанд барьцаалуулсан гэж тайлбарлаад байгаа түр хугацаа нь итгэмжлэл олгосноос хойш даруй жил орчим өнгөрчхөөд байхад шаардлага гаргалгүй ТФинанс ББСБ ХХК нэхэмжлэл гаргах үед итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацааг огт харгалзан үзээгүй. Нотлох баримтуудад нь итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлийг бүрэн дүүрэн илэрхийлээгүй байхад нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, зохих ёсоор үнэлж, дүгнээгүй байна. 0. Барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн нь үндэслэлгүй тухай. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.0-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 15.1-д заасан мэдээллийн аль нэгийг тусгаагүй барьцаалбар хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан. Тодруулбал. Нэхэмжлэгч “Т ХХК-иас хариуцагч Д.Отай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад итгэмжлэл хүчин төгөлдөр байсан, Хуульд заасан нөхцөл журмын дагуу барьцааны гэрээ байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, барьцаалбар үйлдэгдсэн. Хууль ёсны барьцаалагч нь “Т ХХК бөгөөд Иргэний хуулийн 051.1, 050, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6.1, 0.1,0.0, 01.1,01.2-д заасны дагуу хууль ёсны барьцаагаар хангагдах шаардлагын хүрээнд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Улсын дээд Шүүхийн 2006 оны 00 сарын 20-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолын 2.1 дэх хэсэгт “Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэнэ. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь тухай асуудалтай холбоотой тохиолдол бүрт хамаарна гэж заасан бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино Улсын дээд Шүүхийн 200 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот “Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.7-д Иргэний хуулийн 56.1.0-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэлгэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй гэж тус тус заасны дагуу барьцаа, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл нарийвчлан тусгасан хуулийн дээрх заалтуудаар хүчин төгөлдөр хэвээр, барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй, хуульд заасан хүчин төгөлдөр нөхцөлөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах бүрэн эрхтэй, Д.О болон Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны Шүүхээс 200 оны 05 сарын 19- ний өдөр 001/ШШ200/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 0 дахь хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

            0.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзул давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:... Т ХХК нь хариуцагч Д.О болон Ц.Т нартай 2 удаагийн зээлийн гэрээ байгуулсан байгаа. Эхний зээлийн гэрээ 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 75,000,000 төгрөг зээлдүүлсэн. Сарын 0,2 хувийн хүүтэйгээр 60  сарын хугацаатай буюу 2028 оны 06 дугаар сарын 0-ны өдөр дуусах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Тус гэрээний хүрээнд барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээгээр зээлдэгчдийн Д.Огийн өмчлөлийн байшин, 2 газар, хоёр байшинг барьцаалаад 75,000,000 төгрөгийн зээлийг олгосон байгаа. Тухайн зээлийг 2020 оны 06 дугаар сарын 15-ний өдөр олгосон байдаг. 15-наас хойшхыг 2020 оны 0 дугаар сард Д.О нь манай банк бус санхүүгийн байгууллагад ахиад зээл авах хүсэлтэй байгаа илэрхийлснийхээ дагуу 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр мөн адил зээлийн гэрээг байгуулаад 170,000,000 төгрөгийн зээлийг сарын 0,2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай буюу 2028 оны 0 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Энэ барьцаалсан хөрөнгө дотор Ц.Б, Д.О нарын газар, байшин, орон сууцны зориулалтай байр зэрэг багтсан байдаг. Энэ хөрөнгүүдийг манайх хууль ёсны итгэмжлэлийн дагуу, үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу барьцаанд авсан. Хуульд заасны дагуу итгэмжлэл үйлдсэн, улсын бүртгэлийн газар бүртгүүлээд зээлийг олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар нь итгэмжлэлийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. “Таван Богд” финанс ББСБ нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нийт 275.077.082 төгрөг гаргуулж олгосон. Харин нэхэмжлэгч Ц.Б, Д.О нарын үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, мөн Д.Од олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор шийдсэн байгаа. “Таван Богд” финанс ББСБ-аас итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдлыг гаргаж байна. “Таван Богд” финанс ББСБ нь хариуцагч Д.Од зээл олгохдоо Ц.Б, Д.О нарын итгэмжлэлдээ дурдсан энэхүү төлөөлүүлэгч нь дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, гэрээг төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, баримт бичгийг хүлээн авах, барьцаанаас чөлөөлүүлэх, үүргийн биелэлтийг хангуулах гэсэн бүх нөхцөлийг дурдаж энэхүү итгэмжлэлийг 0 жилийн хугацаагаар олгож байна гэж гарын үсгээ зурж, нотариатаар батлуулж барьцаанд тавьсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлаад дээрх итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн байдаг. Иргэний хуулийн 59.2-т хэлцэл хийхэд саад болох, нуун дарагдуулах, хожим мэдсэн бол хэлцлийг хүчин бусад тооцуулахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Энэ тохиолдолд бусдыг хууран мэхлэх, ашиг хонжоо олох нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахад нөлөөлөхгүй гэж заасан байдаг. Д.О нь зээл авах зорилгоор эдгээр хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар итгэмжлэл хийлгэж авсан, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөлөөлөхгүй гэж хуулиар зохицуулсан. Гэтэл шүүхээс 59.1, 59.2-т заасныг баримтлаад нөхцөл байдлыг буруугаар өөрөөр тайлбарлаж, тухайлбал Д.Од баталгаа гэж яриад байгаа. Д.О нь анх орон сууц захиалгын гэрээтэй, гэрээний үндсэн дээр энэ гэрчилгээ миний нэр дээр гарна. Гэрчилгээ гарсны дараа байрыг нь барьцаанаас чөлөөлж өгнө гэж баталгаа гаргуулсан байдаг. Гэтэл Д.Огийн анхны нэхэмжлэлд хариу тайлбар болон манайд өгсөн хариуд анх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа Д.О эгчид бизнесээ өргөжүүлнэ. Зээлийн барьцаа хөрөнгө дутаад байгаа учраас та үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулахаар итгэмжлэл хийж өгөөч гэсэн байдлаар тайлбарладаг. Шүүхийн үндэслээд байгаа баталгаа гээд бичиг нь ямар нэг байдлаар нотариатаар баталсан зүйл байхгүй. Үнэхээр тухайн үедээ Д.О нь баталгаа нь дээр үндэслээд итгэмжлэл хийж өгөхдөө, Д.О өөрөө нотариатч хүн, учраас энэ баталгаа гэж яриад байгаа баталгаагаа нотариатаар батлуулаад авах байсан. Эсвэл тэр байрны захиалгын гэрээг баталгаа болгож байгаа бол үндэслэлээ итгэмжлэл дээр дурдах ёстой байсан. Гэтэл энэ барьцаагаар үүргийн биелэлтийг хангуулахаар бүрэн итгэмжлэл олгосон. Анх захиалгын гэрээгээ үзүүлж байр захиалсан талаар ярьсан, гэхдээ мөн бизнесээ өргөжүүлэх барьцаа хөрөнгө дутсан талаар ярьсан байдаг. Энэ орон сууцны захиалгын гэрээ нь Д.Огийн нэр дээр гарахгүй байсан. Энэ нь хууран мэхлэх үндэслэл байсан гэж тайлбарласан нь буруу байна. “С” ХХК-тай Д.О орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. Тухайн орон сууц захиалгын гэрээ нь 0 сарын хугацаанд буюу 2020 оны 1 сард ашиглалтад орж “С” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гарсан байдаг. Орон сууц захиалгын гэрээгээр бол 0 сарын дараа итгэмжлэлийг чөлөөлж өгөх нөхцөл байдал гарсан, байр ашиглалтад орсон мэдсээр байж энэ хугацаанд Ц.Б, Д.О нар шаардлага гаргаагүй. Энэ байрны үнэ 170.000.000 төгрөг, үүнээс Д.Огийн данснаас “С” ХХК-ийн данс руу 02.000.000 төгрөгийг шилжүүлсэн харагддаг. Эндээс юу харагдаж байна гэхээр Д.О тухайн захиалгын гэрээний үнийг бүрэн төлөөгүй байсан учраас гүйцэтгэгч компани өөрийн нэр дээр гэрчилгээг гаргасан гэж ойлгож байна. Д.О нь захиалгын гэрээний үнээ бүрэн төлсөн бол Д.Огийн нэр дээр гэрчилгээ гарах бүрэн боломжтой. Гэтэл захиалсан үл хөдлөх хөрөнгөө н.Дулмаасүрэн гэх хүнд дамжуулан зарсан. Одоо болтол орон сууцны гэрчилгээ гараагүй, “С” ХХК-ийн нэр дээр байна. Эндээс харахад Д.О болон “С” ХХК-ийн байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байна. Тэгэхээр Д.Огийн тайлбарлаад байгаа орон сууцны гэрчилгээ гарснаар барьцаа сольж өгнө гэх нөхцөл байдал үүсэх хугацаа болоогүй, ирээдүйд үүсэх боломжтой гэж харж байгаа. Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, дутуу үнэлсэн. Нэхэмжлэгч Д.О, Ц.Б нарын тайлбарыг буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.Огийн Хаан банк болон Төрийн банкны дансаар 2020.09.17-ны өдрийн баталгаа гэх баримтыг нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр барьцаалахыг зөвшөөрсөн, хариуцагч Д.Огийн баталгаанд үндэслэн түр хугацаанд зөвшөөрсөн нөхцөл байдал үүссэн учраас түүнийг үндэслэн олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байдаг. Гэтэл энэ итгэмжлэлээс үүдэн “Таван богд” ББСБ-ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Мөн нэхэмжлэгч нарын хууль ёсны олгосон итгэмжлэл дээр банк бус санхүүгийн байгууллагыг хохироож, ямар нэг байдлаар огт дурдагдаагүй баталгаа гэх нотлох баримтыг нотлох баримт гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй. Д.О өөрөө хууль эрх зүйн хангалттай мэдлэгтэй, итгэмжлэлийн үндэслэл бол Д.О өөрийн нотариат эрхэн дээр баталсан. Итгэмжлэлийн үндэслэл нь зээлийн барьцаанд тавиулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэдгийг мэдэж байсан. Хууран мэхлэгдсэн нөхцөл байдлыг  тайлбарлахдаа Д.О нь худлаа хэлээгүй байсан бол итгэмжлэл олгохгүй байсан гэдэг зөрүүтэй, нотлох баримтаар хангалттай нотлогддоггүй, хууран мэхэлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Барьцаа хөрөнгөөс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас үүргийн биелэлтийг хангуулахаас чөлөөлсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.0-т зааснаар итгэмжлэл олгогдсон гэрээ хүчин төгөлдөр байна. “Таван Богд” ББСБ-гаас Д.Отай барьцааны гэрээ байгуулахад итгэмжлэл бүрэн хангаж, хүчин төгөлдөр байсан. Иргэний хуулийн 050 дугаар зүйл, Үл хөдлөх хөрөнгө барьцаалах хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 0 дугаар зүйлийн 0.0, 01 дүгээр зүйлийн 01.2-т заасны дагуу хууль ёсны барьцаалбар хангах шаардлага бүрэн, барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахыг шаардах бүрэн эрхтэй Улсын Дээд Шүүхийн 2006 оны 020 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоол нь барьцааны үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэрийн тухайд хууль зүйн заалт зөрүүтэй байвал, шүүх нарийвчилсан зохицуулалт хэрэглэнэ. Бидний маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг дагаж мөрдөхийг илэрхийлж байгаа. Үл хөдлөх түүнтэй холбоотой хөрөнгийн барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа зохицуулж байгаа харилцаа юм. Улсын Дээд шүүхийн 6 сарын 22-ны өдрийн 17 тоот тайлбарт зарим зүйлийг тайлбарласан байдаг. Тухайн тогтоолын 5.7, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.0 буюу хүчин төгөлдөр бус хэлцлийг тайлбарласан. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа эд хөрөнгө барьцаалах хэлцэл болгоныг уг заалтын дараа үгүйсгэхгүй буюу барьцаа, үл хөдлөх хөрөнгийн нарийвчилсан тусгасан үндэслэл байхгүй тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр банк бус санхүүгийн байгууллагаар гаргуулахыг шаардах эрхтэй. Д.О, Ц.Б нар цагаан дээр хараар, нотариатаар баталгаажуулснаар маш тодорхой байдлаар барьцааны гэрээнд хамруулах итгэмжлэлийг 0 жилийн хугацаатай олгосон, хүчин төгөлдөр баримт бичгийн хувьд тэр банк бус санхүүгийн байгууллага нь шаардах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 200.05.19-ний өдрийн 262 дугаартай шийдвэрийн 2, 0 дахь хэсгийг хүчингүй болгуулах, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна... гэв.

0.2 Нэхэмжлэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:... А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200.05.19-ний өдрийн 262 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлийг маш зөв оновчтой тодорхойлсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн гол амин сүнсийг зөв тодорхойлж, үндэслэлийг оновчтой гаргасан. Өөрөөр хэлбэл үнэхээр амьдрал дээр хоосон амлаж, биелэгдэхгүй нөхцөл байдлыг болж бүтэх мэтээр тайлбарлаж, бусдын итгэлийг олж авч хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулж хэлцэл хийсэн бол үгэнд нь итгэж хууран мэхлэгдсэн этгээдийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Шүүх энэ хуулийн зохицуулалтын зорилгыг биелүүлж, хууль батлагдах үеийн үзэл баримтлалын дагуу шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. “Таван богд” ББСБ-ын давж заалдсан гомдолтой танилцсан. Тайлбарыг сонслоо хариу тайлбар хэлье. Д.О миний бие хариуцагч Д.Отай ямар ч төрөл садангийн холбоо байхгүй. Эртний танилууд ч биш, 2022-ноос Д.Огаар тариа хийлгэж байгаад анх танилцсан. Хааяа дусал хийлгэдэг байсан. Тэр үеэс Д.О нь миний тусархуу байдлыг анзаарч итгэмтгий занг минь ашиглаж, итгэлийг олж авч ингэснээр хөрөнгийг нь барьцаанд тавиулах зорилгыг анхнаасаа агуулж байсан байна гэж бодож байна. Дүү нь зээл авах гэсэн барьцаа хөрөнгө дутаад байна. Түр барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байгаа юм. Уг нь орон сууц захиалсан гэрчилгээ гарах дөхөж байгаа гээд захилгын гэрээгээ үзүүлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй учраас хөрөнгийг барьцаанд тавьж болохгүй байна. Үл хөдлөхийн гэрчилгээ гарангуут таны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөд өгөх юм. Дээд тал нь 0 сарын хугацаанд барьцаанд тавих юм байгаа юм. Би банкны зээлээ төлөх тал дээр ямар ч асуудал байхгүй. Та дүүдээ туслаач гэж намайг ятгасаар байгаад итгэмжлэл хийлгэж авсан. Итгэмжлэл хийлгэхийн өмнө би яаж мэдэх вэ гээд эгчдээ баталгаа болгоод наад ярьж байгаа зүйлүүдээ өөрийн гараар бичээд өгчих гэсний дагуу 2020.09.17-ны өдөр Д.О огноогоо бичиж байгаад иргэд хоорондын баталгаа гаргах нь гэсэн баримтыг өөрийн гараар бичиж үлдээсэн. Тухайн өдрөө би ажилтай байсан учраас өөр нотариатч орж итгэмжлэл хийлгэж амжаагүй. Маргааш нь итгэмжлэл хийлгүүлсэн. Хэн нэгэн хүний бичсэн баталгаа баримтыг заавал нотариат гэрчлүүлж байж хуулийн хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Нэг ёсондоо хуульд нотариатаар гэрчлүүлж байж хүчинтэй байдаг гэрээ хэлцлүүдийг тусгаж өгсөн байгаа. Дээрх баримтын хувьд заавал нотариатаар гэрчлүүл гэж хуульд заагаагүй байдаг. Д.О нь тухайн баримтыг тэр цаг мөчид өөрийн гараар бичиж өгсөн. Үнэн зөв баримт гэдгийг өөрөө илэрхийлдэг. Тухайн баримтыг үйлдсэн хүн аараа гарын үсэг зурсан. Үнэн зөв баримт гэж хүлээн зөвшөөрч байвал, бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн бол шүүх тухайн нотлох баримтыг нотлох баримтаар үнэлдэг. Ингээд иргэд хоорондын баталгаа гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүхэд эх хувиар нь өгсөн бичмэл нотлох баримт, шүүх ингэж дүгнэсэн байгаа. Шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн гол амин сүнсийг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн талаар дурдсан. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох эсвэл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх хэлцлийн хүчин төгөлдөр бусад тооцоход нөлөөлөхгүй гэж заасан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас огт хамааралгүйгээр хамгийн гол нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол хэлцэл хийхэд саад болох, хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан бол нөгөө тал нь хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болж байгаа юм. Энэ хуульд заасан эрхийн дагуу шүүхэд хандаж, шүүгч үзэл баримтлалаараа Иргэний хуульд заасан эрхийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт дурдсан дагуу би Д.Огийн ярьсан, хэлсэн үгэнд итгэж өөрийн захиалсан байр нь дээр гэрчилгээ гартал түр барьцаалах юм байна. Зээлээ төлөх тал дээр асуудалгүй юм байна гэсэн итгэл үнэмшлээр итгэмжлэл олгосон. Итгэмжлэл үйлдэж байх үед итгэмжлэлийн хугацааг богино хугацаагаар олгох гэтэл миний толгойг эргүүлж зээл авахад банк бус санхүүгийн байгууллагаас итгэмжлэлийн хугацааг богино байна гэх байхаа би орон сууцны гэрээгээ “Таван богд” ББСБ өгсөн байгаа. Намайг нэмэлт итгэмжлэл хийлгээд ирэх юм бол дараа нь гэрчилгээ нь гаргангуут барьцаануудыг чөлөөлж өгнө. Хэний ч хамаагүй нэмэлт итгэмжлэл хийлгээд ир гэж хэлсэн, тийм учраас та 0 жилээр хийгээд өгчих гээд 0 жилээр итгэмжлэл хийлгэсэн. Итгэмжлэлийн агуулгын хувьд нотариатын программ дээр үл хөдлөхийн барьцаа тавиулах гэсэн сонголтыг сонгонгуут итгэмжлэлд дурдсан агуулгууд автоматаар гарч ирдэг. Тэгэхээр энэ стандарт нөхцөл юм. Д.Огийн надад бичиж өгсөн баталгаа бол ямар нэгэн байдлыг хэлж ярьж хөрөнгийг нь барьцаалах гэсэн бодит нөхцөл байдлыг тусгаж үйлдсэн тусдаа баримт юм. Бодит байдалд төрөл садангийн хамааралгүй хүн зээлээ төлж чадаагүйгээс болж амьжиргааны эх үүсвэр болсон, үндсэн үйл ажиллагаа эрхлэх ажлын байраараа үүргийн биелэлтийг хангуулахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ийм үр дагаварт хүрэх байсан бодит нөхцөл байдлыг эхнээсээ мэдэж байсан бол энэ тухай Д.О надад үнэн бодит мэдээлэл өгсөн бол би мэдээж итгэмжлэл олгохгүй байсан. Би Д.Од түр барьцаалуулах итгэмжлэл олгосны хариуд нэг ч төгрөгийн шан, харамж аваагүй. Зөвхөн итгэлцэл дээр тулгуурласан гэдгийг дурдъя. Бусад этгээдэд залилуулсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуульд хохирогч гэж үзэж эрхийг нь хамгаалдаг. Түүнээс чи бусдад итгэсэн, чиний хохь гэж шүүх шийддэггүй биз дээ. “С” ХХК-ийн захиалгын гэрчилгээ хэн дээр гарч байгаа хэн мөнгийг нь төлж байгааг иргэн би мэдэх боломжгүй. Би улсын бүртгэгч биш, банкны ажилтан биш. Тийм ч байсан ч би мэдээллийг мэдэх боломжгүй. Д.О байрны гэрчилгээ гарах болоогүй, удаашраад байгаа гэсэн мэдээллийг Д.Огаас авдаг байсан. Мөн зээлээ хугацаанд төлж байгаа биз дээ гэж Д.Огаас таарах болгондоо асуудаг байсан. Д.О нь ямар ч асуудалгүй, би “Таван богд”-ын зээлдээ гол анхаарлаа төвлөрүүлж байгаа, асуудалгүй эгчээ гэдэг хариултыг асуух болгонд хэлдэг байсан. Д.О нь зээлээ асуудалгүй төлж байгаа юм шиг ойлголтыг “Таван богд” ББСБ-ийн Д.Ог хариуцсан эдийн засагч н.Ринчин гэх хүн утсаар ярихдаа бид үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаална. Таны Д.Од итгэмжлэл хийлгэж барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө. Одоо зээлийн хорооны дарга ээлжийн амралттай байна. 8 сарын 20-иор ажилдаа орно. Тэгэхээр зэрэг зээлийн хороо хуралдаад таны барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэж над руу утсаар ярьж байсан. Тэгэхээр би Д.Ог зээлийн төлөлтөд асуудалгүй юм байна гэсэн ойлголтыг давхар төрүүлж байсан. Зээл олгогч банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн судалгаа хийхдээ зээлдэгч нь хэний ямар хөрөнгийг барьцаанд тавих гэж байгаа. Өмчлөгч, зээлдүүлэгч, барьцаалагчтай ямар хамраалтай этгээд болох, түүний өмнөөс шууд эрсдэл гаргах, гэр бүлийн харилцаа хамаарал байгаа эсэх, барьцаа хөрөнгийг газар дээр очиж үзэж, харж үнэлж, дүгнэж, тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох эсэхийг хэн нэгний эд хөрөнгөд халдаж, эрх үүргийг нь хохироох, бодит нөхцөл байдал бий олох эсэхийг харгалзан үзэж барьцаанд авах эсэхийг шийдэж болох байсан. Тэгэхэд ирж хөрөнгө үзээгүй. Мөн хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд ямар хугацаанд, хэдэн хувийн хүүтэй авах талаар ч итгэмжлэлд тусгуулаагүй. Д.Од итгэмжлэлээр олгосон барьцаа хөрөнгө 1972 онд ашиглалтад орсон 50 жилийн насжилттай, хугацаа дууссан, нэг өрөө орон сууц байгаа. Энэ талаар анх Д.Од итгэмжлэл олгохдоо хэлж байсан. Энийг барьцаанд авахгүй байх ашиглалтын хугацаа дууссан, банк бүх судалгааг авсан байдаг юм билээ гэхэд хамаагүй, хамаагүй намайг итгэмжлэл хийлгээд ирвэл болно гэсэн гэж хэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч Д.Ог хэний ч хамаагүй үл хөдлөхийн гэрчилгээ, итгэмжлэл байхад болно гэж түүнд энэ үйлдлийг хийлгэх санаа өгсөн. Энэ тухай Д.Огийн удаа дараа шүүхийн мэдүүлэг тайлбарт өгсөн байгаа. Мөн зээл авагчийн эргэн төлөлтийг ул суурьтай судлаагүй. Зээлийн судалгааг дутуу хийж, хэний ч хамаагүй хөрөнгийг барьцаалж зээл олгосон нь эдгээр нөхцөл байдал үүсэх үндэс болсон байна. Тус “Таван богд” ББСБ нь бизнесийн ёс зүйн хувьд ч зээл олгож ашиг олж байвал хэн нэг гуравдагч этгээд хохирох нь хамаагүй гэх боломжгүй юм. Д.О болон түүний бусад хамаарал бүхий иргэдийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах боломжтой бөгөөд хэн нэгний эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой харагдаж байгаа. Барьцааны гэрээний үндэслэл болсон дэрх нөхцөл байдлуудын улмаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байхад түүнийг үндэслэж хийсэн дараагийн хэлцэл мөн адил эрх зүйн үр дагаврыг үүсгэх болно. Итгэмжлэл хүчингүй болсон бол барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.0-т хүчин төгөлдөр бус үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар тусгасан байдаг. Улсын дээд шүүхийн 200.06.22-ны өдрийн 17 тоот Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тухай тогтоолын 5.7, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.0-т заасан хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант холбоотой байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсноор хууль үндэслэл үгүйсгэгддэг хэлцлийг хамааруулан ойлговол зохино гэсэн итгэмжлэлтэй, жинхэнэ шалтгаант хамраалтай болох тус үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээний тухайн заалт барьцаалбар зэрэг нь итгэмжлэл хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэж хүчин төгөлдөр бус болох талаар маш ойлгомжтой тайлбарласан. Уг тайлбарт хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгийн эрхийн талаар хийсэн хэлцэл болгоны хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсэх гэсэн шалтгаанд нөхцөлд холбоогүй дараагийн аливаа хэлцэл хамаарахгүй шүү гэсэн утгыг агуулж байна гэж ойлгож байна. Шалтгаант бус өөр бусад хэлцэл болгоныг хамруулж ойлгохгүй шүү гэсэн ойлголт, энэ бол манай маргаанд огт хамраалгүй зохицуулалт гэж үзэж байна. Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлүүд нь дээр дурдсан нөхцөл байдлуудын улмаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй. Энэ эрхийн дагуу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар  хэлцэл хийх нөхцөл байдал саад болох зорилгоор хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан, нөгөө төл хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.О нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлж, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсныг нөгөө тал болох манайх хожим мэдсэн гэдэг нь дараах байдлаар нотлогдож байна. Д.О нь “Таван богд” ББСБ-аас 2020.06.15-ны өдөр буюу надаас итгэмжлэл авахын өмнө зээл авсан байсан бөгөөд давхар зээл авах гэж байгаагаа огт надад мэдэгдээгүй. Бодит байдал дээр Д.О нь зээл хүүгээ төлж барагдуулах боломж нөхцөл байхгүй гэдгээ хэлээгүй нуун дарагдуулсан, зээлээ хэвийн төлж, барагдуулж чадах мэт ярьж байсан. Зээлийн барьцаанд түр тавих хөрөнгө хэрэгтэй байгаа, захиалсан байрны гэрчилгээг гаргангуут барьцаагаа солиод таны хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэж итгүүлсэн нь эхнээсээ худлаа байсан. Итгэмжлэл олгох үндэслэл болсон энэхүү мэдээлэл нь худлаа байсныг би сүүлд олж мэдсэн. Д.О нь итгэмжлэл авах үедээ захиалан авсан байраа аль хэдийн, мэдсэнээсээ хойш судалж үзэхэд итгэмжлэл хийлгэхээс 0 сарын өмнө бусдад худалдсан буюу 2022 оны 11 сараас эхлэн 0 удаагийн үйлдлээр 170.000.000 төгрөгийг н.Дулмаасүрэнгээс авсан байсныг сүүлд мэдсэн. Ингэж Д.О нь захиалсан байрныхаа эзэн биш болсноо нуун дарагдуулсан байсан. Тэгэхээр анхнаасаа хэлцэл хийх үндэслэл болсон үйл баримтын талаар худал мэдээлэл өгч хууран мэхлэх зорилгыг агуулж байсан. Хууран  мэхлэх замаар нөлөөлсөн илэрхийлэл нь энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа хүчин төгөлдөр байх мэт боловч мэхлэгдсэн этгээд мэхлэгдсэн талаараа олж мэдсэн үеэс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж болдог. Иргэний хуулийн тайлбарт 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 57.1-т заасан зарга үүсгээд байгаа нэхэмжлэлийн бодит байдлыг шалган тогтоох дарааллыг зааж өгсөн байдаг. Хууран мэхлэх, үнэн үл нийцэх зүйлийг үнэн болгож баталж нотлохыг оролдох, бодит үнэн нөхцөлд байдлыг далдлах, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах, эдгээр нөхцөл байдлууд дээр дурдсан бүгд бодиттойгоор бүрдсэн байгаа. Хуулийн тайлбарт заасан хууран мэхлэх төөрөгдлийн нөхцөл байдлын талаар анхан шатны тайлбартаа гаргаж өгсөн. Мөн давж заалдах шатны шүүхийн хариу тайлбартаа дурдсан учраас дахин давтан ярих шаардлагагүй гэж үзэж байна. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангах орхиж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

0.0 Нэхэмжлэгч Ц.Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:... Ц.Б гэдэг хүн 2020.0.15-ны өдөр тусдаа нэхэмжлэл гаргасан байдаг. “Таван богд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хэрэг дээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдаж орж ирсэн. Тухайн 2 хэрэг нэгтгэгдсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд гэсэн байр сууринаас оролцоно. “Таван богд” ББСБ-аас гаргасан гомдолтой холбогдуулаад тайлбар хэлье. Хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан байдаг. Итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзээд гол үндэслэлээ тайлбарлахдаа тухайн Ц.Ц.Бн зээлийн барьцаанд тавиулж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө төлөөлүүлэгч нь өөрийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энийг хүсэж итгэмжлэл хийлгэж өгсөн байна гэж гомдлоо гарсан байдаг. Анхнаасаа энэ үр дагаврыг мэдэж байсан байна. Итгэмжлэл гэдэг асуудлыг цэвэр итгэлцлийн үндсэн дээр хийж өгч байгаа. Ц.Ц.Бн тухайд хариуцагч болоод Д.Ог эхнэрээрээ дамжуулж таньдаг, нөхрийг нь танихгүй. Ц.Ц.Бн тухайд энэ үл хөдлөх хөрөнгө нь 1970 онд баригдсан, одоо 51 жилийн насжилттай, өөрөө тэнд өссөн, аав н.Цэрэн нь тухайн үл хөдлөх хөрөнгийг барьсан. Ингэд аавынхаа гал голомтыг өвлөж авч байгаа хүн. Бага нас нь тэнд өнгөрсөн, цаашид өөрөө тэтгэвэрт гараад тэнд хувийн орон сууцыг бариад амьдарна гэсэн мөрөөдөлтэй, үнэт зүйл нь шингэсэн үл хөдлөх хөрөнгөө, өөрийн ямар ч ах дүү, төрөл садан биш эхнэртэй нь сүүлийн жилүүдэд танилцаж орж ирээд, Ц.Б нь өөрөө бас сахрын өвчтэй, эм тариа хэрэглэдэг. Тэгээд тариа хийж өгөөд итгэлийг авсан, эхнэртэй нь танилын харилцаатай хүн. Гэтэл эхнэр нь энэ хүн зээл авах гэсэн барьцаа хөрөнгө нь дутаад 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиад 0 сарын хугацаанд чөлөөлөөд өгчих юм байна. “С” ХХК-нд орон сууц захиалгын гэрээтэй юм байна. Энэ үл хөдлөхийн гэрчилгээ нь гараад ирвэл бид 2-ын үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөд өгчих юм байна гээд итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж өгч байгаа. Ц.Ц.Бн хувьд энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавь, болохгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж энэ үл хөдлөх хөрөнгийг тавиагүй. Итгэмжлэл хийж өгсний төлөө ямар ч шан харамж аваагүй. Үр дагавар нь ийм шүү гэдгийг мэдэж байгаа. Харин итгэсний үндсэн дээр миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавиад үүргийг гүйцэтгэлд явуулчихгүй, зээлээ төлчих боломжтой юм байна гэж итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Энэ итгэлийн асуудал юуг үндэслэж байна гэхээр Д.О тэр нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Энэ тохиолдолд Д.Огийн хувьд би “С” ХХК-нд 0 байр захиалсан юм гэж захиалгын гэрээгээ үзүүлээд, баталгаа бичиж өгөөд, ингээд болчих юм гэсэн  итгэл үнэмшил төрүүлсний үнэдсэн дээр итгэмжлэлийг хийж өгсөн байдаг. Анхнаасаа нэхэмжлэл гаргаж байгаа, гомдол гаргаж байгаа байгууллагын анхнаасаа л үүргийн гүйцэтгэлийг зорилготой итгэмжлэл хийж өгсөн байна гэж яриад байна. Цэвэр итгэлцлийн үндсэн дээр итгэмжлэлийг хийж өсгөн. Мөн хууль тогтоомжийг буруу тайлбарласан байна гэж яриад байх юм. Шүүхийн тухайд хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн зүйл байх байна гэж үзэж байна. Яагаад тэгж үзэж байна гэхээр өөрсдөө гомдол дээрээ буруу тайлбарласан байна. Эсрэгээр нь тайлбарлаж байна. Өөртөө ашигтай байдлаар, буруу ойлгож тайлбарлаад байна. Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн байхад, цаана нь хууран мэхлээд байгаа этгээд ашиг хонжоо олсон байна уу, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцоход хууран мэхлэгдэж байгаа этгээдэд хохирол учруулах зорилготой байсан байна уу гэдэг огт хамаагүй. Анх тэр хэлцлийг хийхэд хууран мэхлэх үйл явцыг бий болгосон байх нь чухал шүү гэдгийг тайлбарлаж байгаа нь өөрсдөө гомдол дээрээ буруугаар тайлбарлаж байгаа. Энийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх гэж бодож байна. Итгэмжлэлийг хууран мэхэлж хийлгэсэн хүчин төгөлдөр бусд тооцуулах хугацаагаа алсдан байна гэж тайлбарласан байсан. Гэтэл энэ дээр хугацаа алдсан асуудал байхгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хууран мэхэлсэн хэлцэл байна гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргах, шаардах эрх нь энэ хуулийн заалтаар зохицуулалт нь байгаа. Харин 59.0-т хугацааг тодорхой заагаад өгсөн байгаа. Хууран мэхлэгдсэн байна гэдгээ мэдсэн үеэсээ, эсвэл мэдэх ёстой байсан үеэсээ эхлээд 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж хуульчилсан байгаа. Тэгэхээр Ц.Ц.Бн тухайд хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Гэрчилгээгээ авъя гээд шаардаад байсан байгаа юм. Чиний үл хөдлөхийн гэрчилгээ гарсан уу гээд байсан. Нэхэмжлэгч байгууллага нэг ийм үндэслэл гаргаж ирээд байгаа. 2020 оны 12 сард “С” ХХК-нд Д.Огийн захиалсан байрны гэрчилгээ гарах байсан. Тэр үед нь Д.Огийн өмчлөлд байхад яагаад нэхээгүй юм бэ. Тэр хугацаа чинь өнгөрчхөөд байна. Гэтэл Ц.Ц.Бн тухайд амраараа зөндөө нэхэж байгаа, тэрийг нотлох боломж байхгүй. Харин утсаар ярьсан, мессеж бичсэн, чат бичсэн баримтуудаа хэрэгт өгсөн байгаа. Гэтэл сүүлд мэдэж байгаа. Д.О нь н.Дулмаасүрэн гэх хүнийг залилсан асуудал яригдаад эхэлсэн. Яагаад н.Дулмаасүрэнг залилсан гэхээр “С” ХХК-ийн 7 давхрын 0 өрөө байрыг Д.О бодит байдал дээр захиалаагүй, цаана нь н.Дулмаасүрэнгийн мөнгийг хэдийгээр “С” ХХК-тай гэрээ цаасан дээр байгаа боловч Д.О өөрийн мөнгөөр захиалаагүй байдаг. Энэ байдлаа анх итгэмжлэл хийлгэхдээ Д.Од хэлээгүй, Ц.Б ч хэлээгүй байдаг. Д.О энэ байдлаа нуусан байсан. Өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ингээд хуулийн байгууллагын асуудал яригдаад ирэхээр бодит байдал дээр Д.Огийн захиалгын орон сууц биш юм байна. Одоо хүртэл шилжээгүй байгаа. Д.Огийн нэр тухайн үл хөдлөх хөрөнгө гарч ирээгүй. Дийлэнх мөнгө нь төлөгдсөн байсан. “С” ХХК дээр явж байгаа. н.Дулмаасүрэнг залилсан асуудал тусдаа хуулийн байгууллагаар явж байгаа. Ц.Ц.Бн тухайд мэдсэн үеэсээ нэхэмжлэл гаргаад явсан байдаг. “Таван богд” ББСБ-ыг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсний дараа Ц.Б нэхэмжлэл гаргасан байна гэж яриад байгаа. Ц.Б “Таван богд” ББСБ-ыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу “Таван богд” ББСБ 2020.0.17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад Ц.Б 2020.0.15-ны өдөр байна уу нэхэмжлэл гаргасан байгаа. Манайхыг “Таван богд” ББСБ-ыг нэхэмжлэл гаргасны дараа баталгааг гаргаж өгсөн гэж яриад байдаг. Ц.Ц.Бн хувьд өмнө нь нэхэмжлэл гаргасан, холбогдох баримтуудаа хамт гаргаж өгсөн байдаг. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэж гомдолдоо дурдаад байгаа асуудал үүгээр үгүйсгэгдэнэ. 2020.09.17-ны өдөр гаргаж өгсөн баталгааны тухайд эх хувиараа байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.1-т зааснаар эх хувиараа байгаа нотлох баримтын шаардлага хангагдсан гэж үзнэ. Гэтэл эднийх дараа нь бичээд өгсөн байх болзошгүй юм гэж нэхэмжлэгч нотолж чадахгүй дурдаад л байгаа. Тэгвэл ганцхан Д.О болон Ц.Ц.Бн зүгээс тухайн үед бичиж өгсөн нотлох баримт гээд байгаа юм биш, тухайн баталгааг бичиж өгсөн Д.О өөрөө энийг баталж байгаа. Тиймээ би анх баталгаа болгож бичиж өгч байсан юм гээд нотолчхож байгаа. Нэхэмжлэгч байгууллага зүгээр үгүйсгэж байгаа боловч эх хувиараа байгаа тохиолдолд нотлох баримтад тооцогдох боломжтой. Дээрээс нь итгэмжлэлд уг асуудлыг дурдаагүй байна гэж яриад байна. Хэрвээ дурдсан байсан бол итгэмжлэл хүчин төгөлдөр болох боломжтой агуулга яриад байгаа юм уу. Ер нь ойлгомжгүй өөрсдөө ашигтай байдлаар тайлбарлаад, итгэмжлэл дээр  тэрийг тусгах, тусгахгүй бол хүчин төгөлдөр бус гэсэн тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй. Итгэмжлэл хийж өгөх болсон үндсэн итгэлийг нь олж авсан аргыг өөрөө зориудаар бий болгоод цаана байгаа зүйлээ нуун дарагдуулсан үйлдэл байгаагаа Д.О өөрөө ч хэлж байсан. Хэрвээ би энэ байдлаа Д.О эгч, Ц.Б ахад хэлсэн бол надад итгэмжлэл хийж өгөхгүй байх гээд нуусан юм. Хэлээгүй байсан гэдгээ илэрхийлээд хэлсэн байна. Итгэмжлэлийг анх авахдаа бодит нөхцөл байдлыг нуусан, дарагдуулсан нөхцөл байдал нь тогтоогдож байна. Энэ үндэслэлээр шүүх итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна гэж тооцож нотлох баримтыг зөв үнэлж шийдсэн байна гэж үзэж байна. Барьцаа хөрөнгөөс чөлөөлсөнтэй холбоотой үндэслэл дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд Д.О, түүний өмгөөлөгч М.Бямбаахүүтэй ижил тайлбар хэлэх гээд байгаа учраас орхие. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд барьцааны гэрээг зохицуулсан байгаа. Анх Ц.Бэс тухайн эд хөрөнгийг барьцаанд тавья гэж гуйхдаа 20.000.000 төгрөгийн барьцаанд тавья гэж гуйж байгаа. Д.О болон Ц.Б нараас үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавья гэж итгэмжлэл хийлгэж аваад. Гэтэл бодит байдалд 20.000.000 төгрөгд барьцааны гэрээ хийгээгүй байгаа. Барьцааны гэрээний үнэ зөрүүтэй байдаг. Барьцааны гэрээнд газрыг нь 21.000.000 төгрөгөөр, өмчлөх эрхийн газрыг нь 2.222.000 төгрөг гээд барьцааны гэрээндээ бичсэн байгаа. Гэтэл улсын бүртгэлийн хэлтэст байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны талаар лавлагаа авахад үл хөдлөхийг нь 05.000.000 төгрөг, газрын 20.000.000 төгрөг зэргээр зөрүүтэй бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох нэг нөхцөл нь барьцааны гэрээний үнэ байгаа. Гэрээний зүйл 0 өөр байгаа. Ц.Ц.Бн тухайд өөрийн хүсэл зорилго нь өөрийнх нь болоод эхнэрийн нь хөрөнгө тэр 20.000.000 төгрөгд тавигдчих юм байна гэсэн хүсэл сонирхол байсан. Тухайн эд хөрөнгөө хангаж чадахгүй бол өөрөө төлөөд авах үр дагавартай гэдгийг ойлгож байгаа. Өөрийнх нь хүсэлт сонирхол 60 хэдэн сая төгрөг биш, нэхэмжлэгч байгууллага манай барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр байгаа гэж яриад байна. Гэтэл энэ үл хөдлөх эд хөрөнгө, барьцааны гэрээ нь үнэ нь 2 өөр байна. Улсын бүртгэлийн хэлтэс ягаад ингэж бүртгэж авч байгаа юм бэ. Ийм байгаа тохиолдолд барьцааны гэрээг хүчин төгөлдөр байгаа гэж үзэх боломжгүй. Барьцааны гэрээний үнэ нь тодорхой байх ёстой. Энэ өөрөө барьцааны гэрээний хүчин төгөлдөр байх шинжийн нэг, энэ нь зөрүүтэй байна гэж шүүх үүргийн гүйцэтгэл хангуулж, банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Ийм 2 үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын барьцааны гэрээний үндэслэлийг хангуулъя гэдэг нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэл бүхий, хууль ёсны зөв дүгнэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй байна...гэв.

0.0 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бямбаахүү давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “Таван богд” ББСБ-ын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Яагаад гомдол үндэслэлгүй байгаа талаар дараах үндэслэлээр тайлбарлъя. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 2 дахь хэсэгт хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар дурдахдаа Д.О нь итгэмжлэл олгогдсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээл авсан байгаа нь ашиг хонжоо олох агуулгатай нийцсэн. Ашиг хонжоо олох агуулгатай итгэмжлэл хийлгэж авсан учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход нөлөөлөхгүй. Шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж гомдолдоо дурдсан. Гэтэл эсрэгээрээ нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг буруу тайлбарлан гомдлоо гаргасан гэж үзэж байна. Яагаад гэхээр хуулийн 59.1-т зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхлэгдсэн этгээд ашиг хонжоо олох, мэхлэгдсэн этгээд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцооход нөлөөлөхгүй гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг ашиг хонжоо олох зорилготой хэлцэл хийсэн бол хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Харин ашиг хонжоо зорилгогүй хийсэн бол хүчин төгөлдөр бус байна гэдэг агуулгаар хуулийн зүйл заалтыг өөртөө ашигтайгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн дээрх заалтаас үзэх юм бол хууран мэхлэгдсэн этгээд ашиг хонжоо олох, мэхлэгдсэн этгээд гэм хор учруулах зорилготой байсан эсэх, тийм зорилгогүй байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход нөлөөлөхгүй буюу огт хамааралгүй. Харин тухайн хэлцлийг хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд шаардлага гаргах эрхтэй. Нөгөө талаас хууран мэхлэх үйлдэл тогтоогдох юм бол шүүх хүчин төгөлдөр бус тооцох боломжтойг дээрх хуулийн зохицуулалтаар зохицуулсан байгаа. Мэхлэгдсэн этгээд хэлцлийн нөгөө талд заавал мэдэгдэж мэдээлэл ёстой, түүнд ач холбогдол бүхий байдлыг нуун дарагдуулсан бол Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хууран мэхэлсэн гэж тооцож, энэ зүйл заалтаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Д.Огийн хувьд итгэмжлэлийг хийлгэж авахдаа Д.Од заавал мэдэгдэж мэдээлэх ёстой түүнд ач холбогдол бүхий зүйлийг нуун дарагдуулсан уу гэвэл нуун дарагдуулсан. Д.О, Ц.Б 2-ын үл хөдлөх хөрөнгүүдийг нийлүүлээд 20.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэж хэлчхээд зөвхөн Д.Огийн үл хөдлөх хөрөнгийг 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Гэрчилгээгээ өөрийн нэр дээр гарах боломжгүй, н.Дулмаасүрэн гэх хүний захиалсан байр, гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр гарах мэтээр Д.Од тухайн үед итгүүлж итгэмжлэл хийлгэж авсан. Өөрийн нэр дээрх орон сууц захиалах гэрээгээ үзүүлсэн. Гэтэл тухайн байрны жинхэнэ захиалагч нь Д.О биш н.Дулмаасүрэн гэх хүн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа. Тухайн барьцааны хөрөнгийг 0 сарын дотор чөлөөлнө гэж тухайн үед хэлж байсан боловч бодит байдал дээр тухайн хөрөнгийг чөлөөлөх боломжгүй юм гэдгийг итгэмжлэл хийлгэх үед Д.О сайн мэдэж байсан. Энэ мэтчилэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах ганц биш хэд хэдэн үндэслэлээр хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиулна гэж хэлээд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж байгаа дан ганц үйлдэл дээр Д.Ог хууран мэхлэгдсэн гэж үзэх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гомдлын 0 дахь хэсэгт дурдагдсан, сая үндэслэлээ тайлбарлаж байна. Итгэмжлэл олгох үеийн нөхцөл байдал баталгаа биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг бүрэн ухамсарлаж байсан. Итгэмжлэлдээ энэ талаар дурдсан атлаа итгэмжлэлийг хийлгэсэн. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй байна гэдэг талаар гомдоо тайлбарлаж байна. Хэдийгээр итгэмжлэл 0 жилийн хугацаатай хийгдэж тухайн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах агуулгатай итгэмжлэл хийгдсэн. Гэхдээ талуудын хүсэл зорилго юунд чиглэж байсан. Талуудын хэлцэл хүсэл зорино ямар байсан гэдэг нь тухайн хэрэгт ач холбогдолтой. Яагаад гэвэл цаасаар хийгдсэн итгэмжлэлд талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцэхгүй зөвхөн хэлбэр төдий байх боломжтой. Яагаад гэвэл Д.О өөрөө сая тайлбарласан. Итгэмжлэл хийхэд нотариатын программ дээр үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тавиулах гэдэг сонголтыг дарангуут итгэмжлэлд дурдсан агуулгууд автоматаар гарч ирдэг. Түүнээс биш заалтыг бүрийн талууд харилцан тохироод нэг бүрчлэн бичиж оруулах боломжгүй нөхцөл байдал байдаг. Хэрвээ “Таван богд” ББСБ-ын гомдолд дурдсан шиг итгэмжлэлийг бичсэн заалт болгон итгэмжлэлийн гарын үсэг зурсан хэлцлийн гадаад хэлбэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол өнөөдөр Монгол улсад хийгдэж байгаа хэлцэл болгон хүчин төгөлдөр байх боломжтой. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн шаардлагагүй гэж үзэж байна. Хэлцэл ямар тохиолдолд хүчин төгөлдөр байх вэ гэхээр “Таван богд” ББСБ-ын дурдаад байгаа хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Итгэмжлэл хэлбэрийн шаардлагыг хангасан, үүнээс гадна хэлцэлд бичигдсэн үр дагавар хэлцэл хийж байгаа этгээдийн хүсэл зоригтой дүйж байх ёстой. Гэтэл уг хэргийн тухайд Д.Огийн хүсэл зорилго агуулга тухайн итгэмжлэлээс зөрж байгаа. Тухайн үед итгэмжлэл хийлгэхдээ Д.Од  юу гэж хэлж байсан тайлбар болон шүүх хуралдаад хэлсэн тайлбаруудад тодорхой дурдагдсан байгаа. Байраа Д.О нь 60.000.000 төгрөгийн барьцаанд тавиулах хүсэлт зорилго байгаагүй. Итгэмжлэлийн хугацааг 0 жилээр хийх, үүргийн гүйцэтгэлээр хангуулах хүсэл зорилго байгаагүй. Харин ямар хүсэл зорилготой байсан гэхээр хамгийн ихдээ 0 сарын барьцаанд тавиулаад, Д.Огийн “С” ХХК-нд захиалсан байрны гэрчилгээ гарангуут өөрийн хөрөнгийг барьцаа хөрөнгөөр чөлөөлчихнө гэж ойлгосон. Ийм хүсэлт зорилготой итгэмжлэлийг хийлгэсэн байдаг. Д.О ч гэсэн Д.Ог ингэж итгүүлж хууран мэхэлж итгэмжлэл хийх нөхцөл байдалд хүргэсэн. Түүнээс биш нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа шиг Д.О тухайн эрх зүйн үр дагаврыг ухамсарлах боломжтой байсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр үр дагавар нь тийм ч гэсэн тухайн үедээ энэ үр дагавар гарахгүй шүү гэдэг байдлаар итгэмжлэл хийлгэсэн. 0 сарын дотор энэ үйл явдал болчихно. Би байраа буцаагаад авчихна гэж бодож хийлгэсэн. Хэрвээ би цаашид биелэгдэхгүй байвал яах вэ, би барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн хүсэл зорилго төрөөгүй. Ийм нөхцөл байдал төрөхгүй байх байдлыг Д.О өөрөө бүрдүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Түүнээс гадна гомдолд дурдсанаар н.Дулмаасүрэнгийн Хаан банкны хуулгаар н.Дулмаасүрэн тухайн байрыг захиалж байгаа Д.О захиалж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж харагдаж байна. Гомдолдоо ч дурдсан байна, Д.Огаас гаргасан хариу тайлбарт байр захиалахдаа эгчээсээ мөнгө авч захиалсан. Гэрчилгээ Д.О миний нэр дээр гарч барьцаанд тавьж болно гэж дурдсан. Энэ тохиолдолд тухайн байрыг н.Дулмаасүрэн захиалаагүй байна гэж гомдлын шаардлага гаргасан. Хэрвээ 2022.11.11-ний өдөр байрыг захиалсан өдөр н.Дулмаасүрэнгээс 52.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Гүйлгээний утга нь “С” ХХК 7 давхарт 0 өрөө байрны үнэ н.Дулмаасүрэнгээс гэж шилжүүлсэн байгаа. Хэрвээ тухайн мөнгийг нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан шиг шилжүүлсэн бол зээл гэдэг агуулгаар шилжүүлэх байсан байх. Гэтэл н.Дулмаасүрэнгийн удаа дараа шилжүүлж байгаа үйлдлийг харахаар дан байрны урьдчилгаа төлбөр, байрны захиалга, “С” ХХК-ний 7 давхар С тоот гээд байрныхаа үнээр шилжүүлээд байгаа тохиолдолд тухайн гэрээ байгуулсан өдөр н.Дулмаасүрэнгээс Д.О руу шилжүүлээд Д.Огаас тухайн байр луу шилжүүлсэн нөхцөл байдлыг харахаар энэ байрыг Д.О захиалаагүй, жинхэнэ захиалагч нь н.Дулмаасүрэн тухайн итгэмжлэлийг Д.Огийн хариу тайлбартаа дурдаад байгаа шиг н.Дулмаасүрэн надаар захиалуулж энэ байрыг захиалсан юм гэдэг нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Энэ тохиолдолд тухайн итгэмжлэлийг хийлгэж авахдаа энэ бодит байдлыг Д.Огийн хувьд нуун дарагдуулсан. Зөвхөн байр захиалах гэрээгээ үзүүлээд энэ байрны гэрчилгээ миний нэр дээр гарна. Гэрчилгээ гаргангуут би та 2-ын байрыг чөлөөлөөд өгнө гэсэн хууран мэхлэх нөхцөл байдал ханалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн баталгааны талаар дурдсан байгаа. Энэ талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд Д.О тайлбарласан. Тухайн баталгааг нөхөж олгосон нөхцөл байдал байхгүй. Тухайн баталгааг сүүлд нь нөхөж гаргаад шүүхэд нотлох баримтаар өгөөд байх ёс зүйгүй үйлдэл гаргаад байх хүмүүс байхгүй байх гэж бодож байна. Тэр баталгааг итгэмжлэл олгох үед бичиж өгсөн учраас итгэмжлэлийн нэг адил нотариатаар батлуулж өгөөгүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тухайн баримтыг эх хувиар нь нотлох баримтын шаардлага хангаад шүүхэд өгсөн байгаа. Гомдлын 1 дэх хэсэгт дурдсанаар тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч буюу худалдан авагч нь Д.О хэвээрээ байна. Энэ талаар маргахгүй байна гэж байна. Гэтэл өнөөдөр хэрэгт авагдсан баримтаар тухайн байрны эзэмшигч Д.О гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас тухайн байрны хууль ёсны эзэмшигч нь Д.О гэж үзэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Дараагийн үндэслэл нь барьцааны гэрээний талаар тайлбарласан. Барьцааны гэрээ нь 2020.09.18-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан бөгөөд тухайн итгэмжлэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд уг итгэмжлэлийг үндэслэж хийсэн барьцааны гэрээ өөрөө нэгэн адил хүчин төгөлдөр бус байх ёстой. Түүнчлэн 2020.12.20-ны өдөр 170.000.000 төгрөгийн зээлийг гэрээг 60 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг. Уг зээлийг гэрээг үндэслэж барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээний 2.2-т зааснаар А аймгийн Э сумын 2-р багийн 06-0-06 тоотод байршилтай 1 өрөө байрыг 60.060.000 төгрөгөөр тохиролцож барьцаалсан байдаг. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд гэрээний үнийг 02.500.000 төгрөгөөр зөрүүтэй бүртгэсэн нөхцөл байдал тогтоогддог. Энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг тухайн хөрөнгөөр хангуулах нь яг аль үнийн дүнгээр гаргуулах гэж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй, барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд дараах зүйлүүдийг тусгасан байна гэсний дотор барьцаагаар хангадах шаардлага, түүний хэмжээг нэг бүрчлэн тодорхой заасан байх ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.0 дахь хэсэгт зааснаар 56.1, 56.2 буюу сая шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тооцсон. Энэ зохицуулалт нь гэсэн хэргийн нэгэн адил хамаарч байгаа. “Таван богд” ББСБ-аас гаргасан гомдлын 0 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.0-т улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ шаардлагыг бас хангаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангадах шаардлага, түүний хэмжээ тодорхой заасан байхыг шаарддаг. Гэтэл гэрээ дээрээ нэг өөр дүнтэй, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэг өөр дүнтэй, хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нэгэн адил үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэн зөв дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэр гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна... гэв.

            0.5 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:...Хариуцагч нар нэхэмжлэлийг шаардлагын алинтайн ч маргадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын аль, алиныг нь хүлээн зөвшөөрдөг. Шүүх хавтаст хэрэгт авагдсан материалаар 200.05.19-ний өдрийн шийдвэрийг гаргахдаа бодит байдалтай нийцсэн, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, зөв дүгнэж шүүхийн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлгэх саналтай байна... гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.0 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч “Т ХХК, хариуцагч Д.О, Ц.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т ХХК-нид холбогдуулан барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т ХХК, хариуцагч Д.О нарт холбогдуулан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Д.О, Ц.Т нар нэхэмжлэгч “Т ХХК, нэхэмжлэгч Ц.Б, Д.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй.

 

 Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, Д.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т  ХХК, хариуцагч Д.О,Т нар харилцан тохиролцож, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00500 дугаартай зээлийн гэрээг байгуулан, 75,000,000 төгрөгийг жилийн 08.0 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон, мөн  2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр мөн тус байгууллагатай 0500 дугаартай зээлийн гэрээг байгуулан 170,000,000 төгрөгийг жилийн 08.0 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан  2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00500 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 хавтаст хэргийн 11-0х/, 2020 оны 06 сарын 16-ны өдөр Д.Од Т 75,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 22-20х/, 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 0500 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 20-27х/, Т-аас Д.Од 170,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 00-06х/ гэх баримтуудаар тогтоогдсон, тэдгээрийн байгуулсан 00500, 0500 дугаартай зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч “Т ХХК-иас 2020 оны 06 сарын 16-ны өдөр 75,000,000  төгрөг, 2020 оны 0 сарын 0-ний өдөр 170,000,000 төгрөгийг хариуцагч Д.Огийн данс руу шилжүүлснээр зээл олгогч зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Д.О,  Ц.Т нар зээлийн гэрээний үүрэг болох гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарууд, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 22-20х/ эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 20-27х/, “Т  ХХК-аас хариуцагч нарт хүргүүлсэн 2020 оны 00 дүгээр сарын 19-ний өдрийн Зээл төлөх мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл /1 хавтаст хэргийн 07-09х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна  гэж дүгнэн, нэхэмжлэгч “Т ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Огийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбарыг үндэслэн  үндсэн зээлийн төлбөрөөс 1,180,000 төгрөгийг  хасаж, үлдэх  275,007,982.98 төгрөг, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч талд учирсан хохирол болох  нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 91,500 төгрөгийг тус тус хариуцагч Д.О, Ц.Т нараас гаргуулж, нэхэмжлэгч “Т ХХК-д олгохоор, шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч  “Т ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00500 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Д.Огийн үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрхийг барьцаалж, 00500RC-01 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 0500 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор О.Тэрбиш, Д.О, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгүүд, хариуцагч Д.Огийн автомашиныг барьцаалж 0500RC-01 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.0 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Д.Од 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0061 дугаартай итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-02 тоот хаягт байршилтай 080 мкв талбайтай газрыг, нэхэмжлэгч Д.О хариуцагч Д.Од 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0012 дугаартай итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 дугаар багийн 0-06 айлын орон сууцны 0 дугаар орц 06 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах эрхийг тус тус олгосон бөгөөд хариуцагч 0 нь С ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №0 тоот орон сууц захиалагчтай хийсэн А аймгийн Э сумын 0 дугаар баг, 1 дүгээр орц 7 давхрын 700 тоот хаягт байршилтай 69.2 мкв талбайтай 0 өрөө орон сууцны гэрээг үзүүлж, баталгаа гаргаж өгсний үндсэн дээр итгэмжлэлийг олгосон, гэтэл захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэлийг хийлгэхээс өмнө өөр хүнд худалдаж мөнгийг нь авчхаад бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн байсан гэсэн үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №012 тоот итгэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №061 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.О нэхэмжлэгч Ц.Б, Д.О нарт  үл хөдлөх хөрөнгүүдийг богино хугацаагаар барьцаална, С компанид захиалсан байрны гэрчилгээ гарангуут барьцаа хөрөнгийг суллаж өгнө гэж итгүүлж, уг захиалсан байраа өөр хүнд худалдсан болохоо хэлэлгүй нэхэмжлэгч нараас үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд бариулах итгэмжлэл хийлгэсэн, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар итгэмжлэл олгоход саад болох нөхцөл байдлыг хариуцагч Д.О нуун дарагдуулсныг нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар хожим мэдсэн, хариуцагч Д.О дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан болох нь зохигчдын тайлбар, 8910879 дугаарын гар утасны мессэжээр харьцсан хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгч Ц.Бэс хариуцагч Д.Од олгосон 2020 оны 09 сарын 27-ны өдрийн 061 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч Д.Огээс хариуцагч Д.Од олгосон 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 012 дугаартай итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, шийдвэрлэжээ.

 

Шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 дугаар багийн 0-06 айлын орон сууцны 0 дугаар орц 06 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц, Ц.Ц.Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, Ц.Ц.Бн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 02-02 тоот хаягт байршилтай 080 мкв талбайтай газрыг тус тус барьцаанаас чөлөөлсөн байна.

 

Харин 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 00500RC-01 дугаартай Барьцааны гэрээ, 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 0500RC-01 дугаартай Барьцааны гэрээ, 0500-FA01 дугаартай Фидуцын гэрээгээр тус тус барьцаалсан Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Б 0 гудамжны 01 тоот хаягт байршилтай 05 мкв талбайтай хувийн сууц, Д.Огийн эзэмшлийн А аймгийн Э сумын 0 дүгээр баг 0 гудамжны 0 тоот хаягт байршилтай 569 мкв газар, Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 05 мкв талбайтай хувийн сууц, Д.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001550 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 090 мкв газар, О.Тэрбишийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  0000 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 0 р баг 0 байрны 0 тоот хаягт байршилтай 08.6 мкв орон сууц, Д.Огийн эзэмшлийн Тoyota Alphard-H0 загварын 00000 улсын дугаартай, 00000 арлын дугаартай автомашиныг  тус тус хуульд нийцүүлэн албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

 Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Т ХХК “...хариуцагч Д.Отай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад итгэмжлэл хүчин төгөлдөр байсан, хуульд заасан нөхцөл журмын дагуу барьцааны гэрээ байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, барьцаалбар үйлдэгдсэн, хууль ёсны барьцаалагч нь “Т ХХК бөгөөд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, Д.О болон Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...”  агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

  Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Д.О,  Ц.Т нарын хооронд Иргэний хуулийн 051 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, тэдгээрийн байгуулсан 00500, 0500 дугаартай зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан эд хөрөнгийг шилжүүлэх, гэрээг бичгээр байгуулах шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр  гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

     

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 052 дугаар зүйлийн 052.1, 052.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Т ХХК-ний гаргасан зээлийн тооцоолол, шаардлагатай хариуцагч тал маргаагүй ба тодорхой хугацаанд хуваарь гарган төлөх талаар тайлбарлажээ.

            Зээлийн гэрээ хүчин төгөлдөр учраас хариуцагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.О, Ц.Т нар гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 051 дүгээр зүйлийн 051.1, 052 дугаар зүйлийн 052.2, 050 дугаар зүйлийн 050.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Ц.Т нараас үндсэн зээл 200,860,851.20 төгрөг,  хүү 00,018,600.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,998.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 91,500 төгрөг, нийт  275,007,982.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

            Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан бичгийн хэлбэрээр байгуулах болон улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч нь Иргэний хуулийн 170 дүгээр зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй юм.

           

Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Хариуцагч Д.О бодит нөхцөл байдлыг нуун, С компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг үзүүлэн, богино хугацаатай, орон сууцны гэрчилгээ гарахаар сольж өгнө гэж итгүүлэн Д.О, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавиулахаар итгэмжлэл хийлгэсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг Д.О нуун дарагдуулснаа тайлбарласан, Д.О, Ц.Б нар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг Д.О нуун дарагдуулсныг хожим мэдсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Д.О, Ц.Б нар хариуцагч Д.Од хууртагдсаны улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

Нэгэнт шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсоноор хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардах эрхтэй. Энэ үүднээс Д.О, Ц.Б нарын итгэмжлэлийн дагуу барьцаалуулсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т ХХК-ний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 00.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 200 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШШ200/00262 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  “Т ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т ХХК-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 00.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                          Ч.ЭНХТӨР