Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 01265

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж-4, Интерном дэлгүүрийн байр “Интерном” ХХК-ний нэхэмжлэлтэй “Ц.Цолмонг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч “Интерном” ХХК  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Интерном” ХХК нь номын худалдаа эрхэлдэг Ц.Цолмонтой 2013.01.18-ны өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ц.Цолмон нь төлбөрөө цувуулан барагдуулж байсан боловч 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ямар ч төлбөр барагдуулаагүй. Утсаар залгаж төлбөрөө барагдуулахыг шаарддаг ч төлнө, одоохондоо боломжгүй байна,түр хүлээгээч гэсэн хариуг өгдөг байсан. Бид түүний байдлыг харгалзан үзэж хуулийн байгууллагад хандалгүй сайн дураараа өгөхийг нь хүлээдэг байсан боловч 2016 оны 04 дүгээр сараас хойш утсаа авахаа байж, сүүлдээ утаснууд нь холбогдохоо байсан.Манай байгууллагын зүгээс түүнтэй холбоо барих ямар ч аргагүй болж, төлбөрөө барагдуулах шаардлагатай болсон тул Орхон-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 142/Ш32016/04474 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухаи захирамж гаргасан.Иймд Ц.Цолмонг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Интерном” ХХК-ний Ц.Цолмонг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

“Интерном” ХХК нь хариуцагч Ц.Цолмонгоос 3,511,890 төгрөг гаргуулахаар гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь шүүгчийн 2016-08-25-ны өдрийн 4474 дугаартай захирамжаар нотлогдож байх тул Ц.Цолмонг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд хүсэлтийг хангаж Цэрэндавга овогтой Цолмонг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Боржигон Цэрэндавгын Цолмонг/ЙЮ85102064,утас-9936-3652, 9168-4861, 9935-4530 / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Ц.Цолмонг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 08 сарын 15-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 940 /есөн зуун дөч/ төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч “Интер ном” ХХК-д буцаан олгосугай.                        .

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ