| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01304/И |
| Дугаар | 01264 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо 6а-1 тоотод оршин суух Зоригт овгийн Гомбосүрэнгийн Цолмонгийн /ЙС-75092705/ “Р.Буянг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Цолмон, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Цолмон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Гомбосүрэнгийн Цолмон нь нөхөр Рэнжавын Буянтай 1994 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан ба дундаас 3 хүүхэд төрсөн юм. 2 том хүү маань насанд хүрсэн, бага охин Б.Алтанцэцэг нь 12 настай, 18-р сургуулийн 7-р ангид суралцдаг болно.Гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө Баян цагаан багийн хуучин хороо 6-01 А тоотод хашаа байшинтай болсон. Хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ 1 хүний нэр дээр өмчилж байна. Хүүхдүүд болон миний нэр байхгүй.Нөхөр маань архи их ууж, агсам согтуу тавьж, элдвээр хэлж, доромжилж маш их зоддог болсон. Энэ байдлыг нь өнөөдрийг хүртэл тэсэж тэвчиж ирсэн бөгөөд аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.Гэтэл шүүхээр гэр бүл цуцлуулах, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх гэхээр нөхөр маань гэрээсээ яваад жил гаран болж байгаа бөгөөд сургийг нь сонсоход Төв аймгийн Заамрын "Эко" ХХК алтны уурхайд ажиллаж байгаа юм шиг байна. Бид нартай холбогдохгүй гэртээ ирэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөд гэрийн хаяг тодорхойгүй болчихоод байна. Хүүхдүүд болон намайг утсаар нь ярихаар хаана байгаагаа хэлэхгүй байгаа юм.Иймд Р.Буянг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг нь олж тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Цолмон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна.Буянгийн ээж Өвөрхангайн Хужиртад байдаг.Ах Батбаяр нь Улаанбаатар хотод Засгийн газрын Авто баазад ажилладаг,утас нь 99076407.Буянг Заамарын Эко алт ХХК-ний уурхайд ажиллаж байгаа гэж сонссон гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цолмонгийн Р.Буянг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.
Г.Цолмон нь хариуцагч Р.Буянгаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагч Р.Буян сүүлийн 1 жилийн турш гэртээ байхгүй, хаа байгаа газар нь тодорхойгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, цахим үнэмлэхний баталгаат хуулбар, 059 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна. Иймд хүсэлтийг хангаж Рэнжав овогтой Буянг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Рэнжав овогтой Буянг /утас-9970-0024/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Р.Буянг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ