| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00818/и |
| Дугаар | 209/МА2025/00055 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 209/МА2025/00055
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/00978 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “*******” ХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг болон шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
“*******” ХХК-аас 1,468,000,000 төгрөг гаргуулж “Капитрон” банканд олгохоор шийдвэрлэсний дагуу хийж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байна. Уг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн /40 дугаар “Шинжээч томилох тогтоол”-оор “” ХХК-ийн 2024.05.02-ны өдрийн №Да дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан.
Уг тайланд “*******” ХХК-ийн өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг доор дурдсанаар үнэлээд байна. Үүнд:
Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт байрлах 528.8м2 үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг- 266,900,749 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 458.Ом2 хүнсний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг- 195,438,102 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 387.5м2 үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг- 165,354,290 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 151м2 гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг-83,509,490 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, “” ХХК-ийн баруун талд байрлах 612 м2 үйлдвэрийн зориулалттай барилгыг-261,153,098 төгрөгөөр,
Нэгж талбарын 0 дугаартай Дархан-Уул аймаг, дархан сум 4-р багт байрлах 7107.55м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай газрыг-752,231,419 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах 172.0 м2 оффисын барилгыг-131,515,293 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах 557.6м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг-568,367,777 төгрөгөөр,
Нэгж талбарын 0 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах 1301 м2 талбайтай үйлдвэрлэл, худалдааны зориулалттай газрыг-319,736,760 төгрөгөөр
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзага гудамжинд байрлах 408.24 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг-248,866,218 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзагын голд байрлах 712.7 м2 талбайтай амралтын газрын зориулалттай /л хөдлөх хөрөнгийг-434,467,356 төгрөгөөр,
Дархан-Уул аймаг, Хонгор сум 2-р баг, Зулзагын голд байрлах 0.6 га амралтын газрын зориулалттай газрыг-82,110,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Дээрх “*******” ХХК эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнээс илт багаар буюу нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна.
Тухайлбал “*******” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, “” ХХК-ийн баруун талд байрлах 612 м.кв талбайтай Үйлдвэрийн зориулалттай барилга дангаараа 3,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байхад 261,153,098 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах 557,6 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байхад, Зулзагын голд 712,7 м.кв талбай бүхий амралтын байрыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байхад 434,467,356 төгрөгөөр, Дархан- Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Зулзагын голд 0,6 га талбай бүхий Амралтын зориулалттай газрыг 105,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байхад 82,110,000 төгрөгөөр тус тус үнэлж, 12 үл хөдлөх хөрөнгийг нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгчийн эрх зүйн байдлын дордуулсан байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн үнэлгээчин томилсон тухай тогтоолтой танилцуулаагүйн улмаас шинжээчээс татгалзах эрхээ төлбөр авагч тал хэрэгжүүлж чадаагүй.
Төлбөр төлөгч “*******” ХХК нь энэхүү үнэлгээтэй 2024.05.03-ны өдөр танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан эрхийнхээ дагуу энэхүү зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж байна.
Иймд “” ХХК-ийн 2024.05.02-ны өдрийн №Да дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1 х.х 1-3/
1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодруулахдаа:
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн /47, /48, 180070767/49, /50, /51, /52, /53 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодруулж байна гэжээ. / 1х.х-80 /
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Төлбөр төлөгч “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн /47, /48, 180070767/49, /50, /51, /52, /53 дугаартай тогтоолуудаар хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/09 тоот тогтоолоор “” ХХК-ийг шинжээчээр томилсон.
“” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг нийт 3,509,650,552 төгрөгөөр тогтоосон талаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/1088 дугаар албан бичгээр төлбөр авагч “*******” ХХК-нд, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/1089 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “*******” ХХК-д тус тус мэдэгдсэн.
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК нь өртгийн хандлага болон зах зээлийн хандлагаар эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.
Төлбөр төлөгч “*******” ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй одоогийн ханшаас доогуур байна гэх гомдол гаргасан боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1 х.х 117-118 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. “” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Да дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухай.
Хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг шинжээчид танилцуулаагүй. Шинжээч үнэлгээ гаргахдаа хүчингүй болсон тогтоолд үндэслэн өмнөх баримтаар үнэлгээ гаргасан. Учир нь дахин 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсны дагуу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ гарсан бөгөөд өмнө тогтоолыг хүчингүй болгосон талаараа шинжээчид танилцуулаагүйгээс шинжээч нь өмнөх 1 дүгээр сард үзлэг хийсэн материалаа үндэслэж дүгнэлт гаргасан. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх шийдвэр гараагүй байх үед өөрт нь хуучин байсан баримтуудыг ашиглан хөрөнгийн үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна
Хөрөнгийн үнэлгээ гаргасан “” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд биш юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сонгон шалгаруулж 10 компаниар үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байхад эрх олгогдоогүй этгээдийг томилж үнэлгээ гаргуулсан.
Шүүхээс нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт өгөөгүй. Гэвч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсний дагуу Дархан-Уул аймагт худалдан борлуулагдаж байгаа эд хөрөнгүүдтэй харьцуулан жишихэд үнэлгээчин нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн нь нийтэд илэрхий байна.
б. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөх тухай мэдэгдэл өгөх, барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаанууд нэг өдөр нэгэн зэрэг хийсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 03/890 дугаар мэдэгдлийг хүлээн аваад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргасан. Гэтэл ипотекийн зүйлийг дуудлага худалдаанд оруулах журмыг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэсэн атлаа уг заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох Иргэний хуулийн 175.1, 175,6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах тухай заагаагүй, дуудлага худалдаа явуулах этгээдийг шүүхээс томилоогүй байхад шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагаагүй ажиллагааг явуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа өгөхийг шаардаж, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх тухай мэдэгдэл ирүүлж байгаа нь хууль зөрчиж байна.
Иймд шүүх хэрэгт цугларсан баримтуудыг хуулийн дагуу үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 х.х 234-237/
5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х-1-3, 117-118, 2 х.х-80/
Хэргээс үзвэл:
8. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00909 дугаар тогтоолоор хариуцагч “*******” ХХК-иас 1,468,000,000 төгрөг гаргуулж “Капитрон” банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас 2018 оны 07 сарын 02-ны өдөр 506 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-136, 155/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсний улмаас хариуцагч *******йн зүгээс хуульд заасны дагуу төлбөр төлөгч “*******” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагаа авч, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн /44, /46, /45, /43 тогтоолоор эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2024 оны 04 сарын 04-ний өдрийн /47, /48, /49, /50, /51, /52, /53 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгийг хурааж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.
Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төлбөр төлөгч “*******” ХХК-ийн захирал ыг оролцуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4-т заасныг зөрчөөгүй байна.
9. Хариуцагчийн хувьд “” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд тус хуулийн этгээд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх тул “” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баталсан үнэлгээ хийх эрхтэй 10 хуулийн этгээдийн жагсаалтад байхгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийх эрхгүй этгээд гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. / 1х.х-216/
10. Төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас хөрөнгийн үнэлгээний үнийн талаар санал авч, талууд үнийн талаар тохиролцоогүйн улмаас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 04/09 дугаар тогтоолоор “” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба уг тогтоолын дагуу “” ХХК-аас үнэлгээчнээр ийг томилж, томилогдсон шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгч, томилогдсон шинжээч нь 2024 оны 05 сарын 02-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. /1 х.х-ийн 210-250, 2х.х-1-27/
11. Хариуцагчийн хувьд 2024 оны 01 сарын 04-ний өдөр “” ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолыг 2024 оны 02 сарын 18-ны өдөр хүчингүй болгосон боловч 2024 оны 04 сарын 22-ны өдөр дахин шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээчээр ажилласан нь ”дахин 4 сард үзлэг хийхдээ талуудыг байлцуулсан, шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ хийсэн тухай хэсэгт 2023 оны 01 сарын 05-ны өдөр, 2023 оны 01 сарын 08-ны өдөр гэж бичсэн нь техникийн алдаа болсон үнэлгээний тайланг Олон улсын стандартыг баримтлан гаргасан” гэж мэдүүлэг өгсөн байх тул шинжээч нь хуулийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн итгэмжлэлийн хугацаа дууссан байсан учир гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй гэж маргаж байгаа боловч нь хувь хүний нэрийн өмнөөс бус байгууллагын нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, тус байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй нь шүүх хуралдаанд оролцсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг гомдлыг хангах үндэслэлгүй. / 2х.х-191/
12. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “” ХХК нь төлбөр төлөгч “*******” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт байрлах 528,8 мкв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 266 900 749 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 458 мкв хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 195,438,102 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 387,5 мкв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 165,354,290 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум 4-р багт байрлах 151 мкв гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 83,509,490 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, ХХК-ийн баруун талд байрлах, 612 мкв үйлдвэрийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай барилгыг 261,153,098 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах, 7107.55 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 0 дугаартай газрыг 752,231,419 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 172,0 мкв оффисын барилгыг 131,515,293 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 557,6 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 568,367,777 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах, нэгж талбарын 0 дугаартай, 1301 мкв талбайтай, үйлдвэрлэл, худалдааны зориулалттай газрыг 319,736,760 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзага гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 408,24 мкв талбайтай, амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 248,866,218 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзагын голд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 712,7 мкв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 434,467,356 төгрөгөөр,
-Дархан-Уул аймаг, Хонгор сум 2-р баг, Зулзагын голд байрлах, 0,6 га амралтын газрын зориулалттай газрыг 82,110,000 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. / 1х.х-210-250, 2х.х-1-27/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс илт багаар буюу нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна, хэт бага үнэлсэн нь нийтэд илэрхий үйл баримт гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.
13. Түүнчлэн төлбөрийг барьцааны эд хөрөнгөөр төлүүлэх шийдвэр гараагүй, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй, шүүхээс дуудлага худалдаа явуулах этгээдийг томилоогүй байхад шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагаагүй ажиллагаа хийж байна гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана” гэж хуульчилсан тул төлбөрөө сайн дураа төлж барагдуулаагүй төлбөр төлөгчийн хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
14. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3307 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/00978 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3307 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай” гэсэн заалт нэмж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ