| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01302/И |
| Дугаар | 01262 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 21а-21 тоотод оршин суух Боржигон овгийн Цэрэндоржийн Тайванжаргалын /РЗ-82012101 / гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Тайванжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Тайванжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Цэрэндорж овогтой Тайважаргал нь хүүхдийн эцэг болох Жүгдэрийн Бат-Өнөртэй 2000-09-16-нд танилцаж, 2003-04-16-нд хүү Цог-Ундралыг төрүүлсэн.Тухайн үед хамтран амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй.Хүүгийн маань эцэг 2006-07-16-нд ослын улмаас нас барсан.Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтож өгнө үү.Түүнийг нас барах үед гэрлэлтийн баталгаагүй байсан тул тэжээгчээ алдасны тэтгэмж авч болно гэж ойлгоогүй явсан.Шүүхээр тогтоолгож болно гэдгийг сая мэдсэн гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Тайванжаргал нь Жүгдэр овогтой Бат-Өнөртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 102/012447 дугаартай Ж.Бат-Өнөрын 2016 оны 08 сарын 09-ний өдөр нас барсаныг гэрчлэх нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн цахим үнэмлэхний баталгаат хуулбар, Бат-Өнөр овогтой Цог-Учралын төрсний гэрчилгээний баталгаат хуулбар, сургуулийн тодорхойлолт,Эрдэнэ багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, нас барагч Ж.Бат-Өнөрийн төрсөн ах Ж.Нармандах,дүү Ж.Оюунтүлхүүр нарын гаргасан тодорхойлолт,иргэний баталгаат үнэмлэх,зохигчийн тайлбар, фото зураг зэрэг нотлох баримтуудаар Ц.Тайванжаргал нь 2004-2006 оны 7 сарын 16-ны хоорондЖ.Бат-Өнөртэй хамтын амьдралтай байсан, тэдний дундаас хүү Б.Цог-Учрал 2003 оны 04 сарын 16-нд төрсөн, Ж.Бат-Өнөр нь 2006 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь тус тус тогтоогдож байна.Иймд Ц.Тайванжаргал ,Жүгдэр овогтой Бат-Өнөр нар хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Цэрэндорж овогтой Тайванжаргал /РЗ-82012101 /, Жүгдэр овогтой Бат-Өнөр /НЬ-82052477 / нар 2004-2006 оны 7 сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ