Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 483

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,   

улсын яллагч Г.Ганчимэг,  

шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт М-ийн  Н-т холбогдох эрүүгийн 1910011760479 дугаартай, 187/2019/0468/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын .............ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, ам бүл .......... хамт, Хан-Уул ........... дугаар хороо,  ............тоотод оршин суух, .......... ажилтай, Ш  овогт М-ийн  Н /РД:.................../       

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Н  нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Амралтын 2-10 тоотод иргэн Б.Б-тэй“худалдсан пальто буцаалаа” гэх шалтгаанаар маргалдан түүний боож, савтай ногоогоор шидэж, гарыг базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Н  нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Амралтын 2-10 тоотод иргэн Б.Б-тэйхудалдсан пальто буцаалаа гэх шалтгаанаар маргалдан түүний боож, савтай ногоогоор шидэж, гарыг базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч М.Н ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Б-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай орон доор улаан ууттай пальто байхаар нь манай охин бэр М.Н ээс худалдаж авах гэж байгаад больчихсон юм байна гэж бодсон. Би тэр пальтог аваад бэр М.Н ийн гэрт ортол М.Н  ногоо арилгаад байж байснаа намайг харангуутаа хөөж миний хоолойг боохоор нь би гэр рүүгээ орсон. Тэгтэл араас манай гэрт савтай арилгасан ногоо барьчихсан орж ирээд над руу шидсэн. ...Би М.Н ийн гэрт орох үед миний хоолойноос 2 гараараа багалзуурдсан мөн зүүн гарын булчин, тохой шуунаас гараараа базаж намайг гэрээсээ хөөж түлхсэн. ...тухайн савтай ногоо нь миний толгой болон тохой, гар, цээж хэсэгт оносон. Миний бодлоор М.Н  манай охинд зарсан пальтог нь би аваад гэрт нь ороход буцаах гэж байна гэж бодоод надад уурлаж намайг зодсон гэж бодож байна. Хохирол нэхэмжлэхгүй. ...Тухайн үед М.Н  нь миний эрүү рүү гараараа хүчтэй түлхэж цээж бугалага хэсгээс гараараа базаж татан чимхэж гэмтэл учруулсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/

             3. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н манай хадам ээж Буянхишигтэй муудалцаж орж ирсэн. Тухайн үед Н манай хадам ээж рүү уурлаж хэрүүл маргаан хийж гартаа барьж байсан савтай төмс ногоог шидээд хадам ээж Б.Буянхишигийг оносон. ...миний анзаарснаар эрүүний хэсэгт хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

           4. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Н  эгч 2 пальто аваад ирсэн. Би хоёр пальтог үзсэн чинь нэг нь толботой байхаар нь угааж үзэж байгаад хоёуланг нь авах үгүйгээ шийдэхээр болоод аваад үлдсэн. Би хоёр хоногийн дараа угаагаад үзсэн чинь нэг пальтоны толбо нь арилахгүй байна буцаачихдаг юм бил үү гээд ярилцсан юм. Тэгтэл манай ээж 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой ажлаа тарж гэртээ ирээд орон доор байсан улаан пальтог буцаахаар М.Н  эгчийн гэрт ортол М.Н  эгч ээжтэй маргалдаж улмаар биед нь гэмтэл учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5645/-ний дүгнэлт:

           -Б.Буянхишигт эрүү, цээж, зүүн бугалаганд цус хуралт тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          --Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 31/

          6. Шүүгдэгч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний 18 цагийн үед Б.Буянхишиг манай гэрт охинд нь зарсан хоёр пальтог бариад орж ирээд чи миний охиныг шулж хоёр пальто зарсан байна, чи ашиг олох гэлээ...баруун гараараа Буянхишиг эгчийн эрүү хэсэг рүү нь түлхээд гаргасан...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 5645 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би Буянхишигийн биед учруулсан. Би тухайн үед Буянхишигийн гэрээс гарах гэж нэг гараараа эрүү рүү нь нөгөө гараараа зүүн бугалгаас атгаад түлхэх үед биед нь учирсан. Цээжин дэх цус хуралтыг би яаж учруулснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 47/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч М.Н  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5645/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.Н  нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Амралтын 2-10 тоотод иргэн Б.Б-тэй“худалдсан пальто буцаалаа” гэх шалтгаанаар маргалдан түүний боож, савтай ногоогоор шидэж, гарыг базаж, түүний биед эрүү, цээж, зүүн бугалаганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 Иймд шүүгдэгч М.Н ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Н ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б.Б-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, түүний хувийн байдал /...43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, химийн лаборант мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н т улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

Мөн М.Н ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

М.Н т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Ш  овогт М-ийн  Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш  овогт М-ийн  Н-ийг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. М.Н т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Н т сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

  

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР