Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 01261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 15б-5 тоотод оршин суух Орхон түшээ гүн овгийн Лудсандамдингийн Цолмонгийн /ФД-58032811/ ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Л.Цолмон шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “Л.Цолмон миний бие анх 1981 онд Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цехэд замын монтёроор ажилд орсон.Тушаалын дагуу хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Лувсандамдин овогтой Цолмон гэдгийг “Лувсандаш овогтой Цолмон” гэж ташаа бичигдсэн тул овгийг минь Лувсандамдин гэж залруулж миний хөдөлмөрийн дэвтрийг миний эзэмшигчээр тогтоож өгнө үү.Мөн би одоо хөдөлмөрийн чадваргүй, зүрх судасны өвчний учир 69 хувийн групптэй байдаг тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү  гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Цолмон, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цехэд 3-р зэргийн монтёроор ажилд томилсон Ерөнхий захирал Р.И.Семигиний 1981-7-08-ны өдрийн 626-к тоот тушаалын жинхэнэ эзэмшигчийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн иргэний цахим үнэмлэхний хуулбар, 0110662 дугаартай тэтгэврийн дэвтрийн баталгаат хуулбар, 1981-07-08-ны өдрийн 626/к тушаал, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  Л.Цолмонгийн эцгийн нэр “Лувсандамдин” болох нь,ажил олгогчоос Л.Цолмонг ажилд томилсон 1981-07-08-ны өдрийн 626/к тушаалд Л.Цолмонгийн овгийг “Лувсандаш” гэж ташаарсан болох нь тогтоогдож байх тул 1981-07-08-ны өдрийн 626/к тушаалын  жинхэнэ эзэмшигч нь Лувсандамдингийн Цолмон мөн болохыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Лавсандашийн Цолмонг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цехэд 3-р зэргийн монтёроор ажилд томилсон Ерөнхий захирал Р.И.Семигиний 1981-7-08-ны өдрийн 626-к тоот тушаалын жинхэнэ жинхэнэ эзэмшигч нь Орхон түшээ гүн овгийн Лувсандамдингийн Цолмон болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Цолмон улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.                       .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ