Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Т.Мижиддорж,      

хохирогч Б.Б , тэдгээрийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, 

шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж М  овогт Ц-ын  Б  холбогдох эрүүгийн 1810017740203 дугаартай 187/2019/0343/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .........оны ... дүгээр сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ....... боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Баянгол дүүргийн .....дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М  овогт Ц-ын  Б  /РД:............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т Ц.Б  нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8 хувийн хөнгөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж иргэн Ө.А2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөг, Б.Б гээс 2017 оны 02 дугаар сарын ...-ний өдөр 16.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б  нь иргэн Ө.А2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулийн хөвөө хотхоны орчим уулзаж байрны урьдчилгаа болох 30 хувийг өгчих, зээлийг чинь хөөцөлдөж байна, өнөө маргаашгүй дансанд байлгаж байгаад зээлээ бүтээх гээд байна”, 8 хувийн хөнгөлттэй зээлэнд хамруулж өгнө гэх шалтгаанаар 25.000.000 төгрөгийг, Б.Б гээс 2017 оны 02 дугаар сард манай аав нүүрсний уурхай ажиллуулж байгаа тэр уурхайд том машин түрээсээр ажиллуулж болно гэж миний таньдаг ах машинаа зарах гэж байгаа тэр хүнээс урьдчилгаа өгөөд машин аваад манай уухайд явуулах уугэж хэлэн 16.000.000 төгрөгийг тус тус залилсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч миний эхнэрээс байрны урьдчилгаа 25.000.000 төгрөгийг авсан. Харин надаас машины урьдчилгаа 14.000.000 төгрөг дээр нэмж байрны урьдчилгааны 2.000.000 төгрөгийг авч байсан. Эхнэр бид хоёр нийт 41.000.000 төгрөгийг шүүгдэгчид өгсөн. Шүүгдэгч надад шүүх хуралдаан болохоос өмнө баримттай баримтгүй мөнгө өгч байсан. Тэр бүх мөнгийг нь хасаж би нийт 21.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Нэхэмжилсэн 21.500.000 төгрөгийг би шүүгдэгчээс нэг жилийн дотор 12 сардаа хувааж сар бүрийн тогтсон өдөр 1.800.000 төгрөгийг төлүүлэх хүсэлттэй. Хэрэв шүүгдэгч хохирлоо тогтсон өдөр төлөхгүй аваас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж шийдвэрлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

             3. Хохирогч Ө.А , Б.Б  нарын Хаан банк, Төрийн банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-97/

             4. Хохирогч Ө.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сард манай нөхөр Батцэрэний төрсөн дүү Батхүүгийн багийн найз Б нөхөр бид хоёрт 8 хувийн зээлд хамруулж өгөх талаар удаа дараа санал болгосон. Ингээд нөхрийн хамт зөвлөлдөж байгаад 8 хувийн зээлээр байранд орохобр болж Банзрагчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч зээлэнд хамрагдах боломжтой байр хайсан.Тэгээд Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буян”Ухаа 2 хотхонд орон сууцны зээлд орохоор болж Б  хэлсэн чинь болно гэж хэлсэн. Тэгтэл 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б надруу залгаад уг байрны урьдчилгаа болох 30 хувийг өгчих “зээлийг чинь хөөцөлдөж байна, өнөө маргаашгүй дансанд байлгаж байгаад зээлээ бүтээх гээд байна” гэхээр нь би өөрийн Голомт банкны 2015104204 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Оргил дэлгүүрийн 2 давхарт байрлах Голомт банкнаас 25 сая төгрөгийг авч Банзрагчтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулийн хөвөө хотхоны орчим уулзаж түүнд 25 сая төгрөгийг өгсөн. ...Удаад байхаар нь Банзрагчтай биеэр Цэцэг төвийн замын эсрэг талд байрлах Төрийн банкны гадна уулзахад надад зээлдэгчийн анкет гэх мэт баримт үзүүлсэн. Итгээд бас хэсэг хүлээсэн, Сүүлд Б надруу залгаад энэ байр чинь болохгүй юм байна өөр байр оруулъя” гэхээр нь би дахин байр судалсан. Нэг байр олдоод Б  хэлхэд мөн л болохгүй байна гэх мэтээр хэлсэн. Сүүлдээ надад Б “Төрийн банкны ажилчдын орон сууцны зээлэнд орох нэрсийн жагсаалт” гэсэн канондсан бичиг харуулахад тэрэн дунд миний нэр байсан.Ингэж хууртаж явсаар сүүлд би Банзрагчаас мөнгөө буцаан авах талаар хэлэхэд “би чиний нэр дээр орон сууцны зээлэнд хамрагдах гэхэд болохгүй байсан болохоор нь би өөрийн аавтайгаа хамтран зээлдэгчээр орсон. Та хэдээс авсан мөнгийг өөрийн данснаасаа авах гэхэд хамтран зээлдэгч хамт байх хэрэгтэй гээд байна. Аав хөдөө байгаа учир авч чадахгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/

          4. Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сард Б надтай уулзаад манай аав нүүрсний уурхай ажиллуулж байгаа тэр уурхайд том машин түрээсээр ажиллуулж болно гэж миний таньдаг ах машинаа зарах гэж байгаа тэр хүнээс урьдчилгаа өгөөд машин аваад манай уухайд явуулах уу? гэхээр нь 60 орчим сая төгрөгний машины урьдчилгаанд 16.000.000 төгрөгийг Банзрагчийн өөрийн Төрийн банкны дансруу шилжүүлж үлдэгдэл төлбөрийг уурхайд нь машинаа ажиллуулж төлөхөөр тохиролцсон боловч машин зарах хүн нь Монголд байхгүй гэж нэг cap гаруй яваад сүүлдээ манай аав шинэ машин БНХАУ-аас оруулж ирэхээр болсон тэндээс авч болно гэж хэлсэн. Гэтэл миний мөнгө өгсөн асуудлуудын аль аль нь бүтээгүй, сүүлдээ мөнгөө өгөхгүй худлаа хэлээд байхаар нь цагдаагийн байгууллгад хандсан Б нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надруу залгаад “би та нарын өмнөөс 8 хувийн зээл гаргуулахаар хүнээс 25 сая төгрөгийг түр хугацаагаар аваад банкинд байршуулсан. Та нар надад байрны урьдчилгаа болох 25 сая төгрөгийг өнөөдөр өгөхгүй бол болохгүй, банк хаахаас өмнө 4 дэх өдөр Хан- уул дүүргийн 15 дугаар хороо Туулийн хөвөө хотхоны орчим түүнд 25 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-14, 64-65/  

          5. Шүүгдэгч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ариунзул гэх хүнийг танина. Ариунзул нь миний танил Батцэрэн ахын эхнэр юм. Намайг 2015 оны сүүлээр Төрийн банкинд ажиллаж байх хугацаанд надаас “8 хувийн зээлээр байр авах гэсэн юм. Чи бид хоёрт туслаад өгөөч” гэж надаас гуйхаар нь би тэр хоёрт бүрдүүлэх материалыг хэлсэн. ... би тэр хоёрт туслах гээд зээлийг хөөцөлдөж эхэлсэн. ...юу ч гэсэн байраа сонгоод ир гэтэл тэр хоёр нэг байр сонгоод ирж байна. Тэр байрны урьдчилгаа 30 хувь болох 25 сая төгрөгийг чамд өгөх үү гэхээр нь би тэр мөнгийг авахаар болоод 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил мупер маркетын орчим уулзаж түүнд 25 сая төгрөгийг авсан. Ингээд би мөнгийг аваад өөрийн Төрийн банкны 103800225202 дугаартай дансанд байршуулсан. ...ингээд би уг 25 сая төгрөгийг дур мэдэн ашигласан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Б  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.Б  нь иргэн Ө.А2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулийн хөвөө хотхоны орчим уулзаж “байрны урьдчилгаа болох 30 хувийг өгчих, зээлийг чинь хөөцөлдөж байна, өнөө маргаашгүй дансанд байлгаж байгаад зээлээ бүтээх гээд байна”, 8 хувийн хөнгөлттэй зээлэнд хамруулж өгнө гэх шалтгаанаар 25.000.000 төгрөгийг, Б.Б гээс 2017 оны 02 дугаар сард “манай аав нүүрсний уурхай ажиллуулж байгаа тэр уурхайд том машин түрээсээр ажиллуулж болно гэж миний таньдаг ах машинаа зарах гэж байгаа тэр хүнээс урьдчилгаа өгөөд машин аваад манай уухайд явуулах уу” гэж хэлэн 16.000.000 төгрөгийг тус тус залилсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулж, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...21.500.000 төгрөгийг би шүүгдэгчээс нэг жилийн дотор 12 сардаа хувааж сар бүрийн тогтсон өдөр 1.800.000 төгрөгийг авахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа, эмчийн хяналтад хэвтрийн дэглэмд байх шаардлагатай гэх эмчийн тодорхойлолт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М  овогт Ц-ын  Б-ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.    

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

            Ц.Б ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.А , Б.Б  нарт олгохоор шийдвэрлэлээ. 

             Шүүгдэгч Ц.Б  нь хохирлын үлдэгдэл төлбөр болох 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрч нэг жилийн дотор 12 сардаа хувааж сар бүрийн тогтсон өдөр 1.800.000 төгрөгийг Ө.А , Б.Б  нарт төлөхөөр тохиролцсон болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М  овогт Ц-ын  Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М  овогт Ц-ын  Б-ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Ц.Б ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б аас 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.А , Б.Б  нарт олгосугай.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ц.Б ид сануулсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б ид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР