| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01282/И |
| Дугаар | 01282 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянзам баг 9-13 тоотод оршин суух Сандуйжав овогтой Сүхбаатарын /ИЭ-62102217 / нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Баялаг , хүсэлт гаргагч С.Сүхбаатар,гэрч Б.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч С.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүхбаатар миний бие 1961-10-22-ны өдөр төрсөнийг миний ээж болох Батжаргалын Отгон нь сургуульд нэг жилийн дараа явуулна гээд төрсөний гэрчилгээн дээр ИЭ61102217 гэснийг ФД62102217 болгож өөрчилсөн.Тиймээс миний насыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Сүхбаатар нас тогтоох хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
С.Сүхбаатарын цахим иргэний үнэмлэхийг шинэчлэн олгохдоо 1962-10-22-нд төрсөн гэж олгосон байна.
Сартуул овгийн Сандуйжавын Сүхбаатар нь 1961 оны 10 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн болох нь 357/019306 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагаа,гэрч Б.Отгон нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд С.Сүхбаатарыг 1961 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн болохыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.13-д заасныг баримтлан Сартуул овгийн Сандуйжавын Сүхбаатарыг 1961 оны 10 сарын 22–нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ