Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

    

     

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

            улсын яллагч Б.Гүнсэл,         

            хохирогч Л.Я,    

шүүгдэгч С.Н , түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Н.Одонтуяа

шинжээч Я.Ганхүү, О.Баатаржав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б  овогт С-ийн  Н  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910003060223 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ......... оны .... дүгээр сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, .......настай, эрэгтэй, .............................. боловсролтой, барималчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг ажилтай, ам бүл .... хамт Баянгол дүүргийн ..., ....... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..........тоотод түр оршин суух, урьд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Б  овогт С-ийн  Н  /РД:............../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

С.Н  нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 727-52 тоотод өөрийн эхнэр Л.Яг хүнтэй утсаар ярьлаа, намайг доромжиллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 726-52 тоотод эхнэр Л.Яг нуруун тус газарт хоёр удаа гараараа цохиж, гуя руу нь нэг удаа цохиж зодсон,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 727-52 тоотод эхнэр Л.Яг “миний гар утсанд блок хийж ах, дүү нартай холбоо бариулсангүй” гэх шалтгаанаар цээртэй үгээр гутаан доромжилж, араас нь хөөн үснээс нь зулгайж газарт унагаан чирсэн, гэртээ оруулж хаалгаа түгжээд хутга хайж ална гэж заналхийлсэн,

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан  хийж, улмаар баруун гарын бугалга хэсэг рүү нь цохиж, зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан  хийж, улмаар баруун гарын бугалга хэсэг рүү нь цохиж зодсон, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 727-52 тоотод өөрийн эхнэр Л.Яг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүнтэй утсаар ярьлаа, намайг доромжиллоогэх шалтгаанаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч С.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Л.Ягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Л.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ иртэл орцонд манай нөхөр С.Н  согтуу унтаж байхаар нь би босгоод гэрг оруулаад хоол хийж өгөөд одоо унт гээд ор нь дээр азаачсан тэгтзл унтахгүй үглээд суугаад байсан. Тэг~эл миний гар утас дугараад манай дүү Л Соло.чго залгахаар нь юу байна гээд утсаар ярьж байсан чинь С.Н  цаанаас чи утсаар намайг доромжлоод байна гээд босч ирээд миний толгойруу гараараа цохисон. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гэрээс гараад доошоо шатаар бууж байтал 6 давхарт нэг залуу сууж байхаар нь утсын гуйгаад цагдаад дуудлага өгөед өргөдөл гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 05-нь’ едер гэрт охины хамт 3-лаа байж байхад нөхөр С.Н  согтуу хэрүүл маогаан хи тээд намайг зодсон. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрт С.Наоачжарга.п согтуу байхдаа надтай хэрүүл маргаан хийж миний хөл рүү 2-3 удаа цохиж зодсон- 2018 ояы 12 дугаар сарын 31-ний өдөр согтуу байхдаа хэрүүл маргаан хийж нэг удаа гараараа миний баруун гарын бугалга руу цохиж зодож байсан Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний нөхөр С.Насанжарал гараараа нэг удаа дух руу цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            4. ...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр намайг зодоход би жирэмсэн байсан... /хх-ийн 22/

             5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1636/-ний дүгнэлт:

          -Л.Ягийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 26/

            6. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 149 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-30-31/

            7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 599, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 471 дугаартай шийтгэврүүд /хх-60-61/

            8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-72-80/

            9. Аюулгүйн зэргийн үнэлгээ /дунд/, /хх-13/

            10. Шүүгдэгч С.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр Л Янжмаа нь намайг төрсөн ээжтэйгээ утсаар ярихаар уурладаг. Мөн би хүүхдээ эмээтэй нь уулзуулах гэхээр уулзуулдаггүй юм. Тэрнээс болоод хэрүүл маргаан болж ганц хоёр удаа цохиж байсан...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би эхнэр Л.Яг цохьсон нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч С.Н  нь урьд урьд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 55-57/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал хуульчлагдаагүй тул С.Н ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1636/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар С.Н д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 заалтад зааснаар “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь шүүгдэгч С.Н  нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 726-52 тоотод эхнэр Л.Яг нуруун тус газарт хоёр удаа гараараа цохиж, гуя руу нь нэг удаа цохиж зодсон,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 727-52 тоотод эхнэр Л.Яг “миний гар утсанд блок хийж ах, дүү нартай холбоо бариулсангүй” гэх шалтгаанаар цээртэй үгээр гутаан доромжилж, араас нь хөөн үснээс нь зулгааж газарт унагаан чирсэн, гэртээ оруулж хаалгаа түгжээд хутга хайж ална гэж заналхийлсэн гэх үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар баривчлах шийтгэлээр тус тус  шийтгүүлжээ.  

Харин Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Н д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч С.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан  хийж, улмаар баруун гарын бугалга хэсэг рүү нь цохиж зодсон, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 727-52 тоотод өөрийн эхнэр Л.Яг жирэмсэн гэдгийг мэдсээр байж “хүнтэй утсаар ярьлаа, намайг доромжиллоо” гэх шалтгаанаар зодож түүний биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

Иймд шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч Л.Ягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад гомдол санал байхгүй...Манай нөхөр С.Н д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барималчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн /2 настай/ хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт С-ийн  Н-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

С.Н д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Шүүгдэгч С.Н ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б  овогт С-ийн  Н  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 заалтад заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.        

2. Шүүгдэгч Б  овогт С-ийн  Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт С-ийн  Н-ыг 1500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н д оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. С.Н д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Н д сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Н д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР