| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00144/И |
| Дугаар | 134/ШШ2016/00141 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 134/ШШ2016/00141
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн Чойр салбар /РД: 2578697, улсын бүртгэлийн дугаар 9016001007, утас: 70543018, 99074808/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, “Андууд” худалдааны төвд худалдагч ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 22 тоотод оршин суух, Боржигин гал овогт Мөнхбаярын Энхзаяа /РД: ЗН92101701, утас: 88405976/,
Хариуцагч: 1989 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 22 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэтуяагийн Бэрхбаяр /РД: ЕЙ89021116, утас: 88405976/ нарт холбогдох
Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1 875 405.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Энхзаяа болон хамтран зээлдэгч Э.Бэрхбаяр нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1120009420 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Тус зээлд мөнгөлөг өнгөтэй, 5662 ГСА улсын дугаартай Тоёота приус-10 маркын авто машин болон 5 ханатай гэр, Делл компьютер, 1 хаалгатай Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн хөргөгч, зурагт, угаалгын машин, хивс зэргийг барьцаалсан болно.
Одоогоор зээлдэгч М.Энхзаяа, хамтран зээлдэгч Э.Бэрхбаяр нарын үндсэн зээлийн үлдэгдэл 1 224 314.3 төгрөг, хүүгийн төлбөр 553 177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79 914 төгрөг, нийт 1 857 405.3 төгрөг болоод байна.
М.Энхзаяа, хамтран зээлдэгч Э.Бэрхбаяр нар нь 2014 оны 03 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж эхэлсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт зээл төлөөгүй байна. Банкны зүгээс очиж уулзах гэхээр Улаанбаатар хотод очиж амьдраад уулзах боломжгүй, утсаар ярьж, хадам ээж Б.Эрдэнэтуяагаар дамжуулан зээл төлөхийг удаа дараа сануулсан боловч одоог хүртэл зээл төлөх арга хэмжээ авахгүй байна. М.Энхзаяатай “Андууд” худалдааны төв дэх ажил дээр нь хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 17-ы өдөр очиж уулзахад сар бүр 200 000 төгрөгөөр зээлээ төлж байна гэсэн амлалтаа бичгээр хийж өгсөн хэдий ч ямар ч төлөлт хийхгүй байсаар өдийг хүрлээ.
М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нар нь 1120009420 зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн хийгээгүй 472 хоног болсон. Мөн банктай байгуулсан 1120009420 фидукцийн гэрээг зөрчиж, банкны өмчлөлд шилжүүлсэн Тоёота приус-10 авто машиныг банкны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулж, үрэгдүүлсэн байна.
Иймд зээлийн гэрээний 3.1.5-д заасны дагуу зээлийн нийт төлбөр 1 857 405.3 төгрөг дээр нотариатын зардал 18 000 төгрөгийг нэмээд нийт 1 875 405.3 төгрөгийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараар барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хас банк”-ны Чойр салбараас М.Энхзаяа, Э.Бэрхбаяр бид нарт холбогдуулан зээлийн 1 875 405.3 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар 1 875 405.3 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар нь хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1 875 405.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1120009420 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 30 хоногт 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 2000 онд үйлдвэрлэгдсэн HHVV100038073 тоот арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, 5662 ГСА улсын дугаартай, Тоёота Приус маркын авто машин, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 1-10 тоотод байрлах 5 ханатай, 2 давхар бүрээстэй гэр, Делл компьютер, Эрдэнэт хивс, 2 хаалгатай хөргөгч, зурагт, угаалгын машин зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дансны хуулга, харилцагчийн анкет, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, бичил зээлийн өргөдөл, үнэлгээний хуудас, судалгааны тэмдэглэл, бичил зээл хүсэгчийн судалгааны тэмдэглэл, 00508874 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 00508884 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1120009420 тоот барьцаат зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1120009420 тоот фидуцийн гэрээ, фидуцийн хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нар нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1 875 405.3 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 956 төгрөгийн тавин хувь болох 22 478 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нараас 22 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1 875 405.3 /нэг сая найман зуун далан таван мянга дөрвөн зуун таван төгрөг, гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк ХХК”-ийн Чойр салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 956 төгрөгөөс 22 478 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч М.Энхзаяа, Э.Бэрхбаяр нараас 22 478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ