| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00136/И |
| Дугаар | 134/ШШ2016/00144 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 134/ШШ2016/00144
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1975 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цайны газар ажиллуулдаг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байр, 18-2 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлсүхийн Ням-Өлзий /РД: ЕТ75092903, утас: 89814429/-д холбогдох
Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 3 582 453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Х.Ням-Өлзий нь хоол үйлдвэрлэлээр 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 167 461 төгрөг төлж, 2 832 539 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Х.Ням-Өлзий нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.
Иймд Х.Ням-Өлзийгийн зээлийн үлдэгдэл 2 832 539 төгрөг, зээлийн алданги 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1059 хоногт 499 943 төгрөг, зээлийн хүү 249 971 төгрөг, нийт 3 582 453 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ням-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Сүмбэр сумын Засаг даргаас Х.Ням-Өлзий надад холбогдуулан Сум хөгжүүлэх сангийн зээл 3 582 453 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Миний бие Х.Ням-Өлзий нь 3 582 453 төгрөгийг төлөх нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 3 582 453 төгрөгийн эхний төлөлтөө 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 582 453 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдшүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Х.Ням-Өлзийд холбогдох иргэний хэрэгт Б.Сувдшүрэн миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Тус шүүхэд Х.Ням-Өлзий нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбараа бичгээр өгсөн байна. Тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн ч хэсэгчлэн төлөхөөр бичсэнийг Сүмбэр сумын Засаг даргад танилцуулсан боловч хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Сүмбэр сумын Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/611 тоот итгэмжлэлээр Б.Сувдшүрэн надад эвлэрэн хэлэлцэх эрхийг олгоогүй. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Х.Ням-Өлзийд холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 3 582 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүмбэр сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байр, 18-2 тоотод байрлах, 50м2 талбайтай, Ү-1902000453 улсын бүртгэлийн дугаартай, 000135996 гэрчилгээний дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №36 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.Ням-Өлзий нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тайлбартаа 3 582 453 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 582 453 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тусгасан боловч нэхэмжлэгч Сүмбэр сумын Засаг даргаас дээрх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдшүрэнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/611 тоот итгэмжлэлээр эвлэрэх эрхийг олгоогүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна.
Хэдийгээр хариуцагч нь хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасан боловч нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 3 582 453 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 72 269 төгрөгийн тал хувь болох 36 134.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 3 582 453 /гурван сая таван зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг хариуцагч Х.Ням-Өлзий төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Ням-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 36 134.5 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ