Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 

  

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, 

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж А  овогт Б-ийн  Т.-т   холбогдох эрүүгийн 191001150526 дугаартай, 187/2019/0482/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, .......... боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл ........... хамт, Баянзүрх дүүргийн ..... хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт Б-ийн  Т.-т   /РД:..............  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Могул таун” хотхоны 96 дугаар байрны 907 тоотын үүдэнд Б.Э “хөгжмөө унтраахыг шаардсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны 96 дугаар байрны 907 тоотын үүдэнд Б.Э хөгжмөө унтраахыг шаардсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

   2. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Могул Таун хотхоны 96 дугаар байрны 908 тоот гэртээ шөнө амарч байхад манай хөрш айл болох 907 тоот айлд хүмүүс шуугилдаад хөгжимний чимээ их чанга байсан. Тэгээд би шөнө 04:00 цагийн үед унтаж чадахгүй байсан болохоороо тэдний хаалгыг тогшсон чинь гэрийн эзэн Тэмүүлэн хаалга тайлсан. Тэгэхээр нь би шаардлага тавьж “шөнө орой болсон байна. бид нар унтаж амармаар байна” гээд хэлсэн чинь Тэмүүлэнгийн найз гэх залуу гарч ирээд над руу дайраад гараараа миний хоолойг боож газар унагааж миний хүзүүг гараараа боож байгаад өчөөд байсан. Тэгэхэд миний толгойн тус газар Тэмүүлэн юм уу найз нь юм уу би мэдэхгүй байна 2 удаа цохьсон. Тэгэхэд дуу чимээ их байсан болохоор Тэмүүлэнгийн гэрээс 2 эмэгтэй гарч ирээд бид нарыг салгаад найз нарыгаа авч ороод хаалга хаасан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд дуудпага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/   

            3. Гэрч Б.Т-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-07-ны шилжих шөнө би өврийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул Таун’ хотхоны 96 дугаар байрны 907 тоот гэртээ найз Тэнгис, Намуунгоогийн найз гэх эмэгтэй бид 4 манай гэрт пиво уугаад сууж байсан. Тэр үед зурагтны хөгжим нь чанга дугараад байсан. Тэгэхэд хаалга дугарсан ба би очоод тайлсан чинь хөрш айлын залуу “хөгжим чинь чанга байна” гээд над руу ууралсан. Би тэр залууд хандаж ‘чи миний гар утасны дугаарыг мэдэж байгаа юм чинь утсаар хэлж болно биз дээ” гээд хэлсэн чинь над руу уурлаж дайраад байсан. 5ид хоёрыг маргалдаад зогсож байхад манай найз Тэнгис гарч ирээд “чи манай ДҮҮ рүү урд өмнө нь янз бүрийн юм болсон байна лээ гээд зүгээр хэлж болдоггүй -ом уу гээд заамдаад авсан. Тэгэхэд хөрш айлын Энхбилэг бас заамдалцаад Тэнгис хүзүүгээр нь тэврээд боосон. Тэр хоёулаа газар унасан. Би Т-ийг   татаад байж байхад хамт байсан Намуунгоо болон найз нь гэх 2 эмэгтэй манай “эоээс гарч ирээд намайг болон Т-ийг   татаад гэр лүү аваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

          4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5616/-ний дүгнэлт:

          -Б.Э-ийн биед дух, хүзүү, баруун эгэм, өвчүү, баруун мөрний цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтэрэл, сулрал, уруулын дотор салстын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

            -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

   -Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 39/

          5. Шүүгдэгч Б.Т  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би том өрөөнд хөгжим сонсоод байж байхад хаалга топиих чимээ гарахаар нь Тэмүүлэн очиж хаалга тайлах гээд явсан. Удалгүй /.дэнд маргалдах чимээ гарахаар нь би яваад очсон чинь Тэмүүлэн үл таних залуутай маргалдаад бие биенийхээ цээж рүү түлхээд муудалцаад зогсож байсан. Еи зодоон болж магадгүй гэж бодоод би дундуур нь ороо 2 тийшээ салгаад зогсож байсан. Тэр үед Тэмүүлэнгийн дүүг яриад “танай дүү чинь хүртэл хөгжим чанга тавьдаг” гээд хэлэхээр нь би уурлаад “дүүг нь битгий яриа, дүү нь хамаагүй гээд би х вааснаас зуурч байгаад би гараараа хүзүүн дээр нь давуулж байгаад гараараа хүзүүг нь боосон. Тэгэхэд тэр залуу хүртэл намайг гараараа хүзүүдсэн. Тэгээд бид 2 азарт унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5616/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Могул таун” хотхоны 96 дугаар байрны 907 тоотын үүдэнд Б.Э “хөгжмөө унтраахыг шаардсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож түүний биед дух, хүзүү, баруун эгэм, өвчүү, баруун мөрний цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтэрэл, сулрал, уруулын дотор салстын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.     

Иймд шүүгдэгч Б.Т-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, түүний хувийн байдал /...31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т.-т   улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгч Б.Т  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Б.Т.-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч А  овогт Б-ийн  Т-ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт Б-ийн  Т-ийг   500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т.-т   оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг  4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Б.Т.-т   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Т.-т   сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т.-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

   

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР